Шри-Ланкийн оршин суугч хашаандаа худаг ухаж байгаад 100 сая доллараар үнэлэгдэх аварга том индранил буюу сафир чулуу олжээ

0

Асар том хэмжээний одот индранилийн олдворыг Шри-Ланкийн Рантапура хотын оршин суугч худаг ухаж байхдаа олжээ. Индранилийг 100 сая доллараар үнэлсэн байна.

dailymail.co.uk

100 сая долларын үнэтэй индранилын олдворыг Шри-Ланкийн иргэн хашаандаа худаг ухаж байгаад олжээ. Цайвар-хөx өнгийн чулуу нь хамгийн сонирхолтой тохиолдлоор үнэт чулуу борлуулдаг худалдаачин Гемижагийн хашаанаас олдсон юм. Чулуу 510 кг, үнэт чулууны нийт жин 2,5 сая карат гэнэ. Чулууг “Азтай тохиолдол” гэж нэрлэх болсон нь уг тохиолдолдоо үнэхээр тохирсон мэт.

Ноён Гэмиж худаг ухаж байсан ажилчид урьд нь харж байгаагүй чулуу гарч ирлээ гэхээр нь очиж харжээ. Тэгсэн “ийм аварга том чулуу” байгааг харсан, энэ олдвор индранил байж, өөр хоорондоо шавар, бохироор барьцалдсан аварга том үнэт чулуу.

dailymail.co.uk

Цэвэрлэж байхад хэд хэдэн өндөр чанарын индранил салж унасан. Чулуунд хэдий хэр хэмжээний, ямар чанартай индранил байгааг тогтоож амжаагүй л байна. Хөx индраанил яагаад ийм үнэтэй байдаг юм бэ? Яагаад гэвэл чулууны төвд яг л гэрэлтэж байгаа од мэт харагддаг ажээ. Энэ нь астеризм гэх нэртэй гэрлийн ойлтоос болж байгаа гэж үздэг. Ратнапур бүс өндөр чанартай үнэт чулуу үйлдвэрлэдгээрээ алдартай, урьд нь энэ бүсээс хэд хэдэн удаа үнэт чулуу олдож байжээ. Шри-Ланка улс хөx индраанилын олдвороороо дэлхийд дээгүүр бичигддэг. Харамсалтай нь цар тахлын улмаас үнэт чулууны үйлдвэрлэл нь уналтад ороод байгаа юм. “Азтай тохиолдол” хүнд байдалд орсон салбарт хүчтэй түлхэц өгнө гэж орон нутгийн мэргэжилтнүүд найдаж байна.

“Хэмжээ, үнийг нь тооцоход цуглуулагч, музейн сонирхлыг ихээр татна гэж бид найдаж байгаа” хэмээн Шри-Ланкийн Үнэт чулуу, үнэт эдлэлийн үндэсний удирдлагын дарга Тилак Вирасингх хэлжээ. Мөн “магадгүй дэлхий дээрх хамгийн том нь байх” гэж нэмж хэлсэн байна.

Тус улсын засгийн газрын тоон үзүүлэлтээс харахад, Шри-Ланка 2020 онд нийт 500 сая долларын үнэт чулуу, үнэт эдлэл эскпортоор гаргажээ. Энэ улс өндөр чанартай үнэт чулуугаараа алдартай, ялангуяа хөx, ягаан, шар, улбар шар, цагаан, ногоон болон нил ягаан индранилын экспортоороо дээгүүрт ордог юм.

2
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *