Гоо сайханчдын “хар жагсаалтанд” орсон гоо сайхны 7 бүтээгдэхүүн

3

“Гоо сайханчдын зүгээс сайшаагдсан” гэсэн тодотголтой гоо сайхны барааг хараад бүсгүйчүүд шууд итгэл хүлээлгэн худалдан авдаг. Үнэхээр зарим нэг бүтээгдэхүүн гоо сайханчдын зөвлөгөөний дагуу хийсэн байх тул мэргэжлийн хувьд үнэ цэнэтэй байх нь бий. Гоо сайханчид, эмч нар бүгд хүн – тэд ч бас арьсандаа анхаарал тавьж арчилгаа хийх нь мэдээж. Тэд өөрсдөө чухам юу хэрэглэж байгаа нь танд сонирхолтой байна уу, тэд бас юу хэрэглэхээс зайлсхийдэг вэ?

Гоо сайханчид өөрсдөө хэрэглэдэггүй гоо сайхны бүтээгдэхүүнийг танд танилцуулахаар бэлдлээ, мөн тэд үйлчлүүлэгчиддээ эдгээр бүтээгдэхүүнийг санал болгодоггүй байна. Энэхүү жагсаалтанд багтсан бүтээгдэхүүнүүдийн зарим нь харахад гэмгүй мэт, бараг бүх л угаалгын өрөөнд хэрэглэгдэж байгаа юм.

1. Гар, биеийн лосьон

Гоо сайханчид өөрсдөө тос түрхдэг. Өтгөн тул арьсыг зохих ёсоор чийгшүүлдэг гэж үздэг байна. Харин лосьон эсрэг үйлчилгээтэй тул ямар ч үр дүнгүй. Ойлгомжтойгоор хэлбэл, устай хольсон тос гэж хэлж болно. Ийм лосьон түрхсэний дараа бие болон гар тослогтож наалдаад байдаг байна.

2. Модны нүүрсний суурьтай маск

Энэ алдартай бүтээгдэхүүний эсрэг гоо сайханчид зогсож байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар уг маскыг хуулах үйл явц өөрөө өвчин мэдрүүлдгээс гадна арьсны бүтцийг гэмтээдэг ажээ. Маскны орц маш хүчтэй үйлчилгээ үзүүлэх бодисын агууламжтай – арьснаас эс, жижиг нарийн үсийг сугална, мөн тосны солилцоог алдагдуулдаг.

3. Нарнаас хамгаалах спрей

Нарнаас хамгаалах спрей нь хэрэглээнд илүү эвтэйхэн гэдгийг мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ хувийн хэрэглээнд чухам тос хэрэглэхийг зөвлөж байна. Спрейг хүссэн зузаанаар түрхэх боломжгүй, үүнээс гадна шүршиж байх явцад ихэнх нь агаарт ууршин арилдаг, бас амьсгалдаг тул арьсанд очих хэмжээ эрс багасдаг. Гоо сайханчдын үзэж байгаагаар, нарнаас хамгаалах тосонд агуулагдах цинкийн оксид эсвэл титаны оксид зэрэг нь арьсанд илүү гүн шингэж химийн бусад адил төстэй бодисуудыг бодвол илүү үйлчилгээ үзүүлдэг гэжээ.

4. Наранд шарах тос

Наранд шарах тос гоо сайханчдын хувьд бас л татгалзах ёстой бүтээгдэхүүний жагсаалтанд орж байна. Хэт ягаан туяаны хамгаалалтын хэмжээ тун бага, гэсэн хэдий ч арьсны нүхийг бөглөдөг – өөрөөр хэлбэл арьсанд сөрөг нөлөө ихээр үзүүлдэг байна.

5. “Гидрокортизон” түрхлэг

Уг түрхлэг нь хүчтэй үйлчилгээтэй стероидын бэлдмэлд тооцогддог – арьсны хүнд өвчнийг анагаах зориулалттай. Гэсэн хэдий ч нүүрэн дээр гарсан үрэвслийг бага ч болов дарах гэсэн хүсэлтэй хүмүүс эмчийн зааваргүйгээр хэрэглэдэг. Гоо сайханчид өөрсдөө эмч л бичиг өгөөгүй бол нүүрэндээ ийм төрлийн түрхлэг түрхдэггүй байна. Удаан хугацаанд хэрэглэвэл тууралт ихсэх, арьсны өөрийн бүтэц эвдэгдэх зэрэг гаж нөлөө ихтэй ажээ.

6. Хөлийн маск

Гоо сайханчид хөлөндөө чийгшүүлэх болон тэжээлийн маск тавихгүй байхыг зөвлөж байна. Эдгээр үүргийг жирийн тос бүрэн гүйцэтгэж чадна. Харин маск нь илүү гарах үйлчилгээгүй, тэгээд ч хэрэглэхэд маш төвөгтэй.

7. Далдуу модны самрын тос

Далдуу модны самрын тосыг өргөн хэрэглэдэг, тэр дундаа гэрийн нөхцөлд. Гэхдээ уг бүтээгдэхүүн нь нүүрэнд төдийлөн сайн үйлчилгээ үзүүлдэггүй байна. Далдуу модны самрын тос нь тослогийн гялалзах байдлыг нэмэгдүүлнэ, нүх бөглөнө, үүний үр дагаварт батга нэмэгдэх, пигментийн толбо гарч эхэлдэг ажээ.

Та мэргэжилтнүүдийн тэр болгон хэрэглээд байдаггүй өөр бусад төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн мэдэх үү? Бидэнтэй сэтгэгдэл хэсгээр хуваалцаарай.

90
БахархмаарБахархмаар
27
ГоёГоё
26
ГайхмаарГайхмаар
25
Ха ХаХа Ха
25
ТэнэглэлТэнэглэл
12
ХарамсалтайХарамсалтай
11
ХөөрхөнХөөрхөн
10
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *