Гадна төрхнийхөө дутагдалтай талыг хэнд ч анзаарагдахгүйгээр чадварлаг нууж чаддаг алдартай 20 эмэгтэй

0

Холливудын од бүсгүйчүүдэд хүртэл орчин үеийн загварын стандартыг хангахгүй гадаад төрхийн дутагдал гэж байдаг юм. Тэд яаран сандран гоо сайхны мэс засал хийлгүүлсэнгүй, харин дутагдалтай талаа хувцаслалт, гутал, үсний засалт, нүүрний будгаар чадварлаг нууж чаддаг ажээ. Тэдний энэ арга барилаас ч суралцмаар санагдсан юм.

Эдгээр 20 оддын ганцаас ч болов таныг үлгэр дуурайлал аваасай гэж хүсэж байна.

Женнифер Энистон

© AFP / East News, © AXELLE/BAUER-GRIFFIN/East News

Том эрүү, өргөн мөрийг V-хэлбэрээр зассан урт үсний тусламжтайгаар амархан далдалж болно. Мөн том овортой ээмэг ч гэсэн анхаарлыг сарниулж өгөхөд тусалдаг.

 

Сара Жессика Паркер

© RCF / MEGA / Mega Agency / East News, © 0000554 / Reporter / East News

Том хамрыг жижигхэн харагдуулахын тулд бусдын анхаарлыг өөр тийш нь чиглүүлэхэд л болно. Жишээ нь, жүжигчин шиг нүдний хурц өнгийн будалт хийнэ. Эсвэл уруулаа хурц өнгөөр будаж болох юм.

 

Кристина Хендрикс

© AFP / East News, © Invision / Invision / East News

Том хөxийг нуух хэрэггүй, зөв загварын хувцас сонгоход л болно. V-хэлбэрийн энгэртэй гоёл сонгосон нь дээр, ингэснээр илүү өндөр ч харагдана. Үүнээс гадна бэлхүүсийг тодосгож гуян дээр хэмжээ нэмэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл биеийн дээд болон доод хэсгийн харьцааг тэнцвэржүүлж өгч байгаа юм.

 

Зоуи Дешанель

© Charles Sykes / Invision / AP / East News, © James Atoa / Everett Collection / East News

Нүдийг чёлкны тусламжтайгаар том болгож болдгийг сая л мэдлээ. Хамгийн гол нь чёлк хэтэрхий урт байж болохгүй, эс бөгөөс нүд рүү орно.

 

Оливия Уайлд

© PacificCoastNews / East News, © Evan Agostini / Invision / AP / East News

Их биеийг хөлтэйгөө харьцуулахад илүү урт харагдаад байна уу? Үүнийг шийдэхэд ямар ч асуудал байхгүй. Өндөр суудалтай хувцас сонгоод цамцыг дотуур нь хийж өмсөнө.

 

Риз Уизерспун

© ANGELA WEISS / AFP / East News, © MEGA / Mega Agency / East News

Жүжигчин намхан, түүний өндөр 156 см. Хөлөө урт, өндөр харагдуулахын тулд тэр өвдөгнөөс дээш гарсан урттай даашинз, банзал сонгодог.

 

Марго Робби

© Jordan Strauss / Invision / AP / East News, © Invision / Invision / East News

Том эрүүтэй болон дөрвөлжин нүүртэй эмэгтэйчүүдэд богино үсний засалт зохидоггүй. Үсээ боохдоо ч гэсэн нүүр рүүгээ бага зэргийн үс унжуулж үлдээвэл илүү зохимжтой. Үс нь эрүүний буланг нууж царайг илүү зөөлөн болгодог. V-хэлбэртэй үсний засалт нь царайг илүү гонзгой харагдуулдаг ажээ.

 

Кейт Уинслет

© Wyters Alban / ABACA / East News, © Genin Nicolas / ABACA / East News

Жүжигчин бүсгүй чанга биетэй, гэхдээ өөрийгөө илүү гуалиг харагдуулахын тулд тэрээр хоёр захаараа хар өнгийн оруулгатай даашинз сонгожээ. Босоо оруулга нь галбирыг илүү сунгадаг, мөн илүү нарийхан харагдуулна, харин гуя хэсгээрээ бондгор харагддаг байна.

 

Лина Данэм

© AFP / East News, © 0000584 / Reporter / East News

Мяраалаг, том биетэй эмэгтэйчүүд өөрийгөө нэвсгэр хувцасны цаана нуух гэж хичээдэг. Лина Данэм харин ч эсрэгээрээ хүссэн загварын хувцсаа сонгож өмсдөг юм. Гэхдээ түүнд хар өнгийн хувцас илүү их зохидог, ялангуяа шилбэ, гарыг ил гаргасан загвартай хувцас өмсөх дуртай. Биеийн эдгээр хэсэг нь хамгийн нарийхан нь юм. Ингэснээр галбир байгаагаасаа илүү нарийхан бас турьхан харагдана.

 

Бейонсе

© ROBYN BECK / AFP / East News, © face to face / FaceToFace / REPORTER / East News

Дуучин бүсгүй өргөн гуя, хөлөө тодосгохыг хичээдэг, гэхдээ биеийн галбирын тэнцвэрийг алдагдахгүйгээр чадварлаг харуулж чадна. Тэрээр цээжиндээ овор нэмж бэлхүүсийг тодосгох ажээ. Мөр гаргасан хэвтээ ухлаадас нь мөрийг илүү өргөн харагдуулна, энэ нь биеийн доод хэсэгтэй харьцааг тэнцвэржүүлэхэд тустай.

 

Энн Хэтэуэй

© Gilbert Flores / Broadimage / Broad Image / East News, © Invision / Invision / East News

Нүдний гадна буланг хар өнгийн нүдний будгаар өргөж болно. Мөн урт сормуус хийхэд ч нүд томроод ирдэг.

 

Хлоя Грейс Морец

© Invision / Invision / East News, © Invision / Invision / East News

Жүжигчин бүсгүй биеийн харьцааг зөв харагдуулах авьяастай: хөлийг урт, харин цээжийг богино харагдуулж чаддаг. Үүний тулд тэр урт загвартай хувцас сонгодог, мэдээж V-хэлбэрийн ухлаадастай.

 

Мелисса Маккарти

© Gilbert Flores / Broadimage / East News, © PacificCoastNews / East News

Өргөн биеийг тэнцвэртэй харагдуулахын тулд хээ хуарыг зөв ашиглаж сурах хэрэгтэй: өөрөөр хэлбэл өргөн харагдахаас эмээхгүй тэр хэсэгтээ ашиглана. Харин илүү асуудалтай хэсгээрээ аль болох дан бараан өнгийн хувцас сонгоно. Үүнээс гадна харандаа-банзал сонгоорой. Яг л Мелисса Маккарти шиг.

 

Кристина Риччи

© Steven Ferdman / Everett Collection / East News, © JEAN-BAPTISTE LACROIX / AFP / East News

Өргөн духыг үсээр нуучхвал л сайхан харагдана гэж боддог бүсгүйчүүд бий. Гэхдээ чёлк нь заавал дух дүүрэн шулуун байх албагүй юм шүү. Урт чёлкийг хажуулдуулаад засаж болно, та Кристина Риччийг хар л даа.

 

Камила Кабельо

© Marechal Aurore / ABACA / Abaca / East News, © Invision / Invision / East News

Бүсгүй өөрийнхөө хөлийн уртад сэтгэл дундуур байсан үе бий. Гэхдээ биеийн өнгөтэй туфль сонгож өмссөнөөс хойш бодлоо өөрчилжээ. Хамгийн гол нь туфль нь өндөр өсгийтэй байх ёстой. Өмдний доогуур бол адил өнгийн гутал сонгоно.

 

Лив Тайлер

© VILLARD / PDN / SIPA / East News, © East News

Гонзгой нүүр царайг бага зэрэг өргөн харагдуулах шаардлагатай. Тэгэхээр хөвсгөр үсний засалт хийлгэж таарах нь. Шулуун үс нь гонзгой царайг улам гонзгой харагдуулдгийг анхаараарай.

 

Пэрис Хилтон

© EVERETT COLLECTION / East News, © Kristin Callahan / Everett Collection / East News

Дээдсийн хүрээний бүсгүй 43 размерын хөлтэй. Тэрээр арай жижиг хөлтэй харагдах аргыг олжээ. Задгай гутлаас татгалзахад л асуудлыг шийдэж байна. Бараан өнгийн, урдуураа битүү, нарийхан гоёлтой загварын туфль сонгох болжээ.

 

Монакогийн гүнж Шарлен

© Nebinger Frederic / ABACA / East News, © Jeff Bachner / News Pictures / East News

Энэ бүсгүй мэргэжлийн усанд сэлэгч, тэгэхээр өргөн мөртэй байх нь ойлгомжтой. Биеийн дээд хэсгийг тэнцвэртэй харагдуулахын тулд V-загварын ухлаадастай эсвэл хүзүүгээрээ оруулгатай даашинз сонгоход болно. Мөн гуян дээр тодотгол хийж биеийн харьцааг тэнцвэржүүлэх боломжтой.

 

Кира Найтли

© AXELLE WOUSSEN / Bauer Griffin / East News, © Invision / Invision / East News

“Хөвгүүн” галбиртай бүсгүйчүүд өөрийгөө аль болох эмэгтэйлэг төрхтэй болгохыг хичээдэг. Кира Найтли шиг арга ашиглаж болох юм, та баруун гар талын гэрэл зургийг хар даа. Биеийн дээд хэсгээр нэмэлт чимэг хэрэгтэй – илүү эмэгтэйлэг харагдуулж байгаа биз? Мөн бэлхүүсийг заавал тодосгож өгнө.

 

Бритни Спирс

© Marcin Borkowski / East News, © Chris Pizzello / Invision / AP / East News

Бүгд хунгийн хүзүүтэй төрөхгүй шүү дээ, гэхдээ богино, өргөн хүзүүг ч нарийхан харагдуулж болно. Нэгдүгээрт, үсээ задгай тавь – асуудалтай хэсгийг нуун далдалж байгаа юм. Хоёрдугаарт, бидний дуртай V-хэлбэрийн ухлаадас хэрэг болно. Илүү үр дүнд хүрэхийг хүсвэл мөн адил хэлбэрийн унжуургатай зүүлт зүүж үзээрэй.

Та гадаад төрхөө төгс харагдуулахын талд ямар арга заль ашигладаг вэ?

7
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *