Нүүрэнд тань инээмсэглэл тодруулж, амьдралд эрч хүч, гэрэл гэгээ нэмэх гайхамшигтай 10 түүх

0

Их ажилд дарагдсан эдгээр өдрүүдэд эерэг мэдээ уншиж, эрч хүчээ сэлбэхийг хүсч байна уу? Манай сайт уншигч танд 87 настай эмээгийн загвар өмсөгч болсон түүхээс эхлээд McDonald’s-ийн ажилтан олимпын тамирчин болсон түүх хүртэл нүүрэнд тань инээмсэглэл тодруулж, эрч хүч нэмэх түүхүүдийг хүргэж байна.

1. 3 жилийн дотор 9 хүүхэдтэй болсон залуу бүсгүй.

© maxinelee_y / Instagram, © maxinelee_y / Instagram

2017 онд анхны хүү Хенригээ төрүүлсний дараа удалгүй нөхөр Максин Лийгийн хамтаар тэрээр Айден, Паркер, Коннор, Эллиот нэртэй эгч дүү 4-ийг үрчилж авчээ. Улмаар 2020 онд бүсгүй ахин бие давхар болж 4 ихэр хүүхэдтэй болжээ. Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудастаа, “Саяд ганц л удаа тохиох 4 ихэр надад заяажээ” хэмээн бичиж байжээ. Ийнхүү тэрээр мөн оныхоо 7-р сарын 31-ний өдөр Силас, Тео, Бек, Сесила нэртэй 4 хүүхдээ төрүүлсэн юм.

 

2. 87 насандаа загвар өмсөгч болсон нь.

© inthebliss / Instagram, © In the Bliss / Facebook

“Энэ даашинзыг өмсөх үйлчлүүлэгч маань ирэх боломжгүй болчихсон учраас нөхрийнхөө 87 настай эмээг даашинз өмсөөд, загвар өмсөгч болж чадах эсэхийг лавласан юм” хэмээн мэргэжлийн гэрэл зурагчин Stacey Marin өгүүлжээ.

 

3. “Өөрөө өөртөө өгсөн хамгийн гайхалтай төрсөн өдрийн маань бэлэг энэ байлаа.”

© anarchy911 / Reddit

“Өөрийнхөө жингийн бараг талыг нь хасч чадсан.”

 

4. “41 насандаа эрдмийн зэргээ авч чадлаа.”

© squiggyfm / Reddit

Reddit сүлжээнд түүнээс урам зориг авсан нэгэн хүн, “Би бараг 40 настай. Одоо л бакалаврын зэргээ авахаар хичээж байна. Та л надад үүнийг чадна гэсэн итгэл өглөө. Баяр хүргэе” хэмээн бичжээ.

 

5. Эгч нь амжилттай сургуулиа дүүргэсэн тул дүү нь амласандаа хүрчээ.

© frekkenstein / Reddit

Reddit сүлжээний нэгэн хэрэглэгч, “Би эгчийгээ сургуулиа дүүргэж чадвал түүнтэй ижил даашинз өмсөнө гэж амлалт өгч байсан юм. Харин энэ амлалт маань түүнд урам зориг өгсөн гэж надад хэлж билээ” хэмээн бичжээ.

 

6. “Шоpонд нилээдгүй хугацааг өнгөрүүлсний дараа хуучны найз маань докторын зэргээ хамгаалж чаджээ.”

© msmegan99 / Reddit

Тэрбээр өдгөө шоpонд xоригдож байсан болон одоо xоригдож буй хүмүүст туслах ажил хийж байгаа аж.

 

7. “Google photos дотроос хуучны энэ зургаа оллоо. Өөрөөрөө бахархаж байна.”

© StarksTwins / Reddit

“Зүрхний мэс ажилбарт ороод 1 жил хагас өнгөрчээ” хэмээн тэрээр Reddit сүлжээнд бичжээ.

 

8. McDonald’s-ийн ажилтан Quanesha Burks 2020 оны Токиогийн олимпын уртын харайлтын тамирчин болсон нь.

© strongbelieverQ / Twitter

Тэрбээр өөрийн Твиттер хуудастаа өөрийн амжилтыг, “жижиг хотын охины амжилттай аялал” хэмээн тодорхойлжээ.

 

9. “Цацраг туяаны xордлогод орсныхоо дараа хүүхэдтэй болох магадлал маш бага гэсэн хариу сонсож байлаа. Тэр явдлаас хойш 7 жилийн дараа хүү минь мэндэлсэн юм.”

© MoeG*nz6 / Reddit

 

10. Марвел студийн Локи цувралын од Sophia Di Martino өөрийн өмсгөл нь хөxөөр хүүхдээ хооллоход тохиромжтой байдлаар хийгдсэн байгааг харуулж буй нь.

© sophiadimartino / Twitter

“Нярай хүүхэдтэй эх хүн ийм ажил хийнэ гэдэг хэцүү хэрэг. Гэхдээ манай загвар зохион бүтээгч Christine Wada надад зориулж хажуу талдаа цахилгаантай, хүүхдээ хялбар хөxүүлэх боломжтой өмсгөл хийж өгсөн юм” хэмээн Di Martino жиргэжээ.

Хэрэв танд бусдад инээмсэглэл тодруулж, итгэл найдвар төрүүлэх гайхалтай түүх бий бол сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

3
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *