Дэлхийн хамгийн нимгэн ухаалаг гар утас Vivo X5Max

0

Хятадын ухаалаг гар утас үйлдвэрлэгч Vivo компани хамгийн сүүлд бүтээсэн X5Max загвар нь дэлхийн хамгийн нимгэн гар утас болж байгааг албан ёсоор мэдэгджээ. 4,75 мм-ийн зузаантай энэхүү ухаалаг гар утасны гадна биеийг зэвэрдэггүй ган төмрөөр хийж, дотоод эд ангийг ч мөн тэргүүн зэргийн материалаар хийсэн гэнэ. 6,9 мм-ийн зузаантай iPhone 6-тай харьцуулахад ер бусын нимгэн энэ ухаалаг гар утас 64bit Snapdragon CPU-тэй ба KitKat 4.4. үйлдлийн системийг дэмжиж ажилладаг байна. Мөн үйлдлийн системийг нь хамгийн сүүлийн үеийн Android 5.0 Lollipop хувилбар болгон сайжруулах боломжтой аж.

Дэлхийн хамгийн нимгэн ухаалаг гар утас Vivo X5Max 1

Vivo X5Max-д 5,5 инчийн Super AMOLED дэлгэц суурилуулсан нь 400ppi-д 1920 x 1080 хэмжээний нягтаршилыг санал болгожээ. Микро эсвэл нано SIM картын аль алиныг нь дэмжих хоёр SIM картны оролттой энэ гар утас онцгой нимгэн боловч 3,5 мм-ийн чихэвчний оролттой юм байна. Хятадад энэ сарын 12-нд 486 долларын үнээр худалдаанд гарсан дэлхийн хамгийн нимгэн гар утасны урд талын камер 5-megapixel f/2.4 бол ардаа 13-megapixel f/2.0 камертай.

Дэлхийн хамгийн нимгэн ухаалаг гар утас Vivo X5Max 2 Дэлхийн хамгийн нимгэн ухаалаг гар утас Vivo X5Max 3 Дэлхийн хамгийн нимгэн ухаалаг гар утас Vivo X5Max 4 Дэлхийн хамгийн нимгэн ухаалаг гар утас Vivo X5Max 5 Дэлхийн хамгийн нимгэн ухаалаг гар утас Vivo X5Max 6 Дэлхийн хамгийн нимгэн ухаалаг гар утас Vivo X5Max 7 Дэлхийн хамгийн нимгэн ухаалаг гар утас Vivo X5Max 8 Дэлхийн хамгийн нимгэн ухаалаг гар утас Vivo X5Max 9 Дэлхийн хамгийн нимгэн ухаалаг гар утас Vivo X5Max 10

1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *