Жирийн ханиад хатгаа болж хүндэрч байгааг илтгэх 7 шинж тэмдэг

2

Хатгаа – уушгины үрэвсэл бөгөөд хүндрэх магадлалтай тул зохих эмчилгээг цаг алдалгүй хийлгэх хэрэгтэй. Харшил эсвэл ханиад хүндэрсэн тохиолдолд хатгаа тусдаг.

Хатгааг зарим нэг шинж тэмдгээр нь тодорхойлох боломжтой бөгөөд та бүхэндээ танилцуулахаар бэлдлээ.

Хэн илүү өртөмтгий вэ?

Хүүхдүүд төдийгүй томчууд ч хатгаа тусна. Гэхдээ мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар тамхичин, согтууруулах төрлийн ундаанд донтсон хүмүүс илүү өртөмтгий ажээ.

Уушгины үрэвслийн шинж тэмдгийг тоохгүй хаяж болохгүй, гэхдээ сандрах хэрэггүй. Орчин үеийн шинжлэх ухаан уг өвчнийг анагаах хэмжээнд очсон ч та цаг алдалгүй эмчид хандах ёстой шүү. Хатгааг ямар шинж тэмдгээр илрүүлж болохыг та бүхэндээ танилцуулахаар бэлдлээ.

 

Бие чичрэх, халуурах

Хатгаа туссан хүн 4 өдрийн турш өндөр халуурч болно (ихэвчлэн 38,5 хэмээс дээш), халуун амархан буухгүй. Өндөр халуунаас болж бие чичрэх, арзайх шинж тэмдэг илэрнэ.

Гэхдээ зөвхөн өндөр халуунаар хатгааг шууд оношлохгүй. Өндөр халуун нь өөр бусад өвчний ч шинж тэмдэг байж болох учраас илэрч буй бусад шинж тэмдгийг мөн анхаарна.

 

Их унтах

Хатгаа туссан өвчтөний бие их сулардаг учраас нойр нь их хүрдэг. Хоол идэх ч чадалгүй болж унтаад л байна.

 

Онцгой ханиалга

Уушгины үрэвслийн түгээмэл шинж – хүчтэй ханиалга. Ханиалгахад зэвэрсэн мэт шаргал ногоон өнгөтэй цэр гарна, зарим тохиолдолд цустай цэр гарах нь ч бий.

 

Амьсгаадах, амьсгаа давхцах

Хатгаа – уушгийг гэмтээж буй өвчин тул амьсгаа давхцахад хүргэнэ. Өвчтөн бүтэн амьсгал авч чадахгүйд хүргэдэг.

 

Зүрхний цохилт нэмэгдэх

Хатгааны үед зүрхний хэмнэл өөрчлөгдөж байгааг эмч нар онцолдог. Хүүхдийн зүрхний цохилтыг хянах боломжтой – артерийн судас дээр нь хурууны өндгөө зөөлөн тавьж тоолно.

 

Цээжээр өвдөх

Хатгаа туссан өвчтөн ханиалгахад цээжээр ихээр хөндүүрлэж өвдөнө, мөн тайван амьсгалахад ч өвчин мэдрэгддэг.

 

Ханиад, томууны дараа биеийн байдал муудах

Хэрвээ ханиад, томуу удаан хугацаагаар эдгэхгүй, 5 хүртэл хоног давтамжтайгаар халуурч байгаа бол хатгааны шинж тэмдэг байж болохыг анхаарна уу.

 

Одоо тэгвэл яах вэ?

Хатгааны байж болзошгүй гэсэн анхны сэжиг төрөнгүүт л эмчид очиж үзүүлэх шаардлагатай. Эмч нарт шинж тэмдгийг тодорхой хэлнэ. Эмч оношийг шууд хэлэхгүй байвал та айх хэрэггүй, хатгааг зохих шинжилгээ, цээжний зураг авсны дараа л бүрэн оношилно.

Хэрвээ онош тавигдсан бол зохих эмчилгээг эхлүүлнэ. Эмчилгээ дууссаны дараа та биеэ чийрэгжүүлэх физик эмчилгээ, биеийн тамираар хичээллэх ёстойг анхаарна уу.

17
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
4
БахархмаарБахархмаар
3
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Puujee Puujee

    Puujee Puujee

    2018/01/19 at 02:43

    Eniig sain ynshaarai ene haniad hvrsen hvmvvs

  2. Puujee Puujee

    Puujee Puujee

    2018/01/19 at 02:43

    Eniig sain ynshaarai ene haniad hvrsen hvmvvs

  3. Puujee Puujee

    Puujee Puujee

    2018/01/19 at 02:43

    Eniig sain ynshaarai ene haniad hvrsen hvmvvs

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *