2015 онд бидний ирээдүйг өөрчлөх технологийн 6 тренд

0

Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа технологийн ертөнцийн өөрчлөлт шинэчлэлтийн үйл явцыг нэгбүрчлэн ажиглаж харна гэдэг амаргүй зүйл. Учир нь энд бараг үйл явц гэдэг зүйл байдаггүй ба тохиолдлоор л гайхмаар үсрэлттэй өөрчлөлт хийгддэг. Гэхдээ юу болж байгааг, яагаад тасралтгүй ажиглан харж байх ёстойг жинхэнээр ойлгох ганцхан зам бий. Хэдэн жилийн өмнөөс нээлт болон хийгдсэн ч эцсийн эцэст өнөөдөр л жинхэнэ бүтээгдэхүүн, үйлчилгээ болсон зүйлс олон. Харин үлдсэн зарим нь 2015 онд томоохон өөрчлөлтийг амлаж байгаа юм.

1. Том мэдээллүүд /Big Data/ ажиллаж эхэлнэ.2015 онд бидний ирээдүйг өөрчлөх 6 технологийн тренд 1

2010 онд Google-ын гүйцэтгэх захирал Eric Schmidt хэлэхдээ дэлхий дахин 2 хоног тутамд 5 эксабайт мэдээлэл бий болгож байна гэж байсан. Харин одоо энэ тоо хоёр дахин нэмэгдчихээд байна. 2015 онд Intel, IBM зэрэг компаниуд бүх мэдээллүүдээ хүчирхэг шийдвэрлэлтийн хэрэгслүүд болгох болно. IBM компани Watson-ы суперкомпьютерын хэмжээнд хүртэл тэлэх ба мэдээллийг түгээх үйлдвэрлэл бүрд дараалсан тооцооллыг танилцуулах аж. Intel-ийн хувьд тус компани компаниудын том мэдээллийг дотроо боловсруулах шаардлагад нийцүүлсэн программ хангамж болон платформуудыг бүтээхээр ажиллаж байна.

2. Хиймэл оюун ухаан2015 онд бидний ирээдүйг өөрчлөх 6 технологийн тренд 2

Бүх мэдээллүүд хиймэл оюун ухаан дахь хувьсгал руу чиглэж байна. Жишээ нь Microsoft-ын хувьд хэл яриа болон харилцан ярианд анализ хийх машиныг ашиглаж байгаа ба тэдний шинэ Skype Translator нь зөвхөн бодит нөхцөл байдалд, хоёр чиглэлд орчуулга хийгээд зогсохгүй хэл ярианы өнгийг дуурайдаг. 2015 онд Google компани Demis Hassabis-ын ажил дээр анхаарал тавьж байгаа юм. Оюун ухааныг тайлахаар ажиллаж байгаа түүний DeepMind компани шинэчлэлтийн тал дээр цаашлаад хүний мэдрэл силикон болон код дээр хэрхэн ажиллаж байгааг дор хаяж дуурайх тал дээр ажиллаж байна.

3. Роботууд бидэнтэй хамт2015 онд бидний ирээдүйг өөрчлөх 6 технологийн тренд 3

Массачусетсын технологийн институтын компьютерын шинжлэх ухаан болон хиймэл оюун ухааны лаборатори дахь Interactive Robotics Group-ыг тэргүүлж байгаа профессор Julie A. Shah хэлэхдээ “2015 онд бид үйлдвэрлэлийн тал дээр илүү эрчимтэй нөлөөг олж харах болно.” гэжээ. Энэ шинэ онд үйлдвэрүүд арилжааны ашиглалт болон авто үйлдвэрлэлд тусалж чадах илүү ухаантай, аюулгүй роботуудыг хэрхэн бүтээх тал дээр анхааран ажиллах аж. Массачусетсын технологийн институтын профессор Sangbae Kim “2015 онд бид бидний эргэн тойронд илүү олон роботууд ажиллахыг харах болно.” гэсэн байна.

4. Нанотехнологи болон материалын шинжлэх ухаан2015 онд бидний ирээдүйг өөрчлөх 6 технологийн тренд 5

Мэргэжилтнүүд 2015 он ДНК-гийн түвшний ололт амжилтуудын жил байх болно гэж байна. Материалын шинжлэх ухаанд үсрэлт авчирсан нанотехнологи нь усны хамгаалалттай гар утаснаас эхлээд ухаалаг даавуунд ч ашиглагдах ба зарим шинэ материалууд ч бий болох юм.

5. Батерей болон цаашид үгүй болох цахилгаан утас2015 онд бидний ирээдүйг өөрчлөх 6 технологийн тренд 4

Олонх хэрэглэгчдийн цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгчид үндсэндээ бүхий л халаасны төхөөрөмжүүдэд хэрэглэж болох илүү том батерейг бүтээхэд анхаарч байна. Intel, Qualcomm, Nvidia, AMD, Texas Instruments зэрэг компаниуд батерейны цэнэг болон хадгалалтанд нөлөөлөх нөлөөгүй ч илүү үр ашигтай зөөврийн CPU-нүүдийг бүтээхэд анхааран ажиллаж байгаа нь эргэлзээгүй. 2015 онд шинэ химийн шинжлэх ухааны дэвшилтүүд гарах болно. Энэ жилийн эхээр Стандарт болон технологийн үндэсний институт мэдээлэхдээ эрдэмтэд натрид суурилсан цогц металл гидридэд суурилсан батерейнуудыг бүтээж байгаа гэдгийг хэлсэн. Энэ нь илүү хямд, илүү тогтвортой, илүү хүчирхэг байх гэнэ. Applied Materials компани ердийн лити-ион батерейтай харьцуулбал үйлдвэрлэх арга нь илүү боломжийн бөгөөд илүү их эрчим хүчийг агуулж чадах дэвшилтэт хатуу бүтэцтэй батерей бүтээхээр ажиллаж байгаа. Мөн 2015 онд илүү сайн батерейнуудтай зэрэгцэн утасгүй цэнэглэгчийн эрин эхлэх аж. Intel компани цахилгаан резонанс технологид суурилсан утасгүй цэнэглэгчийг бүтээхээр ажиллаж байна.

6. Уян хатан дэлгэц2015 онд бидний ирээдүйг өөрчлөх 6 технологийн тренд 6

Бид LG-ийн матигар HDTV болон Samsung-ын Gear Fit тэр ч бүү хэл уян хатан HDTV зэрэг матигар дэлгэцтэй бүтээгдэхүүнүүдийг харж байгаа. 2015 онд энэ тал дээр улам өсөлттэй ажиллаж, хэрэглэгчид уян хатан дэлгэцтэй төхөөрөмжүүдийг гар дээрээ барих цаг ирэх бизээ. Intel-ийн албан ёсны төлөөлөгч хэлэхдээ тус компани WiDi /wireless display/ технологиор дамжуулан бүрдэл хэсгүүдийг жижигрүүлж, цахилгааны утаснуудыг авч хаях тал дээр ажиллаж байгаа бол Gorilla Glass-ыг бүтээгч Corning компани бат бөх бөгөөд маш уян хатан шил бүтээхээр ажиллаж байгаа юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *