Анхны тусламж үзүүлэхэд түгээмэл гаргадаг 10 алдаа

2

Анхны тусламж үзүүлэх мэдлэг чадвар хүн болгонд байх ёстой. Гэхдээ мэдлэг дутмаг бол хохирогчийн эрүүл мэндэд аюул занал болох эрсдэлтэй.

Бид онцгой байдлын мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу түгээмэл гаргадаг алдаануудыг танилцуулахаар бэлдлээ. Та бүхэн яаралтай анхны тусламж үзүүлэх болбол нарийн чанд мөрдөнө үү.

Юуны түрүүнд

  • Хохирогчийн зүрхний цохилт, амьсгал байгаа эсэх, хүүхэн хараа нь гэрэлд хариу үйлдэл үзүүлж байгаа эсэхийг шалгана.

Анхаар! Амьд байгаа шинж тэмдэг илрэхгүй байвал яаралтай зүрх уушгины үйл ажиллагааг хүчээр ажиллуулж эхэлнэ.

 

1. Цус ихээр алдах

Гол алдаа: шууд эрчилсэн боолт хийх

Ихээр цус алдаж байхад анхны тусламж үзүүлэх нэн тэргүүний зорилго – аль болох хурдан цус алдалтыг зогсоох. Тийм учраас юуны түрүүнд шарханд ойр байгаа артерийн судсыг дарж шархан дээр ариутгасан бинт тавьж бооно. Хэрвээ шарх маш гүн бол ариутгасан бинтээр “боох” хэрэгтэй.

Эрчилсэн боолт хийх онцгой тохиолдол. Зөөлөн хавчуургатай тавина, жишээ нь хувцасны цаанаас шархан дээр нь биш шархтайгаа ойр зайд боолтоо хийнэ.

  • Анхаар! Эрчилсэн боолт тавьснаас хойш цагийн дараа артерийн судас дээр зөөлөн дарж боолтоо 10-15 минутын дараа суллана, дараа нь дахиад бага зэрэг чангалаад хагас цаг гаран болно.

 

2. Хамраас цус гарах

Гол алдаа: толгойг арагш гэдийлгэх

Өвчтөнийг суулгаад толгойг нь бага зэрэг бөхийлгөнө. Цус хамраар гарах бөгөөд хамрын яснаас доошхон хуруугаараа 10 минут чимхэнэ. Нөжирсөн цусаа нулимж хаяхыг хүсээрэй, эс бөгөөс нөжирсөн цус ходоодонд орж бөөлжүүлж болзошгүй.

  • Анхаар! Хамраас гарах цус 15 минутаас илүүтэй гарч байгаа тохиолдолд л хамранд чихээс хийнэ. Энэ тохиолдолд өвчтөнийг яаралтай эмчид үзүүлэх шаардлагатай.

 

3. Бээрч даарах

Гол алдаа: цасаар арчих, тос, вазелин түрхэх, огцом халуун хэмд байрлуулах

Юуны түрүүнд хохирогчийг дулаахан газар оруулж хөлдсөн хэсгийг орооно. Дараа нь хуурай хувцас өмсгөж дулаан хөнжилд хэвтүүлнэ. Үүнээс гадна халуун амттай ундаа, хоол идүүлж болно.

  • Анхаар! Ямар ч тохиолдолд согтууруулах төрлийн ундаа өгч болохгүй. Спиртийн агууламжтай ундаа нь судас тэлж дулаан алдалтыг улам нэмэгдүүлнэ.

 

4. Зүрх зогссон үед

Гол алдаа: насны онцлогоос үл хамааран нэг л аргыг ашиглах

Насанд хүрэгчдийн зүрх зогссон үед зүрхэн ташаа газар нь алгаараа дарж иллэг хийнэ, энэ үед гарын эрхий хуруу хөл эсвэл толгойн чиглэлд байрласан байх ёстой. Өсвөр насныханд ч мөн адил гарын алгаар иллэг хийнэ. Харин бага насны болон нялх хүүхдэд зүрхний иллэг хийхдээ дунд болон долоовор хурууны өндгийг ашиглана.

  • Анхаар! Зүрхэн ташаа иллэгийг хийхдээ өвчтөнийг хатуу, тэгш газар байрлуулсан байх шаардлагатай.

 

5. Түлэгдэлт

Гол алдаа: түлэгдсэн хэсгээс наалдсан хувцсыг салгах, цэврүүг хагалах

Шатаж байгаа хүнийг юуны түрүүнд газар хэвтүүлж галыг унтраах шаардлагатай. Түүний дээрээс хувцас (хамгийн гол нь шатдаггүй материал байх ёстой) хаяж галыг унтраана, дараа нь яаралтай түргэн тусламж дуудна.

Бага зэргийн түлэгдэлтийн үед шархыг 20 минут усаар угаана. Дараа нь шархан дээр боолт хийж дээрээс нь мөс эсвэл хүйтэн жин тавих шаардлагатай.

  • Анхаар! Түлэгдсэн хүнд давстай уух зүйл эсвэл рашаан уулгах шаардлагатай.

 

6. Гадны зүйлд хахах

Гол алдаа: Ухаангүй байгаа хүнд Геймлихийн аргыг ашиглах

Хэрвээ хахсан хүн ухаангүй байгаа бол түүнийг шууд газар хэвтүүлж өгзөг хавьцаа дээр нь гарч сууна. Алгаа хавирганы төгсгөл дээр тавьж 3 удаа хүчтэй дарна. Дараа нь хохирогчийг хажуу тийш харуулж амнаас нь гадны зүйлийг нь даавуугаар жийрэглэсэн хуруугаараа аваарай.

Хэрвээ бага насны хүүхэд хахсан бол зүүн гар дээрээ бариад (хэрвээ солгой бол баруун гар дээрээ) толгойг нь унжуулж гурван удаа нуруун дээр нь тогшино, дараа нь хөлнөөс нь барьж байгаад доош харуулна.

  • Анхаар! Хэрвээ жирэмсэн хүнд Геймлихийн аргыг ашиглаж байгаа бол хавирганы доод хэсгээс бариарай.

 

7. Үе мултрах

Гол алдаа: мултарсан үеийг шууд оруулах

Өвчтөн ямар хэмжээний бэртэл авсныг зөвхөн рентген зургаар л тодорхойлох боломжтой. Тиймээс авах ёстой цорын ганц арга хэмжээ бол гэмтсэн хэсгийг хөдөлгөөнгүй болгоход л анхаарна. Үүний тулд хавтгай бат бөх зүйл шаардлагатай, гэмтсэн хэсгийг хөдөлгөөнгүй байлгахаас гадна үе мөчний бусад хэсгийн хэвийн хөдөлгөөнийг хангахад тусална. Бэртсэн хэсгээс бусад газруудыг бинтээр боож гарыг их биетэй, харин хөлийг нөгөө хөлтэй нь нийлүүлж боолт тавина.

  • Анхаар! Бинтийг хэт чанга тавихгүй, цусан хангамж хэвийн явагдаж байх ёстой.

 

8. Хордлого

Гол алдаа: хангалттай ус уулгахгүй байх

Ходоодыг угаахын тулд 2,5-аас 5 литр тасалгааны хэмтэй ус уулгах шаардлагатай. 0,3-0,5 литр ус уух тутамд хуруугаа амандаа хийж бөөлжүүлнэ. Ус цэвэрхэн болтол энэ аргыг ашиглах хэрэгтэй.

  • Анхаар! Ухаангүй байгаа хүнд энэ аргыг ашиглах хориотой.

 

9. Могойд хатгуулах

Гол алдаа: хатгуулсан хэсгийг сорох

Юуны түрүүнд хохирогчийг хэвтүүлж хор тархах эрсдэлийг багасгана, дараа нь хохирогчийн захын эрхтнүүдийг хөдөлгөөнгүй болгоно: хэрвээ хөлөндөө хатгуулсан бол нөгөө хөлтэй нь нийлүүлж бооно, хэрвээ гарандаа хатгуулсан бол – их биетэй нь нийлүүлж боолт тавина. Хэрвээ ухаангүй байгаа бол зүрх-уушгины ажиллагааг сайжруулах иллэг хийх шаардлагатай.

  • Анхаар! Хорыг биеэр тархуулахгүй гэж эрчилсэн боолт тавих нь үр дүнгүй, магадгүй эд эс үхэхэд хүргэж болзошгүйг анхаарна уу.

 

10. Хэвлийн доод хэсгээр өвдөх

Гол алдаа: өвчин намдаах, судас тэлэх эм уух

Хэвлий орчмоор өвдөхөд ихэвчлэн өвчин намдаах эм уудаг. Харин эмч нар энэ аргыг мартах хэрэгтэй гэж зөвлөж байна: өвчнийг намдааснаар аюултай өвчнийг сэдрээж болзошгүй, жишээ нь архаг мухар олгой, өтгөн хаталт, үрэвсэл…

  • Анхаар! Хүчтэй өвдөлтийн үед заавал эмчид хандана.

Онцгой байдлын үед юуны түрүүнд эмчийн болон онцгой байдлын мэргэжилтнүүдийн тусламж авах ёстойг бүү мартаарай.

Үүнээс гадна анхны тусламжийн сургалтанд суухыг зөвлөж байна. Магадгүй таны мэдлэг ур чадвар нэг л өдөр хэн нэгний амь насыг аврах ч юм билүү.

13
ГоёГоё
11
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *