Эрчүүдэд зориулсан 5 хоолны жор

1

Өег, амттай, хялбар – энэ гурав нь төгс хоолны гол түлхүүр юм. Бид танд зориулан хийхэд хялбар, илүү дутуу зүйл шаардалгүйгээр бэлтгэх хэдэн жорыг цуглуулсан юм. Өөрийгөө болон дотны хүмүүсээ эдгээр гайхалтай амттай хоолоор баярлуулаарай.

Шүүслэг Англи стейк

Эрчүүдэд зориулсан 5 хоолны жор 1

Орц:

  • 150 гр үхрийн мах
  • 40 гр цөцгийн тос
  • Давс, перец амтаар нь

Бэлтгэх арга:

  1. Үхрийн махаа сайтар угаагаад өөх болон хальсыг нь салгаж авна. Усыг цаасан алчуураар шингээж авна.
  2. Махаа сайтар давтсан байх ёстой. Хоёр талаас нь давс, перецеер амтална.
  3. Хайруулын тавгаа ширүүн гал дээр тавиад цөцгийн тос хийж халаана. Цөцгийн тос хайлтал хүлээгээрэй.
  4. Үхрийн махаа хайруулын тавгандаа хийгээд аль аль талаар нь 5 минут шарна. Эцэст нь сайтар шарагдсан, амтат шүүслэг стейктэй болох болно.

Түргэн пицца

Эрчүүдэд зориулсан 5 хоолны жор 2

Орц:

  • 2 өндөг
  • 3 хоолны халбага майонез
  • 3 хоолны халбага гурил
  • 150 гр хиам
  • сонгино
  • помидор
  • 200 гр бяслаг
  • Ногоо хүслээрээ

Бэлтгэх арга:

  1. Өндөг, майонез, гурилаа хооронд нь холино (блендертэй бол илүү сайн).
  2. Бэлэн болсон зуурмагаа жигнэх хэвэндээ хийнэ.
  3. Дараа нь зуурмаган дээр хиам, сонгино, помидороо үечлэн тавьна. Пиццаны дээр бяслагаа үрээд, өөрийн хүслээр ногоо нэмэх боломжтой.
  4. 200 градус хүртэл халаасан шарах шүүгээнд ойролцоогоор 10-15 минут болгоно.
  5. Бяслаг хайлж, зуурмаг хатуурмагц пиццаг гаргаад идэж болно.

Цуутай цацагт хяруул

Эрчүүдэд зориулсан 5 хоолны жор 3

Орц:

  • 600 гр цацагт хяруулын цул мах
  • Том лууван
  • Сонгино
  • 4 хоолны халбага цуу

Бэлтгэх арга:

  1. Цацагт хяруулаа угааж цэвэрлээд цаасан алчуураар усыг нь шингээж аваад жижиглэж хэрчинэ.
  2. Давс, перецээр амтлаад ургамлын тосонд ширүүн гал дээр шарна.
  3. Луувангаа арилгаад жижиг үрэгчээр үрнэ (гараараа нарийхан хэрчиж болно). Сонгиноо мөн адил нарийн хэрчээд бүгдийг нь хайруулын тавгандаа хийнэ.
  4. Хагас болтол нь шараад 250-300 мл халуун ус болон 4 хоолны халбага цуу нэмнэ.
  5. Тагийг нь тавиад болтол нь жигнэнэ (ойролцоогоор 30 минут).

Шаурма

Эрчүүдэд зориулсан 5 хоолны жор 4

Орц:

  • 3 өргөст хэмх
  • 2 том помидор
  • Жижиг байцааны тал
  • Том сонгино
  • 300 гр бяслаг
  • Тахианы цээж
  • Майонез
  • Кетчуп

Бэлтгэх арга:

  1. Бяслагаа бүдүүн үрэгчээр үрнэ.
  2. Сонгино болон помидороо цагирга хэлбэрээр нарийхан зүснэ.
  3. Өргөст хэмх, байцаагаа туузан маягаар хэрчээд давс цацна.
  4. Тахианы цээж махаа шоо дөрвөлжин хэрчээд давс, перецтэй алтан шаргал өнгөтэй болтол шарна.
  5. Кетчуп, майонезоо холиод бин дээрээ түрхээрэй. Бэлтгэсэн бүх орцоо бин дотроо нэг талаас нь эгнүүлэн тавьж үзүүрийг нь нугалж доторхыг нь унахааргүй болгоно.
  6. Хайруулын тавган дээр хоёр талаас нь алтан шаргал гадаргуутай болтол шарна.

Шилэн доторх тахиа

Эрчүүдэд зориулсан 5 хоолны жор 5

Орц:

  • Тахиа
  • 2 хумс сармис
  • Давс
  • Перец
  • Лаврын навч
  • Бусад амтлагчуудыг өөрийн хүсэлтээр

Бэлтгэх арга:

  1. Тахиагаа угаагаад дотор гадар талыг нь сармис, давс, перец, лаврын навч, амтлагчны хольмогоор арчиж өгнө. Ойролцоогоор 2 цаг даршилна.
  2. Шилэн саванд дүүртэл нь хүйтэн ус хийнэ.
  3. Листэндээ ус хийгээд тахианы махыг устай шилэн саванд углана.
  4. Шарах шүүгээндээ хийгээд хамгийн өндөр температурт 20 минут шарна. Дараа нь галыг нь багасгаад дахин 40 минут шарна.
  5. Тахиагаа шарах шүүгээнээсээ гаргаад 5-10 минут хөргөнө. Үүний дараа шилнээс гаргаад зүсээд зооглоорой.

 

2
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *