Узбек үндэстний арааны шүлс асгаруулам амтат 15 хоол

0

Амтлаг, өег хоолоор узбек үндэстэн баялаг. Узбек гэхээр танд плов, манты, лагман гэсэн хэдэн хоолны нэр л орж ирж байна уу? Харин узбек хоолны нэр төрөл их, хийхэд амархан бөгөөд маш сайхан амттай болно.

Лагман-төрөл бүрийн амтлагчтай гурилтай шөл –  хонины махаар шөл гаргаж ногоотой хийнэ. Сонголтоосоо шалтгаалж өтгөн эсвэл тунгалаг шөлтэй байж болно.

Узбек үндэстний арааны шүлс асгаруулам амтат 15 хоол 1

Хашаар хийсэн “Бадамжан” зууш – амтат чинжүү, редисктэй шарсан эсвэл жигнэсэн зууш юм, дээрээс нь масло түрхэж амтлагч ногоогоор амтална.

Узбек үндэстний арааны шүлс асгаруулам амтат 15 хоол 2

Чучвара – жижигхэн банштай шөл, сузьма буюу цөцгийтэй адил исгэлэн амтлагч, мөн хар перец, сонгино, улаан лоолийн паста, амтат чинжүүгээр амталж иддэг.

Узбек үндэстний арааны шүлс асгаруулам амтат 15 хоол 3

Плов – будаа, үхэр, хонины мах, лууван, сонгино болон өөр бусад амтлагчийн гайхалтай зохицолдлогоо. Том тогоонд хийхэд амархан бөгөөд баярын ширээг чимнэ.

Узбек үндэстний арааны шүлс асгаруулам амтат 15 хоол 4

“Ташкент” салат – чанасан үхрийн хэл, редиск, ногоон навчит ногоог цөцгийгөөр амталж дээрээс нь шарсан сонгиноор чимнэ.

Узбек үндэстний арааны шүлс асгаруулам амтат 15 хоол 5

Манты – манай буузыг санагдуулна. Үхэр, хонины махаар  голдуу хийхээс гадна шар хулуугаар ч бас хийдэг. Махаа сонгино болон өөрийн хүссэн амтлагчаар амтална. Мантыг идэхдээ юугаар ч хачирлан идэж болно, нутагтаа голдуу каймактай цуг иддэг.

Узбек үндэстний арааны шүлс асгаруулам амтат 15 хоол 6

Самса – давхраат боовны шанзанд шар хулуу, сонгино, хонины сүүл болон амтлагч хийнэ. Самсаг шавар зууханд болгодог хэдий ч орчин үед шарах шүүгээнд хийдэг болоод байгаа. Самсаг болонгуут өндөгний шар түрхээд дээрээс нь гүнждийн үр цацна.

Узбек үндэстний арааны шүлс асгаруулам амтат 15 хоол 7

“Ачик-чучук” салат – шинэхэн улаан лооль, сонгино, сармис болон ногоон өнгийн навчит ногоонууд. Цагаан хоолтон болон хоолны хачир болгон иднэ.

Узбек үндэстний арааны шүлс асгаруулам амтат 15 хоол 8

Нарын – чанасан мах болон гурил, мах чанасан шөлөө мөн ууна. Хонь, адууны махаар хийнэ. Махаа чанахаасаа өмнө давслаад хонуулдаг бөгөөд мах нь улам амттай болж шөл нь тунгалаг гардаг ажээ. Мах, гурилаа сонгиноор амтална. Сонгиноо түүхийгээр нь эсвэл шараад ч амталж болно. Сонгино шарсан тосоо гурилдаа түрхвэл улам амттай болно шүү.

Узбек үндэстний арааны шүлс асгаруулам амтат 15 хоол 9

Шурпа – хонины мах болон ногоотой шөл. Кайтнама шурпа гэвэл шөлөндөө махаа шууд хийж болгоно, ковурма гэвэл махаа эхлээд тосонд шараад дараа нь шөлөндөө хийнэ.

Узбек үндэстний арааны шүлс асгаруулам амтат 15 хоол 10

Димлама – үхэр, хонины мах, төрөл бүрийн ногоо – төмс, лууван, улаан лооль, сонгино, байцаа, дээрээс нь төрөл бүрийн амтлагчууд.

Узбек үндэстний арааны шүлс асгаруулам амтат 15 хоол 11

Кутабы – мах, ногоо, улаан лооль, бяслагаар шалзалсан нимгэн бин.

Узбек үндэстний арааны шүлс асгаруулам амтат 15 хоол 12

Кабоб (шашлык) – үхэр, хонь, тугалын махыг ил гал дээр шарна. Махаа урьдчилан амталж хонуулаад шорлож шарах бөгөөд идэхдээ махан дээрээ сонгино, ногоон өнгөт навчит ногоо цацан амталж иднэ. Соусанд аджика эсвэл халуун ногоотой бүх төрлийн соус тохирно.

Узбек үндэстний арааны шүлс асгаруулам амтат 15 хоол 13

Халвайтар – шингэн халва гэж болно. Халаасан тосонд гурил, сахар хийгээд дээрээс нь самар, ванилаар амтлаад л бэлэн болно.

Узбек үндэстний арааны шүлс асгаруулам амтат 15 хоол 14

Амттантай цай – энэ бол узбек уламжлал. Узбекистанд цайны уламжлал олон төрөл хэдий ч цайнд заавал самар, хатаасан жимс болон өөр бусад амттан дагалдана. Узбект цайны аягыг дүүртэл нь цай аягалахгүй, ирсэн зочин тайван сууж элдвийг хуучилж бага багаар цай уугаасай гэж хүснэ. Хэрвээ аяга дүүрэн цай хийвэл таныг тун удалгүй яв гэсэн үг гэнэ.

Узбек үндэстний арааны шүлс асгаруулам амтат 15 хоол 15

14
ХөөрхөнХөөрхөн
4
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *