“Electrolux Design Lab 2015” үзэсгэлэнгийн шилдэг 6 бүтээл

0

Бүх эрчим хүч, нөөц дуусах хандлагатай байгаа энэ үед ирээдүй бараан харагдаж байж магадгүй ээ. Гэхдээ юмыг өөдрөгөөр хардаг хүмүүс бидний дунд үргэлж байдаг, иймд хүн төрөлхтөнийг үхлээс аврах төхөөрөмжүүд өдөр бүр нэгээр нэмэгдсээр байгаа юм. Electrolux Design Lab 2015-ын шилдгүүдийг танд танилцуулж байна.

Plato – Робот асрагч

Мария Пилюгина, Россия

Оролцогчийн хэлж байгаагаар ирээдүйн хүүхдүүд робот асрагчтай болох юм. Роботуудын хэлбэр дүрс нь биелүүлэх ёстой үүргээсээ хамааран өөр өөр бий. Жишээ нь окто хэлбэртэй робот хүүхдийг унтаж байхад намуухан ая эгшиглүүлж, таазан дээр одод харагдах мэт дүрс үүсгэх юм. Куб хэлбэртэй робот харуул хамгаалалтын үүргийг гүйцэтгэнэ. Ингэхдээ тэрээр хүүхдийн гарын бугуйнд зүүлгэсэн бугуйвчын байршлаар хүүхдийг хаана байгааг мэдэх юм. Додекаэдр хэлбэртэй робот нь тоглоом болон тэжээвэр амьтдыг орлох ёстой ба икосаэдр робот нь усанд ороход аюулгүй онгоц болох үүрэгтэй юм.

Бидний ирээдүйн баталгаа болж магадгүй 6 бүтээл 5

Бидний ирээдүйн баталгаа болж магадгүй 6 бүтээл 8

Future Classroom – Сургагч гал тогоо

Тобиас Тсамисис, Герман

Энэ бол 2 хэсгээс бүтсэн жижиг хэмжээний гал тогоо юм. Юугаараа онцлог вэ гэвэл ширээний нэг талд аквариум дахь загасны хог хаягдлаас бордоо гаргаж авч түүнийгээ ногоо, жимс ургуулахад ашигладаг тариалангийн хэсэг бий, нөгөө талд сургагч дэлгэцтэй хоол хийх хэсэг бий.

Бидний ирээдүйн баталгаа болж магадгүй 6 бүтээл 3

Бидний ирээдүйн баталгаа болж магадгүй 6 бүтээл 12

Voris – Цэвэрлэгч робот

Марта Фабиола Гарсиа Бустос, Мексик

Хувцас байгаа өрөөндөө энэхүү роботыг байрлуулахад л хангалттай. Энэхүү робот нь агаарт буй бохирдол, тоос шороог шүүж авснаар тухайн орчинд цэвэр нөхцөл үүсгэн таны эд зүйлсийг амархан халтартахаас сэргийлдэг юм.

Бидний ирээдүйн баталгаа болж магадгүй 6 бүтээл 2

Бидний ирээдүйн баталгаа болж магадгүй 6 бүтээл 6

Q.H (Quadruple H) – Агаар цэвэрлэгч цагариг

Жеонгбин Сео, Солонгос

Цагираг эргүүлэнгээ өрөөнийхөө агаарыг цэвэршүүлнэ гээд бод доо. Үүнээс гадна та Q.H.-ийг цонхондоо өлгөөд өрөөнийхөө агаарыг ч цэвэршүүлж болно.

Бидний ирээдүйн баталгаа болж магадгүй 6 бүтээл 11

Бидний ирээдүйн баталгаа болж магадгүй 6 бүтээл 10

Air Shield – Агаар цэвэршүүлэгчтэй хүүхдийн тэрэг

Доминикас Бадинас, Литва

Өөрийн гэсэн микро орчинтой энэхүү тэрэг нь биед хортой хий агаарт байгаа нөхцөлд хэрэглэхэд хамгийн тохиромжтой хэрэгсэл юм.

Бидний ирээдүйн баталгаа болж магадгүй 6 бүтээл 4

Бидний ирээдүйн баталгаа болж магадгүй 6 бүтээл 9

Bloom – Олон үүрэгтэй ус буцалгагч

Жордан Ли Мартин, Их Британи

Гурвалсан хавхлагын тусламжтайгаар энэхүү ус буцалгагч нь буцалгасан уснаас ялгарсан уурыг хоол жигнэхэд хэрэглээд зогсохгүй агаар цэвэршүүлэхэд хэрэглэдэг байна. Уг төхөөрөмж нь хэрэглэхэд хялбар, учир нь та түүнийг ажиллуулахын тулд утсаараа дохио өгөхөд л хангалттай.

Бидний ирээдүйн баталгаа болж магадгүй 6 бүтээл 1

Бидний ирээдүйн баталгаа болж магадгүй 6 бүтээл 7

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2016/02/16 at 17:16

    ZOVHON BSB-D BAIDAG UU

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *