Эцэг, эхдээ гомдохоо хэрхэн болих вэ? Тэдэнтэйгээ харилцан ойлголцож, гэр бүлээ хүндэтгэх арга ухааныг олж авцгаая

0

Эцэг, эх болон бидний хоорондын харилцаа бол амьдралын анхны харилцаа, тиймээс цаашид эргэн тойронтойгоо үүсгэх харилцааны ур чадварт маш чухал нөлөө үзүүлнэ. Бид өсөж том болцгоожээ, гэсэн хэдий ч өнгөрснөө ухаж бага насныхаа асуудлыг сэргээх нь бий, эцэг эхдээ гомдож явсан бага насны тэр гомдол. Одоо ч гэсэн тэдэнд ямар нэгэн зүйл батлахыг хичээнэ, тэдэнд таатай сэтгэгдэл үлдээхийг чармайна. Бид өөрсдөө хэдэн ч настай байсан хамаагүй эцэг, эхээсээ туслалцаа дэмжлэг авч тэдний анхааралд өртөхийг хүсэж явдаг. Тэд биднийг байгаагаар минь хүлээж аваасай гэж бодно.

Бидний амьдралд зөвхөн бид өөрсдөө нөлөөлөөд зогсохгүй гэдгийг бид хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа учраас эцэг, эхдээ гомддог, тэдэнтэйгээ үл ойлголцоно. Өөрийн бүтэлгүйтэл, золгүй явдлыг ч тэдэнтэй холбон үзэх хүүхдүүд ч цөөнгүй. Эцэг эхдээ гомдохоо больж танд бүхнээ зориулсан эцэг эхдээ талархаж явцгаая.

1. Ухамсарлаагүй гомдол

Бид дэлхий ертөнцөөс өөрийн мэдэлгүй аюулгүй газар эрэлхийлдэг. Тийм ээ, цаашид хөгжихийн тулд эцэг, эхдээ найдаж тэдэнд итгэж болох эсэхийг зайлшгүй мэдэх шаардлага гардаг. Сэтгэл зүй судлаач Дональд Винникоттын үзэж байгаагаар, хүүхэд өөрт байгаа зүйл, хувь тавиланг тэр болгон анзаарахгүй, харин өөрт байхгүй зүйл эсвэл дутагдаж байгаа зүйл дээрээ анхаарал хандуулдаг гэжээ. Тэгэхээр, эцэг эх ямар их анхаарал халамж тавьж байсан ч хамаагүй хүүхдийн хүлээлтэд хүрч чадахгүй л бол хүүхдийн хүсэл хэрэгцээ биелэгдэхгүй. Ингээд хүүхдэд өөрийн мэдэлгүй бага насны гомдол бий болно. Бид мөрөөдөж байсан зүйлээ авч чадалгүй хоцорлоо шүү дээ. Шаардлагатай байсан хайр, халамжийг авч чадаагүй хүн өөртөө итгэлгүй болж төлөвшихийн зэрэгцээ өөр эцэг, эхтэй болох хүсэл ч төрдөг байна.

 

2. Эцэг, эхээ төгс биш гэдгийг хүлээн зөвшөөрөх

© August: Osage County/The Weinstein Company © August: Osage County/The Weinstein Company

Таныг бага байхад эцэг, эх тань нэг их анхаарч байгаагүй бол энэ нөхцөл байдал ирээдүйд ч өөрчлөгдөх магадлал тун бага. Тэдний зүгээс дутагдаж байгаа хайр халамжийг авахаар тэдэнтэй үл ойлголцож байхаар тэр хайргүйгээр өөрийгөө авч явж сурах хэрэгтэй. Эцэг, эхээ супер баатрууд эсвэл хорон муу санаатнууд гэж бодохоо болих нь зөв, тэд бол өөрийн гэсэн үнэ цэнэтэй бас дутагдалтай жирийн л хүмүүс. Тэд өөрийнхөө чадлаар хайр, халамжаа танд зориулсан. Бага насанд гэр бүл нь өгч чадаагүй хайр халамжийг бид ирээдүйд эргэн тойрноосоо хайдаг, бусад хүмүүсээс өөрт дутагдаж байсан тэр зүйлийг хүлээнэ. Энэ үед өөртөө хэлж байх ёстой үг бий: “Надад дутагдаж байгаа зүйлийг би өөрөө өөртөө өгч чадна”.

 

3. Өөрийнхөө амьдралын хариуцлагыг өөрөө л үүр

© Star Wars Episode V: The Empire Strikes Back/Lucasfilm

Өөрийнхөө амьдралын хариуцлагыг өөрөө үүрэхээс илүүтэй бүтэлгүйтэл, зовлон шаналалд эцэг эхээ буруутгахад амархан. Бусдаас хараат байдаг хүмүүс өөрийнхөө давуу талыг мэдэрч чаддаггүй, өөрийгөө хөдөлгөх хүчгүй байдаг. Иймэрхүү хараат байдал томоожоогүйтэй холбоотой. Өөрийнхөө дотоод сэтгэлийг чөлөөлөх, томорч томоожихын тулд өөртөө дараах үгийг хэлбэл зохино: “Би хэчнээн их хичээсэн ч гэсэн надад зайлшгүй шаардлагатай хайр халамж, дэмжлэгийг би эцэг эхээсээ мэдэрч чадахгүй. Хүн гэр бүлээсээ ямар нэгэн зүйл хүлээхээ больж, бүгдийг уучлах тэнхээтэй болсон бол тэр өсөж том болжээ гэж ойлгоно.”

 

 

4. Гэр бүлийнхээ түүхийг сонирхох

© August: Osage County/The Weinstein Company

Эцэг, эхээ байгаагаар нь хүлээн авч ойлгох чадвар нь гэр бүлийнхээ түүхийг мэдэхэд тусална. Таны ээжийг яаж хүмүүжүүлсэн бэ? Тэр таныг хүмүүжүүлж байгаа шиг хүмүүжлээр өсөж үү эсвэл бүр эсрэг арга барилаар хүмүүжсэн байна уу? Мөн гэр бүлийнхээ түүхийг улс эх орны хөгжлийн түүхтэй зэрэгцүүлж, харьцуулж үзээрэй. Магадгүй таны эцэг хурц ширүүн ааштай байгаа нь түүний бага насны амьдралын хүнд нөхцөлтэй нь холбоотой байж болно. Гэр бүлийн түүхийн мэдлэг та бүхний харилцааг тодорхойлоход нөлөөлнө. Таны эцэг, эх хүнд, хэцүү хувь тавилантай байсан байж болно, тиймээс тэднийг буруутгах ямар ч аргагүй юм.

 

5. Өөрийнхөө байр суурийг олж авах

© Brave/waltdisneystudios © Brave/waltdisneystudios

Олон эцэг, эхчүүд өөрийнхөө “хийж гүйцэтгэж чадаагүй мөрөөдөл”-ийг хүүхдээрээ дамжуулж хэрэгжүүлэхийг хичээдэг. Жишээ нь, аав далайчин болох мөрөөдөлтэй байв, одоо оффист ажилладаг, гэхдээ эцгийн мөрөөдлийг биелүүлэх сайхан хүү өсөж байгаа. Олон хүний толгойд иймэрхүү л бодол төрнө: “Би мундаг л байх ёстой, аав, ээж минь надаар бахархаж яваг”. Үнэндээ эцэг, эх болгон хүүхдээсээ өндөр хүлээлттэй байдаггүй, үүний ч төлөө биднийг өсгөөгүй. Бид өөрсдөө шийдвэр гаргаж, өөрсдийнхөө амьдралыг босгох гэж л томорцгоосон.

Гэхдээ бид заримдаа зориуд бусдын эсрэг явдгаа мартаж болохгүй, эцэг, эх эсвэл хамтрагчийнхаа эсрэг. Энэ бас л нэг төрлийн хараат байдал, нөгөө талаасаа гэх юм уу даа. Амьдралын ямар нэгэн чухал шийдвэр гаргах үед бидний зүрх сэтгэл, оюун санаанд тэрсэлдсэн бодол хэзээ ч байх ёсгүй шүү.

 

6. Эцэг эхийн сонголтыг хүндэтгэх

© Zombieland/Columbia Pictures

Бид эцэг, эхдээ өртэй юм шиг санагддаг, тэд бидний төлөө ямар их зүйл хийж, ямар их зүйл өгөө вэ? Ингээд бид тэдэндээ тусалж эхэлнэ, заримдаа бүр тэдний амьдралд ч оролцож эхэлдэг. Та болон таны эцэг эх гэдэг бол бие даасан, насанд хүрсэн 3 том хүн гэдгийг ойлгох. Тиймээс та тэдэнд туслах ёстой, гэхдээ эцэг, эх өөрсдөө таны тусламжийг хүлээж авахыг зөвшөөрсөн тохиолдолд л томорч, ухаарч байгаагийн нэг шинж. Гэр бүлээ хайрлаж, хүндэтгэх бол чухал явдал юм шүү. Тэдний сонголтыг хүлээн авах юм, тэдний сонголт танд таалагдахгүй байсан ч хамаагүй хүндэл.

Таны хувьд гэр бүлийн харилцааны ямар нэгэн асуудал байхгүй бол бид маш их баярлаж байна. Бүх гэр бүлд аз жаргал, харилцан ойлголцол, хүндлэл байгаасай. Хэрвээ бидний нийтлэл таны сэтгэлийг хөдөлгөсөн бол сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаарай.

4
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *