Та наснаасаа залуу харагдахыг хүсвэл дараах загвараар хувцаслаарай

3

Бүсгүй хүн бүр үргэлж 18 настай үеийнх шигээ харагдахыг хүсдэг, насны эрхэнд нийгмийн байр суурь өөрчлөгдөнө, амьдралд гүйцэтгэх үүрэг ч өөрчлөгдсөн байна: хариуцлагатай дарга, халамжит эх, хайртай гэргий, итгэл дүүрэн ажилтан эсвэл гэрийн эзэгтэй болжээ. Өсвөр насыг санагдуулам хувцас бусдын доог тохуу болмоор санагдана. Таны хүчтэй талыг тодруулахаас гадна залуу харагдуулах загвар байгааг мартаж болохгүй.

Та бүхэндээ залуу харагдуулах 7 загварыг танилцуулж байна.

1. Футболк

Хар, цагаан, гантиг болон зөөлөн ягаан өнгийн элдэв гаж дүрс, зураггүй футболк сонгодог загварт тооцогдоно. Цэвэр даавуун бөгөөд гүн ухлаадасгүйг сонгоорой. Богино ханцуйтай нь илүү анхаарал татах учраас урт ханцуйтайг сонговол илүү зохимжтой. Өөрийн галбирыг тодосгох хүсэлтэй бол жинсэн өмд эсвэл банзлын дотуур чихэж өмсөнө.

 

2. Том хар свитер

Том хар свитер сонгохдоо хэмжээг нь тохируулаарай, эс бөгөөс нүүсэн хар үүл шиг л харагдана шүү. Хар өнгө нарийхан харагдуулна, өөг дарна. Ер нь бол сонгодог өнгө. Галбирыг гаргасан ч том зах, хормойтой байвал онцгой дүр гаргаж чадна.

 

3. Чанартай жинс

Жинс орчин үеийн бүсгүйчүүдийн хувцасны шкафанд зайлшгүй байх хувцас. Орчин үеийн бүсгүйчүүдийн төрхийг хувцасны чанар мөн илтгэх болжээ. Жинс сонгохдоо өөрийн галбирыг анхаарахаас бус одоо дэлгэрч байгаа загварын араас явахгүй. Өндөр суудалтай жинсэн өмд таны биеийн галбирыг чимж болно – төгс хувилбар буюу эмэгтэйлэг чанарыг тодосгож өгдөг. Туранхай бүсгүйчүүдэд стреч, бариу жинсэн өмд тохирно. Хэрвээ мяраалаг бол зузаан материалтай жинсэн өмд илүү зохино.

 

4. Пиджак

Хөнгөн пиджак таныг залуу харагдуулах нь маргаангүй үнэн. Задгай тавьж эсвэл ханцуйг нь шуусан, захыг нь босгосон, сонгодог загварын байсан ч болно – пиджакийг өөртөө тохируулж өмсөх хэдэн арван хувилбар бий. Ихэнх тохиолдолд сонгодог буюу хар өнгийн пиджак сонгохыг зөвлөнө. Гүн хөх өнгийн пиджакийг цагаан суурьтай цамцан дээр, жинстэй хослуулж өмсөөрэй.

 

5. Гоёл чимэглэл

Хөнгөн, мэдэгдэх төдий гоёл чимэглэл нь залуу, төлөв даруу төрхийг бэлэглэнэ. Өөрийн хувцас, галбиртаа тохируулж зүүсэн гоёл чимэглэл нь тансаг дүр төрхийг бий болгодог байна.

 

6. Ботильон

Дэлхий ертөнц бүсгүйн хөлд сөхрөн унана. Гоё гуталтай хөлөнд. Ботильон хэдэн жилийн өмнөөс алдаршсан, алдаршихаар ч загвар. Жинхэнэ эмэгтэйлэг нь илүү өндрийг сонгоно, өөрийнхөө гоо үзэсгэлэнг гайхуулах ажээ. Хөлийг тань жижиг чимэглэлүүд нь улам ч гоёмсог болгоно: цахилгаан, үдээс, түгжээ.

 

7. Өндөр өсгийт

Эмэгтэй хүн болгон чамин туфли өмсөх ёстой, тэр дундаа – шинэ харыг. Энэ загварын гутлаас өөр ямар ч гутал бүсгүйн хөлийг ингэж сайхан харагдуулж чадахгүй. Хар матт өнгийг сонговол илүү дэгжин харагдана. Үдэшлэгийн даашинз, жинсэн өмдтэй өмсвөл эргэн тойрны залуучуудын анхаарлын төвд байж чадна.

99
ГоёГоё
20
БахархмаарБахархмаар
18
ГайхмаарГайхмаар
17
ТэнэглэлТэнэглэл
16
ХөөрхөнХөөрхөн
7
Ха ХаХа Ха
5
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Б. Бадмаа

    Б. Бадмаа

    2018/01/18 at 17:52

    ss хийгээд өгөөч

  2. Ч. Энхжин

    Ч. Энхжин

    2018/01/18 at 20:28

    Ss

  3. Saijrakh Sharavsuren

    Saijrakh Sharavsuren

    2018/01/19 at 09:50

    .

  4. Б. Паба

    Б. Паба

    2018/01/20 at 17:16

    Ss

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *