Таны ходоод гэдсийг цэвэрлэж, залуу насыг чинь хэвээр үлдээхэд туслах 7 аюулгүй арга зам

2

Таны ходоод 1.5 метр урт, гэхдээ боломжийн том хэмжээтэй, бид ихэнхдээ асуудал үүсэх хүртэл нь энэ эрхтэнд анхаарал хандуулдаггүй. Бидний ходоод өдөр тутмын амьдралд маш чухал үүрэг гүйцэтгэдэг, бид үүнийг мянга эсэргүүцээд үгүйсгэх аргагүй.

Дараах 7 аргын тусламжтай та бүдүүн гэдсээ цэвэрлэж, эрүүл мэнддээ анхаараарай.

1. Хоол хүнсэндээ витамин C амин дэм нэмэх

Витамин C амин дэм, жимс болон хүнсний ногоонд их хэмжээгээр агуулагддаг, гэдэс цэвэрлэх ач тустай болохыг 2015 онд судалгаагаар баталсан. Буржгар байцаа, брокколи, гүзээлзгэнэ болон нимбэгийн өтгөн ундаа уувал, таны гэдэс цэвэрлэгдэж, эрүүл мэнд сайжирна.

© depositphotos.com © depositphotos.com © depositphotos.com © pixabay.com

 

2. Пробиотикууд хэрэглэх, ээлтэй бактериуд таны гэдсийг хамгаална

Судалгаагаар пробиотик гэдэсний хорт хавдраас сэргийлэхэд тусалдаг гэж үзсэн байна. Эдгээр “сайн бактериуд” үрэвслийг зогсоож, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах, ходоод гэдэстэй холбогдсон эрүүл боловсруулалтын хоёр хэсгийн үйл ажиллагааг дээрдүүлэх ач тустай. Их хэмжээний пробиотикыг ферментжүүлсэн хоол хүнс болох тараг, алимны цагаан цуу, мисо, комбуча болон олон төрлийн бяслагуудаас авч болно.

© pixabay.com

 

3. Хоол хүнсэндээ илүү их тэсвэртэй цардуултай хүнс нэмэх

Тэсвэртэй цардуул, төмс, будаа, бобын үр жимс, ногоон гадил болон бүхэл үрд агуулагддаг бөгөөд гэдэсний микрофлорыг нэмснээр эрүүл болгодог. Мөн 2013 онд хийгдсэн судалгаагаар, тэсвэртэй цардуул гэдэсний хорт хавдар үүсгэх эрсдэлийг бууруулдаг болохыг баталсан.

© depositphotos.com © depositphotos.com © depositphotos.com

 

4. Хоолоо тогтмол шингээхийн тулд илүү их ус уух

Шингэний бага хэрэглээнээс болж өтгөн хатна. Тэгэхээр 1.5-2 литр усыг өдөр бүр уух хэрэгтэй бөгөөд ингэснээр дээрх асуудлаас сэргийлж чадна. Шингэний хэрэглээгээ нэмэх бас нэгэн арга бол ус их хэмжээгээр найрлагандаа агуулдаг жимс болон хүнсний ногоонууд болох өргөст хэмх, зуккини, цоохор майлз, улаан лооль болон гүзээлзгэнийг хэрэглэх хэрэгтэй.

© depositphotos.com

 

5. Ширхэглэг ихтэй хоол хүнс идэх

Ширхэглэг ихтэй хоол хүнс хэрэглэх нь гэдэсний хорт хавдраас сэргийлэхэд тусална. Үүний зэрэгцээ их хэмжээний ширхэглэг агуулсан хоол гэдсэн дэх “сайн бактери”-ийг тэжээдэг бөгөөд гэдэсний үрэвсэл болон хоол боловсруулах замын эмгэг буюу хэвлийн цочромтгой хам шинж, Кроны өвчин болон шархлаат колитоос хамгаална.

© pixabay.com © pixabay.com © pixabay.com © Rasbak / Wikimedia Commons

 

6. Ургамлын цай уух, ходоод гэдэс хоолыг эрүүл байдлаар боловсруулахад тусална

Ургамлын цайнууд гэдэс цэвэрлэх ач тустай. Австралийн судлаачдын хийсэн удалгаанаас харахад, ургамлын цайнд агуулагддаг бодисууд гэдэсний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулдаг гэж үзжээ. Тайвшруулах үйлчилгээтэй ургамлууд болох таван салаа, зуун наст болон хөөсөн чихрийн үндэс нь өтгөн хаталтыг зогсооход тусална, гэхдээ та эдгээр ургамлуудыг хэрэглэхийн өмнө мэргэжлийн эмчид хандаж, зөвлөгөө авах хэрэгтэйг санаарай.

© depositphotos.com © depositphotos.com © depositphotos.com © depositphotos.com

 

7. Давстай усаар угаах

2010 онд хийсэн судалгаагаар давстай ус болон йогийн поозыг хамтад нь хэрэглэвэл, гэдсийг цэвэрлэдэг болохыг олж илрүүлсэн. Та үүнийг туршаад үзээрэй: өглөө бүр өглөөний цайны өмнө, 2 цайны халбага далайн давс/Гималай давсыг 1 стакан бүлээн усанд хийж холино. Хурдан уух бөгөөд үр дүн нь орой гэхэд мэдэгдэнэ.

Та дээрх аргуудыг хэрэглэж байсан уу? Та гэдэс дотроо хэрхэн цэвэрлэдэг вэ? Бидэнтэй мэдлэг туршлагаасаа хуваалцаарай!

3
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *