Охид бүсгүйчүүдээ анхаарлаа нааш нь хандуулаарай: Шаргалтаж, өнгөө алдсан хөxний даруулгыг хэрхэн цасан цагаан өнгөтэй болгох вэ?

2

Эмэгтэй хүн бүрд дотуур хувцас сонгох өөрийн гэсэн арга барил байдаг. Зарим нь сэтгэл татам, дэгжин багцыг сонгодог бол, үлдсэн хэсэг нь энгийн хөxний даруулгыг сонгодог (хар, цагаан болон шаргал), мөн гэрэлтсэн болон гялалзсан төрөлд дуртай эмэгтэйчүүд ч бас бий. Гэхдээ эмэгтэйчүүд ямар төрөлд нь дуртай гэдэг нь хамаагүй, эмэгтэй хүн бүрийн хувцасны шүүгээнд цагаан өнгийн хөxний даруулга заавал байдаг.

Цагаан өнгийн хөxний даруулга хамгийн их арчилгаа шаарддаг ба учир нь даавуу нь амархан шарлаж эсвэл сааралтдаг. Энэ бол яагаад дотуур хувцсаа сольж, өнгө, чанараа алдсан хөxний даруулга өмсөхгүй байх шалтгаануудын нэг юм.

Angyee Patipat / Shutterstock.com

1. Хүчилтөрөгчийн цайруулагч

Та үүнийг бүх төрлийн гэр ахуйн бараа бүтээгдэхүүн зардаг дэлгүүрээс худалдаж авч болно. Эхлээд хэрэглэх заавартай нь танилцаж, юуг анхаарах ёстой талаар бичсэн байгааг анзаарах хэрэгтэй. Саванд бүлээн ус хийж, дээр нь хүчилтөрөгчийн цайруулагчийг хийнэ – 1 тун бүхий аяга (эсвэл заавар дээр бичсэн байгааг хараарай). Сайтар холино. Хөxний даруулгыг хийж 1 цагийн турш дэвтээж байлгана. Дараа нь усанд сайтар угаана.

B-Media / Shutterstock.com

 

2. Ахуйн аммиак

Хэрэв та торон материалтай хөxний даруулгыг цайруулах гэж байгаа бол энэ арга хамгийн үр дүнтэй, даавуунд ямар нэгэн байдлаар сөрөг нөлөө үзүүлэхгүй. Та 2 хоолны халбага аммиакын уусмалыг 1 литр хүйтэн усанд хийж, сайтар хутгах хэрэгтэй. Хөxний даруулгыг хийж, шөнийн турш хэдэн цаг дэвтээж байлгана. Дараа нь угаана, ингэхдээ даавуу зөөлрүүлэгч хийж, аммиакын үнэрийг арилгаж болно.

ShutterDivision / Shutterstock.com

 

3. Давс болон ус

2 хоолны халбага давс болон 2 хоолны халбага содыг 1 литр хүйтэн усанд хийнэ. Бөөгнөрсөн хэсгийг арилгахын тулд сайтар холино. Хөxний даруулгыг хийж 1-2 цаг байлгана. Дараа нь хүйтэн усанд угаана.

FotoDuets / Shutterstock.com

Та өөрийн өмсөх дуртай хөxний даруулгаа хаяхаасаа өмнө эдгээр аргуудыг туршиж үзээрэй, гэхдээ дотуур хувцсыг тодорхой хугацааны дараа заавал солих ёстой гэдгийг бүү мартаарай, энэ нь таныг хэд хэдэн хос дотуур хувцастай байх хэрэгтэйг сануулж байна гэж ойлгоход буруудахгүй. Мөн та дээрх аргуудыг бусад даавуун материалтай хувцас шарлах эсвэл өнгөө алдах үед хэрэглэж болно.

Kaspars Grinvalds / Shutterstock.com
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *