Үсэндээ хэзээ ч хийж болохгүй 8 зүйл

3

Хэрэв та сайхан үстэй болохыг хүсч байвал, үсэндээ илүү их анхаар. Яг арьсаа гэмтчих вий гэж арчилдаг шигээ үсэндээ ч гэсэн ач холбогдол өгөх хэрэгтэй. Ингэхдээ дараах зүйлсийг хийж хэрхэвч болохгүй.

1. Үсээ хэтэрхий их самнах

Хэрэв та үсээ тогтмол самнадаг зуршилтай бол, энэ нь үсийг эмзэг болгох сул талтай. Тогтмол үсээ самнах нь тослогийн хэмжээг нэмэгдүүлж, үсийг гэмтээдэг.

 

2. Үсээ олон угаах

Үсээ бага угаах нь тослогийн хэмжээг алдагдуулахгүй байх ач тустай. Ингэснээр таны үс гялгар, эрүүл харагдах болно.

 

3. Нойтон үсийг хэлбэрт оруулах

Үсээ угаамагцаа хатаах эсвэл самнах гэж яарах хэрэггүй. Хэлбэрт оруулах эсвэл сэнсдэхээс өмнө нойтон үсээ бага ч болов хатааж, савантай байлгаж болохгүйг анхаарна уу.

 

4. Ангижруулагчийг шампунь шиг хэрэглэх

Ангижруулагчийг үсний угнаас үзүүр хүртлээ хэрэглэх хэрэггүй. Үсний уганд ангижруулагч хэрэглэвэл, хуйхнаас их хэмжээний тос ялгарахад хүргэдэг. Иймд эхлээд шампунь хэрэглэснийхээ дараа сүүлд нь ангижруулагчийг бага хэмжээгээр хэрэглэвэл тохиромжтой.

 

5. Ангижруулагч огт хэрэглэхгүй байх

Ихэнх хүмүүс ангижруулагч хэрэглэвэл үс тослогтож, хэлбэргүй болно гэж үздэг. Харин судалгаагаар ангижруулагч хэрэглэхгүй байх нь буруу болохыг батласан байна. Түүнчлэн ангижруулагчийг зөвхөн үсний үзүүр хэсэгт хэрэглэх нь үсийг гэмтээж, ширэлдэхэд хүргэдэг.

 

6. Хэт халуун усанд угаах

Энгийн зүйл мэт сонсогдож байж болох ч, үсээ халуун усанд угаах нь үсийг гэмтээдэг. Үсэн дэх арьсны нүхийг нээж, тос болон кератин алдагдах үндэс болдог байна. Үр дүнд нь үсний байгалаас гэрэлтсэн байдал болон бэхжилтийг үгүй хийдэг.

 

7. Нойтон үсийг боох

Үсээ угаамагцаа хэзээ ч бүү понитэйл болгож эсвэл овоолж боож байгаарай. Ингэснээр үсийг ширэлдүүлж, ширхэгийг нь гэмтээдэг. Үсээ боосноор үсний ширхэгийг ширүүн болгодог байна. Харин оронд нь үсний хавчаар хэрэглэж хэвшээрэй.

 

8. Үс арчлагч бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзах

Та магадгүй үс арчилгаандаа төрөл бүрийн бүтээгдэхүүн хэрэглэхээс төвөгшөөдөг байж мэдэх юм. Гэсэн ч үс арчлагч бүтээгдэхүүнийг үсээ хатаах, буржийлгах болон индүүдэхээс өмнө хэрэглэх хэрэгтэй. Энэ нь үсийг гэмтэхээс хамгаалах хамгаалалт болдог байна.

118
БахархмаарБахархмаар
29
ГоёГоё
24
ТэнэглэлТэнэглэл
21
Ха ХаХа Ха
17
ГайхмаарГайхмаар
8
ХөөрхөнХөөрхөн
7
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *