Зарим хоол хүнсний талаар бид одоог хүртэл буруу ойлголттой явдаг байжээ

4

Далдуу модны тос маш хортой, глутамат натрид донтдог, харин төмсийг хүнсний жагсаалтаас бүр хасах ёстой – энэ мэт мэдээллийг сонссоор байгаад бодит үнэн гэдэгт бүрэн итгэжээ.

Бид хоол хүнсний талаарх мэдээллийн үнэн мөнийг олохоор шийдсэн юм. Алинд нь итгэх ёстой вэ?

Латтед эспрессогоос бага кофеин агуулагддаг

Эспрессод л их кофеин агуулагддаг гэж ихэнх хүмүүс үздэг. Энэ төөрөгдлийг хүчтэй амт л өгч байгаа юм, угтаа бол сахар, сүү нэмсэн кофеноос ялгаагүй адилхан “чанга”. Латте, капучино болон эспрессод агуулагдах кофеины хэмжээ адилхан, ялгаа нь гэвэл кофены төрлөөс хамаарна.

 

Жимс, амттан – зөвхөн десерт

Хоол судлаачид хуучны энэ үзэл бодолтой огт санал нийлэхгүй байгаа юм. Жимсийг өглөөний цайндаа эсвэл өдөр хөнгөн зүйл идмээр санагдвал иднэ. Харин амттанг бол зөвхөн өглөө: үдээс өмнө ганц хоёр жижиг шоколад идэхэд инсулины огцом өөрчлөлт гарахгүй. Өдрийн цайны дараа сахар эсвэл чихрээс татгалзаарай.

 

Глутамат натри эрүүл мэндэд хортой

Е621 эсвэл шинжлэх ухааны хэлээр яривал глутамины хүчлийн мононатрийн глутамат – дэлхийд хамгийн түгээмэл хоолны амтлагч. Японоос эхлэлтэй гэдэг. 1908 онд химич Икэда Кикунаэ глутамат натрийг усны ургамлаас гаргаж аваад “умами” (амттай) гэж нэрлэжээ. Үнэн хэрэгтээ уг бодис өөр бусад хоол хүнсэнд агуулагддаг: чинжүүнээс эхлээд улаан лооль хүртэл. Амтлах мэдрэмжийг нэмэгдүүлж хоол идэх дуршлыг хүчтэй өдөөдгөөс өөр хортой зүйл үгүй. Өөрөөр хэлбэл Е621 нь хэтрүүлэн идэхэд л хүргэнэ.

 

Хар талх цагаанаас ашигтай

Турахыг хүсэж байгаа хүмүүст цагаан талх хориотой гэж үздэг: тиймээс бүхэл үрийн талханд хошуурч эхэлсэн. Хар, цагаан талхны илчлэг чанар бараг адилхан учраас ямар ч төрлийн талх идсэн адилхан л жин нэмнэ. Хамгийн гол ялгаа нь – гуриланд байгаа юм. Хар талхыг бүхэл үрийн гурилаар хийдэг – хүнсний ширхэглэг ихтэй учраас бодисын солилцоонд сайнаар нөлөөлнө. Нөгөө талаас, цагаан гурил нь илүү хөнгөн, амархан шингэнэ. Зарим нэг хоол боловсруулах өвчний үед чухам цагаан талх хэрэглэх нь илүү үр дүнтэй гэж үзнэ.

 

Гранул – сонгодог амны зугаа

Эрүүл хооллохыг хүсдэг дэлхийн хүн болгоны дээдлэх болсон америк снэк. Болгосон овьёос, самар, зөгийн бал – үнэхээр шим тэжээлтэй хоол хүнснээс бүрдсэн. Калори багатай гэж үзэх хэдий ч зарим нэг үйлдвэрлэгчид амт орлуулагч нэмдэг. Энэ нь хоол идэх дуршлыг нэмэгдүүлж илүү их идүүлэхэд нөлөөлдөг байна.

 

Оливын тос наранцэцгийн тосноос илүү шим тэжээлтэй, яагаад гэвэл бодисын солилцоог эрчимжүүлдэг

Бүх ургамлын тос шим тэжээлтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна, гэхдээ тодорхой хэмжээгээр – өдөрт 30 гр-аас илүүгүй. Тосны хүчил агуулсан тул холестерины солилцоог сайжруулна. Мөн зүрх-судасны системийн өвчлөлөөс урьдчилан сэргийлнэ гэж үзжээ.

 

Нишингийн сахар ашигтай

Ашигтай микро элемент агуулдаг нь үнэн хэдий ч багахан хэмжээгээр. Өдрийн калийн хэрэгцээгээ хангахын тулд хүн нэг дор 2 кг сахар идэхгүй нь ойлгомжтой. Нишингийн сахарын нэг давуу тал бол боловсруулахгүйгээр шууд хэрэглэх боломжтой. Хоол судлаачид уг сахарын талаар санал хуваагдаад байгаа юм, 97% нь сахароз, калори нь 100 гр-д 387 ккал байгаа нь ийнхүү санал зөрөлдөх шалтгаан болжээ.

 

Гоймон болон төмс бие галбирыг эвдэнэ

  • Төсөөлж байсан шиг тийм ч аймшигтай биш. Төмсөнд кали, магни болон төмөр агуулагддаг. Хамгийн гол нь зарим нэг ялгааг олж харах хэрэгтэй. 100 г жигнэсэн төмсөнд 80 ккал, харин шарсан төмсөнд 317 ккал агуулагддаг. Шарсан төмсөн дээрээ соус хийвэл калори эрс нэмэгдэх нь ойлгомжтой.
  • Гоймон арай өөр. 100 г гоймонд 114 ккал байна. Хатуу төрлийн гоймонд гэхэд л 230 ккал байх жишээтэй. Хатуу төрлийн паста нь шим тэжээл ихтэй төдийгүй крахмал, тосны агууламж бага. Харин жирийн гоймон хоосон калориос өөр зүйлгүй.

 

Далдуу модны тос хортой

Халуун орны тосны нэр хүндийг унагаасан хүчин зүйл нь уг тосонд агуулагдах муу холестеринд байгаа юм. Тэгээд бас олеины хүчил агуулдаг. Тод шаргал өнгөтэй extra virgin тос нь – ханасан тосны хүчил агуулсан бөгөөд бета-каротин. Тосыг муу нэртэй болгож байгаагийн бас нэг гол шалтгаан нь үйлдвэрлэгчдэд байгаа – худалдан авагчдыг хууран мэхэлж хямдхан туссан далдуу модны тосоор бүтээгдэхүүн хийдэг ажээ.

Таны урьд өмнө нь итгэж байсан ямар цуу яриаг бид эвдэж орхисон бэ? Буруу ойлголттой явдаг өөр бусад хүнсний бүтээгдэхүүн байгаа бол бидэнтэй сэтгэгдэл хэсгээр хуваалцана уу.

9
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
4
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Batgerel Dogsronjav

    Batgerel Dogsronjav

    2018/01/18 at 20:10

    Hor

  2. Batgerel Dogsronjav

    Batgerel Dogsronjav

    2018/01/18 at 20:10

    Hor

  3. Batgerel Dogsronjav

    Batgerel Dogsronjav

    2018/01/18 at 20:10

    Hor

  4. Ganbayr

    2023/07/21 at 12:39

    2023 On

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *