“Хэрэв өвдсөн бол толгойгоо хойд зүг рүү харуулж бүү хэвтээрэй” – Дорнын анагаах ухааны 10 зөвлөгөө

5

Дорнын анагаах ухааны энгийн зөвлөгөө нь таны амьдралыг уртасгана.

1. Нүдээрээ үнэн сэтгэлээсээ инээж, зүрхэндээ хайр агуулж байхаа бүү март. Энэ бол бүх л өвчнөөс урьдчилан сэргийлэх арга юм шүү.

Та уйтгарласан, уурласан, сэтгэлээр унасан, уйлсан болон сандарч тэвдэж байвал дотоод эрхтэн хор ялгаруулж байдаг ба харин инээж, аз жаргалтай байвал тэд эдгээх чанартай шингэн ялгаруулна.

Одоо бид маш үймээнтэй амьдралаар амьдарч байгаа нь бүхэнд тод болсон зүйл. Олон хүн ажлын цагаа толгойн өвчнөөр дуусгадаг болж. Бидний эргэн тойронд болон дотор маань бий болох тэрхүү даралт, дарамтын эсрэг ямар нэг зүйл хийх хэрэгтэй болжээ.

Хамгийн хачирхалтай нь бидний хийх ёстой зүйл бол юу ч хийхгүй байх явдал. Таны сурах ёстой зүйл бол хэцүү нөхцөлд тэрхүү үйл явдалд уусан орохгүй байхыг сурах билээ.

Үүний тулд инээх хэрэгтэй. Ийм энгийн боловч үр дүнтэй аргын ачаар дэлхий өөрчлөгдөж, танд тохиолдож болох байсан олон муухай явдал таныг тойрон өнгөрөх болно.

Эхлээд Дотоод Инээмсэглэлийн үр дүнг нь мэдрэх маш хэцүү байх нь ойлгомжтой. Тэгвэл энэ инээмсэглэлийг зөв хийж сурах тухайд бүр ч ойлгомжтой байх. Гэхдээ та цагийн уртад үүнийг хийж сурах төдийгүй таны амьдралын салшгүй нэг хэсэг болох билээ.

Хаана ч байсан гэсэн, зогсож сууж байх нь хамаагүй инээ, тайвшир, зүрхээ хайраар дүүргэж хайрын их давлагаанд авт.

2. Бага ярь

Бага ярьж, юу хэлэх, хэзээ яаж хэлэх талаараа сайн бод. Зөв хэлсэн үг хамгийн үнэт зүйл бол дуугүй байх нь Ци энергийг хадгалах хүч билээ.

3. Бага санаа зовж их ажилла

Өнгөрсөн болон ирээдүйн тухай бага бодох хэрэгтэй ба эдгээр нь сэтгэл санааг түгшүүлж стресс бий болгоно.

Үүний оронд боломжтой үедээ анхаарлаа төвлөрүүлж байх хэрэгтэй ба юмыг уучилж, хүнд тусалж чаддаг болох үед анхаарал төвлөрүүлэх чадвартай болсон байна.

4. Оюун ухааны хүчээ хөгжүүл

Хятад зэрэг дорнын хэлэнд ухаан болон зүрх гэсэн үгнүүд нэг л үгээр илэрхийлэгддэг. Хувийн хүсэл зориг зэрэг зүйлд санаа зовохгүй болсон үед та өөрийгөө мартаж, зүрх сэтгэлээ хөгжүүлж, өвчин тусах байдлаас өөрийгөө хамгаалж чаддаг болно.

5. Толгойгоо хайрла, хөлөө дулаан байлга

Толгойгоо ихээр хайрлах хэрэгтэй. Заавал баримтлах нэгэн дүрэм бий: “толгойгоо хүйтэнд, хөлөө дулаанд байлга”. Ингэснээр та толгойд хэт их энерги цуглахаас сэргийлэх ба ингэхгүй бол та тав тух алдаж бүр өвчин зовлон ч тусаж болно.

Толгойд хэт их энерги цуглахад цусны даралт бий болдог. Эдгээр энергийг хөлийн уланд шилжүүлэхэд даралт буурах ба хөлөө дулаан байлгаснаар та зүрхний өвчнөөс хамгаалагдана.

Тиймээс хөлийн улаа үрж, дулаан байлгаарай. Дараа нь энергиэ аль болох гэдэс, хүйсний хавьд байлгах ба үүний тулд тэр хэсэг дулаан байх ёстой.

6. Хүзүүгээ дулаан байлга

Хүзүүнд их хэмжээний судас, мэдрэлийн судал байх бөгөөд бараг бүгд хамгийн чухал зүйл болох толгой руу (эсвэл толгойноос бусад хэсэг рүү) чиглэсэн байна.

Тиймээс хүзүүнд их анхаарах хэрэгтэй: хүзүүгээ дулаан байлгаж, ямар нэг эвгүй зүйл мэдрэхгүй байлгахыг хичээ.

Өөрийн сэтгэл хөдлөлд их автахгүй байхыг бод. Хэт ихээр болон удаанаар анхаарч сонсох, харах хэрэггүй. Хэрэв эрхтэн хэт их ачаалал авах бол өвчин бий болж болно.

Хэт их идэх, уух нь таны эрүүл мэндийг сүйтгэнэ.

Урт насалж өвчингүй байхын тулд шүлсээ залгих дасгалыг өдөрт олон дахин хий.

Усанд орсон эсвэл хөлөрсөн бол салхинд гараад хэрэггүй шүү.

7. Хоол идэхдээ анхаар

Хэт их идээд түүнээсээ болж удаан суух, хэвтэх зэрэг нь болохгүй зүйл бөгөөд таны амьдралыг богино болгох нэг шалтгаан юм.

Бүрэн цадахын өмнө хоолны ширээнээс босох хэрэгтэй бөгөөд дараа нь хөнгөн алхах нь зөв. Унтахын өмнө юм идэж болохгүй.

Багаар, аль болох олон удаа идэж бай. Ингэснээр хоолоо амархан шингээж таван чухал эрхтний ачааллыг багасгана.

Эхлээд халуун хоол, дараа нь бүлээн зүйл идэж байгаарай.

Хоол идэхийн өмнө заавал гүн амьсгалж бага зэрэг агаар залгих хэрэгтэй.

Хавар цагт хурц халуун ногоотой хоол идэж, зун нь исгэлэн, намар гашуун бол өвөл нь давс багатай хоол идэх ба бүү хэтрүүлээрэй.

Хэрвээ их хоол идсэн бол ус их уух хэрэггүй, хурдан залгих нь ч бас буруу.

Бүрэн цадталаа идэх нь удаан хугацаагаар хоосон байсантай адил хоол шингэхгүй байдалд хүргэнэ.

Өлөн элгэн дээр түүхий жимс бүү ид, энэ таны дотоод эрхтнийг хэт халаана.

8. Хэмжээг тааруулах

  • Хэт их алхах нь зөөлөн эдэд муу
  • Хэт удаан суух нь булчинд муу
  • Хэт их зогсох нь ясанд хортой
  • Хэт их хэвтэх нь амьдралын энергид муу нөлөөтэй
  • Хэт их бодох нь цусанд муугаар нөлөөлдөг
  • Уур, уйтгар гуниг, харамсал, идэвхгүй байдал нь хэт их баярлах болон сэтгэл ханахтай адил муу нөлөөтэй
  • Зовж шаналах нь хортой
  • Бэлгийн харьцаанд орохгүй байх нь бас муу
  • Сандрах нь буруу
  • Ер нь аливаа зүйлийн хэмжээг тааруулахгүй байх нь хортой юм

9. Баяр баясгалан ци энергийн хэмжээг нэмэгдүүлнэ

Их баярлах гэдэг бол их ци хуримтлуулна гэсэн үг. Их гуниг нь Ци-гийн урсгалыг зогсооно

Хэт их бэлгийн харьцаанд орох нь амьдралын нөөцөө шавхахад хүргэнэ.

Шүлсээ залгих нь түүний энергийг нэмдэг. Хэрвээ шүлсээ залгихгүй бол шүлс чанараа алдана

Өвдсөн үедээ толгойгоо хойд зүг рүү харуулж хэвтэж болохгүй.

Сэтгэл хөдлөлийн үед хэт их ярих нь амьдралын энергийг багасгана.

10. Цаг, улирал

Өвөл цагт хөл дулаан байж, толгойгоо сэрүүхэн байлга. Хавар намар хөл толгойгоо сэрүүхэн байлгахад сайн.

Хэрвээ өвдөөд хөлөрч байгаа бол хүйтэн ус битгий уугаарай. Энэ нь таны зүрх, ходоодыг гэмтээнэ.

Хавар болон зун цагт зүүн тийш харж, намар өвөл баруун тийш харж хэвт.

Хажуулдаж, өвдөгөө нугалж унт. Ингэснээр амьдралын эрч нөөцлөгдөнө.

Зун, намар эрт унтаж, эрт сэр.

Өвөл эрт унтаж орой сэр.

Хавар гэгээтэй байхад унтаж эрт сэр.

Үүр цайх, үд дунд, өдрийн хоолны дараа, гэгээ тасрах, шөнө дунд шүдээ угааж амаа 7 удаа зайлах нь таны амьдралыг уртасгаж, яс, шүд, булчин, хумс, үсийг бэхжүүлнэ.

29
ГоёГоё
12
ГайхмаарГайхмаар
6
ХарамсалтайХарамсалтай
5
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Ариунаа Батбаяр

    Ариунаа Батбаяр

    2019/08/20 at 09:38

    Odsuren Davaa

  2. Erdenetsetseg Grish

    Erdenetsetseg Grish

    2019/08/20 at 13:33

    Хэрэгтэй сайхан мэдээлэл байна. Баярлалаа

  3. Myagmar Nyamaa

    Myagmar Nyamaa

    2019/08/20 at 17:08

    Баярлалаа

  4. Otgonchimeg Darixyy

    Otgonchimeg Darixyy

    2019/08/23 at 21:06

    Хойд зүг бол сорьнзон орны зүг тиймд толгойгоо харуулж унтдаг гэрээ мөн тийн баридаг шүү дээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *