Бараг бүхлээрээ компьютерын тусгай эффектээр бүтсэн алдартай кинонд хүртэл уламжлалт арга ашигласаар байна. Тоон технологийн ид шид ашиглахгүйгээр дэлгэцийн гайхалтай бүтээлийг кино баг хийж чадаж байна. Заримдаа ийм хэсгийг үзээд ногоон даавууны өмнө аваагүй гэж бодохоор нэг л сэтгэлд бууж өгөхгүй санагдана. Нүүр хувиргалт, тусгай хувцас, зураас, хөшөө гээд жинхэнээр нь бүгдийг гайхалтай дээд түвшинд хийж гүйцэтгэсэн байх юм.
Үнэндээ үзэгчдийн дунд уламжлалт аргаар хийсэн кино илүү алдаршдаг. Үзэх дуртай кино нь CGI-ийн тусламжтайгаар биш харин уламжлалт аргаар хийгдсэн гэдгийг сонсоод баярлах ч шиг. Үзэгч олондоо ийм л аргаар хийсэн 10 киног танилцуулах гэж байна – уламжлалт аргаар шүү дээ.
Компьютерын тусгай эффектийн мэргэжилтний оролцоогүйгээр бүтсэн киноны хэсгүүдийг сонирхоно уу.
“Terminator 2: Judgment Day” киноны дэлбэpч задарсан Т-1000, 1991
Одоо бол “Terminator”-ын шинэ ангиуд шууд л компьютер график ашиглах байсан биз. Харин 90-ээд оны эхээр ийм баримал ашиглах нь киног улам бодитой харагдуулахад тусалдаг байжээ.
“Inception” киноны кафетай хэсэг, 2010
Жимс, ногоотой зурагт хуудас агаарт зөөлөн хийссэн хэсэг уг кинонд гардаг. Уг хэсгийг зураг авалтын баг компьютераар зураагүй харин ч жинхэнээр нь бага хэмжээний дэлбэpэлтийн тусламжтайгаар хийжээ.
Кристофер Нолан кинонууддаа уламжлалт арга барил ашиглахыг эрхэмлэдэг, энэ тухай бид тусгайлан нийтлэл бичиж байсан удаатай. Өөр хэд хэдэн жишээ байгаатай танилцаарай.
“The Lord of the Rings” кинонд ашигласан энгийн арга
Жүжигчдийг эхлээд тусад нь аваад дараа нь эвлүүлж жүжигчдийн биеийн хэмжээг тааруулдаг гэж хэн санах вэ дээ. Бас өөр арга техникийг ч ашигласан юм: нэг жүжигчин нь камераас нилээд хол, нөгөө нь ойр байрлалтай. Гэхдээ үзэгчдэд зэрэгцээд сууж байгаа юм шиг л харагдана.
“Eternal Sunshine of the Spotless Mind” кино мөн адил техник ашигласан, 2004
Киноны найруулагч Мишель Гондри энэ хэсгийг яаж авснаа ойлгомжтойгоор тайлбарласан бичлэг бий.
“Thor: The Dark World” киноны агаарт хөвөх ачааны машин, 2013
Хүчтэй гидравлик төхөөрөмжинд жинхэнэ ачааны машин “суулгаж” болох юм бол компьютер дээр зурах ямар шаардлага байна? Ингэвэл кино илүү бодитой харагдана шүү дээ.
“The Cabin in the Woods” киноны мангас, 2011
Кинон дээр хэдэн арван удаа төрөл бүрийн мангас гардаг, эдгээрийн ихэнхийг нь нүүр хувиргалт, хувцаслалтаар гаргаж ирсэн гээд бод доо? Ялангуяа тэр усны мангас их эвгүй харагддаг шүү.
“The Suicide Squad” киноны Polka-Dot Man, 2021
2021 онд хүртэл иймэрхүү зүйлийг компьютерээр хийхээс татгалзжээ. Энэ удаад жүжигчний нүүрэнд маш нарийн нүүр хувиргалт хийсэн юм. Энэ туршилтад жүжигчин Дэвид Дастмалчян оржээ.
“Harry Potter and the Prisoner of Azkaban” киноны Марж эгч, 2004
Жүжигчин Пэм Феррист агаараар дүүргэсэн Маржори Дурслийн хувцсыг өмсгөөд зураг авалтын үеэр олсоор дээш өргөн агаарт хөөргөжээ. Тэр их л өндөрт хөөрсөн санагдана.
“Charlie and the Chocolate Factory” кинонд жинхэнэ хэрэмнүүд тогложээ, 2005
Киноны зураг авалтад хиймэл хэрэмнүүдийг массовканд ашигласнаас гадна тусгайлан сургагдсан 40 хэрмийг кинонд тоглуулжээ. Тэд үнэхээр хушгыг цөмж охин руу бөөнөөрөө дaйрсан юм.
Киноны энэ хэсгийн зураг авалт яаж явагдсаныг харуулах бичлэгийг эндээс үзэж болно. Залуу жүжигчин Жулия Уинтерийн нүүрийг хамгаалж тусгай хамгаалалтын баг зүүлгэжээ.
“Alien Resurrection” киноны Риплигийн бөмбөг шидэлт, 1997
Киноны гол дүр багагүй зайнаас сагсанд бөмбөг оруулдаг, тэгээд бүр нуруугаараа харж байгаад шүү. Уг нь энэ хэсгийг компьютераар засах төлөвлөгөөтэй байж л дээ. Чи зүгээр л бөмбөгөө шидчих, бид нар дараа нь тоон аргаар бөмбөгний чигийг өөрчилчихнө гэж. Харин Сигурни Уивер өөрөө энэ хэсгийг хийж чадна гэж зүтгээд бууж өгөөгүй гэнэ. Жүжигчин олон ч оролдсонгүй, зургаа дахь шидэлт нь амжилттай болжээ.
Сигурнийн ард зогсож байсан жүжигчин Рон Перлман зураг авалтыг арай л баллачихсангүй: ийм зүйл болно гэж огт бодоогүй байсан тэрээр өөрийнхөө бүтээх дүрээс гарахааргүй инээмсэглэл тодруулжээ.