12 сарын шилдэг ухаалаг гар утаснууд

0

Сарын хит

Redmi 5 болон Redmi 5 plus

12 сард Xiaomi компани утасны 2 загвараа олон нийтэд танилцуулсан ба энэ хоёр утас хэрэглэгчдийн дунд жинхэнэ хит болж магадгүй юм. Эдгээр утас нь хүчирхэг процессор, чанартай хийц, хямд үнэ зэрэг тус компанийн бүхий л давуу талыг хадгалсан бүтээгдэхүүн болсон билээ. Redmi 5 болон Redmi 5 plus утасны их биеийн ирмэгүүд нь мөлгөр, дэлгэц нь илүү урт болон, дэлгэцийн зах, ирмэг нь маш нарийхан зэрэг орчин үеийн дизайнтай болжээ. Redmi 5 нь Snapdragon 450, Redmi 5 plus нь Snapdragon 625 процессортой ба санах ой нь 3GB болон 4GB хэмжээтэй юм байна. Redmi 5 Plus нь 5,99 инчийн 2160*1080 пиксел нягтаршил бүхий дэлгэцтэй ба батарей нь 4000 мА/цаг юм, 2018 эхний улиралд олон хүн энэ утсыг авахаар төлөвлөх нь тодорхой байна.

Хэрвээ та дээрх утсыг авахыг хүсвэл Mi Mongolia-д хандаарай. Хэрвээ та зээлээр авахыг хүсвэл ямар нэг банкаар дамжихгүй 6 сарын хугацаатай урьдчилгаа төлбөргүйгээр авах боломжтой. Зээлийг газар дээр нь 20 минутын дотор шийдвэрлэнэ.

Хямд үнэ, баталгаат хугацааг танд амлаж байна.

Хэрвээ Гялс зээлийн үйлчилгээгээр гар утас авах бол:

Зээлийн нөхцөл:

  • Хугацаа – 6 сар
  • Хүү – сарын 3,5%
  • Урьдчилгаа төлбөр: 0₮

Тавигдах шаардлага:

  • Улаанбаатар хотын харьяалалтай байх
  • Цалингийн болон өрхийн тогтмол орлоготой байх

Бүрдүүлэх материал:

  1. Иргэний үнэмлэх
  2. Хорооны тодорхойлолт. ( ТҮЦ машинаас авч болно )
  3. Нийгмийн даатгалын дэвтэр. ( Сүүлийн 6 сар бөглөсөн байх шаардлагатай )
  4. Нийгмийн даатгалын дэвтрийн лавлагаа. ( ТҮЦ машинаас авч болно )
  5. Цээж зураг. ( 1 хувь )
  6. Ажлын газрын тодорхойлолт эсвэл Цалингийн тодорхойлолт.

Хаяг: ТЕДИ төвтэй залгаа Скайтелийн үйлчилгээ /MNT/ төв дотор 1-р давхарт
Холбоо барих: 7777-7277
Дэлгэрэнгүйhttp://mi-mongolia.com/
Фейсбүүк хуудасhttps://www.facebook.com/xiaomimongolia/

 

Хямд үнэтэй шинэ утас

Vernee X

Энэ компани нь Хятадын хямд утас үйлдвэрлэгч жижиг компани байхаа больж дэлхийн хамгийн томчуудын нэг биш юмаа гэхэд дараагийн эгнээний утас үйлдвэрлэгч компани болсноо шинэ гаргасан утсаараа харуулж байна.

Vernee X нь 6 инчийн 2160*1080 пикселн нягтаршил бүхий дэлгэцтэй ба 6 Гб санах ой, MediaTek Helio P23 процессортой байна. 128 Гб багтаамжтай ба ийм хэмжээний багтаамжтай хэрнээ хямд үнэтэй утаснууд цөөхөн байдаг бол батерейны хүчин чадал нь мөн шилдэг утаснуудаас дутуугүй юм.

Техникийн үзүүлэлт:

  • Дэлгэц: 6 инч, 2160*1080 пиксел
  • Процессор: MediaTek Helio P23
  • Санах ой : 6 Гб санах ой, багтаамж 128 Гб
  • Камер: үндсэн 16+5 мп, туслах 13+5 мп
  • Батерей: 6200 аМ/цаг
  • ҮС: Android 6.0.

 

Bluboo S8 Plus

Bluboo S8 Plus нь Samsung S8-ийн өөрийн гэсэн хувилбараа гаргах гэсэн хоёр дахь оролдлого нь юм. Энэ удаа дэлгэцийн диагоналийг бага зэрэг нэмж, санах ойг өөрчлөн бусад жижиг өөрчлөлтүүдийг хийсэн байна.  Өмнөх загварын зарим нэг дутагдалтай тал дээр өөрчлөлт хийсэн энэ утас ерөнхийдөө сайн утас болсон ба одоо их алдаршиж байгаа 18:9 хэмжээтэй, цэвэрхэн гадаад төрх, чанартай дэлгэцтэй ба боломжийн хүчтэй процессор, өндөр хэмжээний санах ой болон энгийн стандарт шаардлагуудыг амархан хангах боломжтой болжээ.

Техникийн үзүүлэлт:

  • Дэлгэц: 6 инч, Sharp HD (1440*720), IPS
  • Процессор: МТК6750Т, 8 цөм, 1,5 ГГц
  • Санах ой: 4ГБ санах ой, 64ГБ багтаамж
  • Камер: үндсэн 13+3 мп, туслах 5 мп
  • Батерей: 3600 мА/цаг
  • ҮС: Android

 

Энэ сарын онцлох

Honor 9 Lite

Huawei энэ удаа Honor 9-ийн арай хямд загвар болох Honor 9 lite загвараа гаргасан ба орчин үеийн хүрээгүй дизайн бүхий энэ утас нь ард, урдаа камертай хийгдсэн байна.

Их бие нь металл болон шил бүхий энэ утас нь 5,65 инчийн 2160*1080 пиксел (Full HD+), 18:9 харьцаатай ба Kirin 659 процессор нь 2,36 ГГц хурдтай нь ямар ч хурд, хүч шаардсан апп, болон тоглоомд ер ажрахгүй гэнэ.

Техникийн үзүүлэлт:

  • Дэлгэц: 5,65 инч, 2160*1080
  • Процессор: Kirin 659
  • Санах ой: 3-4 Гб санах ой, 32-64 Гб багтаамж
  • Камер: үндсэн 13+2 Мп, туслах 13+2 мп
  • ҮС: EMUI 8.0 (Android 8.0 Oreo).
6
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *