Эмэгтэй хүний зан чанар, дадал зуршлыг нь мэдмээр байна уу – тэгвэл хөхийг нь ажигла. Огтхон ч алдахгүй шүү!

2

Хөх – эрчүүдийг урхидах гоо бүсгүйчүүдийн шилдэг хэрэгсэл. Эрт дээр үеэс л эрчүүдийн анхаарлыг татаж тэдний амар тайван байдлыг алдагдуулж ирсэн. Эмэгтэй хүний хөх юу илэрхийлж байгаа бол гэдэг сонирхол эрчүүдэд байгаа болов уу: ямар нэгэн гүн ухаан, ид шид эсвэл хэт мэдрэг зан төрх үү? Эмэгтэй хүний хөхөөр түүний дотоод сэтгэлийг мэдэж болохыг тогтоожээ.

Хөхийг зүгээр ч нэг нүдтэй адилтгаагүй болов уу, үнэхээр эмэгтэй хүний темпераментыг илтгэдэг бололтой. Эмэгтэй хүний хөхний хэлбэр дотоод сэтгэлтэй нь хэрхэн уялдаж байгааг олж мэдэцгээе.

 

Эмэгтэй хүний хөхний хэлбэр

1. Гоц ухаантан

Та бол гайхалтай ухаантай эмэгтэй. Урлагт дуртай, ухаалаг хүмүүстэй ярилцахыг хүснэ. Таны ухаан ч бусдыг алмайруулах чадалтай. Тав тухыг эрхэмлэдэг. Шийдэмгий, заримдаа хүйтэн хөндий байж чаддаг.

Сургуульд онц сурдаг байсан болов уу, ажил төрөл нь амжилттай, их зүйл уншина. Ямар ч сэдвээр хүнтэй ярилцах чадвартай. Логик сэтгэлгээ, асуудалд нухацтай хандах – таны хувьд нэгдүгээрт байрт, сэтгэл хөдлөл – хоёрдугаарт тавигдана. Төлөв даруу, хүчтэй зан төрхөөрөө бусдаас онцгойрно.

 

2. Том бөгөөд дүүрэн

Та – төрөлхийн удирдагч. Бусдаас тэр болгон тусламж хүсээд байдаггүй, харин ч эсрэгээрээ бусдад ямар ч байдлаар тусламж үзүүлдэг. Нэг ёсондоо супер эмэгтэй. Барьсан болгон нь амжилтад хүрдэг. Яагаад гэвэл та  шийдвэрээ нарийвчлан бодож байж гаргадаг, үйл хөдлөл бүрийг хянаж чаддагт амжилтын үндэс оршино.

Аливаад дээд зэргээр анхаарал хандуулж чадахаас гадна эмзэг. Асуудалд  бусдаас илүү гүн гүнзгий ханддаг.

 

3. Орчин үеийн сахиусан тэнгэр

Яг л муур шиг, зөвхөн өөрийн дүрмээр дураараа тоглоно. Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхана, шинэ зүйл суралцахдаа гарамгай, гэхдээ өөрийнхөө зарчмаас хазайхгүй. Та бусдаас ялгарах өөрийн гэсэн онцлогтой.

Сэтгэл хөдлөл ихтэй учраас өдөр хоног танд шинэ адал явдал мэт санагдана. Таны биеэ авч явах байдал бусдыг гайхшралд ч оруулж мэдэх бөгөөд аливаа сонголт хийхдээ өөрийн үнэ цэнээ баримталдаг ажээ.

 

4. Хамт олны зүрх сэтгэл

Амьдралын талаар өөдрөг сэтгэлтэй, мөрөөдөмтгий нэгэн. Бусдын зөвхөн сайн сайхан талыг л харахыг хичээнэ, өөрөө ч сайхан сэтгэлтэй. Байнга инээж явах бөгөөд хүмүүстэй амархан танилцана. Таныг хүмүүс нийтэч гэж үзэх боловч үнэндээ та бүрэг ичимхий. Таны уран зөгнөл хөгжсөн, гэхдээ мөрөөдлийнхөө араас явахаас айдаг.

 

5. Жинхэнэ араатан

Таны эрч хүч, санаачлага бусдыг урагш хөтөлнө. Таны амьдралд тулгарах бэрхшээл хүнд байсан ч хамаагүй та давж туулж чадна. Шүтэн бишрэгч ихтэй, учир нь таны зэрлэг төрөлхийн зан чанар тэднийг өөрийн эрхгүй татдаг.

Хэлэх үг, үйл хөдлөлөө тэр болгон бодохгүй, ихэвчлэн сэтгэл хөдлөл дээрээ тулгуурлана. Заримдаа маш зэрлэг бас хэрцгий зан авир гаргана, энэ нь өөрийнхөө хүссэнийг авах хүсэлтэй нь холбоотой ажээ.

 

6. Сайхан сэтгэлт

Эмзэг, сайхан сэтгэлтэй бас халамжтай. Уян зөөлөн зүрх сэтгэлтэй тул бусдыг сонсож дэмжиж чаддаг. Энэ зан чанар нь бусдыг өөрийн эрхгүй татна. Хүмүүжилтэй бүсгүйн үлгэр жишээ бол та юм.

Хов живийг үзэн ядна, өөрөө ийм зүйлд орооцолдохгүй. Үзэл бодлоо шууд илэрхийлэх зоригтой. Гэхдээ таныг бусдын өмнө шүүмжлэхэд маш эмзгээр хүлээж авдаг.

 

7. Пацифис-эмэгтэй

Ухаантай, гарамгай сэтгэл зүйч. Өөрийгөө хайрлаж, хүндэлж явдаг учраас бүхий л талаараа төгс байхыг чармайна. Гүн ухааны сэдэвтэй асуудлыг тунгаан бодох, төрөл бүрийн дугуйланд явах дуртай.

Та бол пацифист-эмэгтэй. Элдэв төрлийн уянгын сэдэлтэй зүйлд дургүй, дэлхий ертөнцийг эрүүл саруулаар харахыг хүсдэг. Хөдөлмөрч, өөрийнхөө зорилгод хүрэхийн тулд хэзээ ч муу үйл хийхгүй. Нийтэч бус, цөөн тооны найз нөхөдтэй.

 

8. Сэтгэл хөдлөлтэй эмэгтэй

Уран бүтээлч сэтгэлгээтэй тул эсрэг хүйстний сонирхлыг өөрийн эрхгүй татна. Зан аашны хувьд хувирамтгай тул харилцахад бэрхшээлтэй. Нэг бол баяр хөөртэй, нэг бол сэтгэлээр унаж орхино.

Шинэ санаа, төлөвлөгөөгөөр дүүрэн. Таны эр хүн таныг хэн болохыг тань сайн мэднэ: нэг талаасаа үнэнч шударга эмэгтэй, нөгөө талаасаа удирдахад маш хэцүү эмэгтэй.

 

9. Бүхний зохицол

Тайван бөгөөд дэлхий ертөнцтэй зохицож амьдрахыг эрхэмлэнэ. Гэнэн хонгор гэмээр хэдий ч тэнэг эмэгтэй бол биш. Үл ойлголцлоос зайлсхийнэ, хурц өнцгийг мохоох чадалтай. Гаднаас нь харахад ичимтгий мэт, гэхдээ өөрийнхөө зорилгод үнэнчээр урагшилсаар л байна. Таны оюун ухаан сэтгэл хөдлөлөөс давсан, энэ нь хүнд хэцүү үед зөв шийдвэр гаргахад нөлөөлнө.

 

10. Онцгой гойд

Хаана л очно баяр хөөртэйгөөр угтаж авна. Тод томруун, давтагдашгүй, бусадтай хэл амаа амархан ололцоно. Хүмүүс таны инээмсэглэсэн дүр төрхийг амархан мартахгүй. Зан ааш сайтай, амьдралын эерэг бодолтой эмэгтэй.

Ямар ч хамт олны дунд анхаарлын төвд байдаг, тэд танаар бахархдаг юм. Өрөөл бусдын амьдралыг олон өнгөөр будаж чадна. Та бусдаас шинийг суралцах хүсэлтэй. Харин толгойгоо ажил төрлийн бодлоор дүүргэх дургүй нэгэн дээ.

 

11. Жинхэнэ галт уул

Та – эрчүүдийнхээр бол ухаантай, сэтгэл татам, гэм нь ганцхан дутагдалтай тал бий: таныг номхотгож болохгүй. Байнга анхаарлын төвд байна, өөрөө хүсээгүй ч гэсэн бусдыг дарангуйлж чадна. Таны зүрх сэтгэл байнга адал явдалд шунаж явдаг, давтагдсан амьдралын тойргийг тэвчихгүй.

Та этгээд сэтгэлгээтэй хүмүүстэй харилцах хүсэлтэй. Уламжлалт давтагдсан байдал танд байгалиасаа тохирохгүй. Таны бодол, үйл хөдлөлийг урьдчилан таахын аргагүй.

 

12. Тайлагдаагүй нууц

Нийтэч, найдвартай гэхдээ бусдаас зай барихыг хүснэ. Таны үнэнч чанарыг бусад хүмүүс үнэлдэг. Та бол нууц агуулагч, гэхдээ өөрийнхөө тухай тэр болгон яриад байдаггүй. Хөдөлмөрч, хүмүүжилтэй, удирдлага тань танд хариуцлагатай ажлыг элдэв айдасгүйгээр даатгаж чадна.

Өөртөө болон эргэн тойрныхондоо өндөр стандарт тавьдаг. Та бол сайн хань, эх хүн.

Сонирхолтой баримт

Японд эмэгтэй хүнийг жижиг хөхтэй байхыг эмэгтэйлэг, гоо сайхны шинж гэж олон зуун жилийн тэртээгээс үздэг байжээ. Япон бүсгүйчүүд хөхөө жижигхэн болгож нуухыг тулд даавуугаар чанга дарж бооно. Харин одоо цаг үе өөрчлөгджээ: япончууд том хөхөнд хошуурч байна, ялангуяа сургуулийн дүрэмт хувцас болон “хентай”-тай нийцэж байгаа бол.

Людовик XV хааны (XVIII зууны) үед Францад оргилуун дарсны хундагыг аркиза де Помпадур-ын хөхний хэлбэрийг санагдуулмаар хэвлэдэг байжээ. Александр Дюма ч хоёр аягатай байсан гэдэг – гүн авхай дю Барригийн хөхний хэвтэй.

Эмэгтэй хүн жин нэмэгдэх тусам хөхний хэмжээ 20 г-аар өөрчлөгдөнө, бас эсрэгээрээ жин хасагдвал хөхний хэмжээ багасна.

Таны эсвэл таны хайртай бүсгүйн зан төрх тохирч байгаа эсэх нь сонирхол татаж байна. Та бидэнтэй сэтгэгдэл хэсгээр хуваалцаарай. Гэхдээ уг нийтлэлийг хэт ойр хүлээж авах хэрэггүй, зан төрх тодорхойлох элдэв төрлийн тест бүрэн тохирох нь нотлогдоогүй. Сонирхолтой нийтлэлийг найз нөхөдтэйгөө хуваалцаарай.

8
БахархмаарБахархмаар
6
ТэнэглэлТэнэглэл
5
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Luk Issvrn

    Luk Issvrn

    2018/01/18 at 17:19

    Moomrvv shirteed bwal.sain zvild hvrgehgvi bh.hetsvv hetsvv.xxxxxa

  2. Zayush

    Zayush

    2018/01/18 at 18:02

    Int

  3. Khishigjargal Amgalan

    Khishigjargal Amgalan

    2018/01/22 at 12:37

    K

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *