Мотоциклын дугуйг LCD дэлгэц болгож хувиргадаг компани

0

Мотоциклын дугуйг LCD дэлгэц болгож хувиргадаг компаниТайландын нийслэл Бангкок хотод байрлах Уорлд Мото /World Moto/ хэмээх технологийн компани нь мотоциклын дугуйг энимейшн, текст, бичлэг зэргийг харуулах LCD дэлгэц болгох санааг бодит болгон хэрэгжүүлсэн байна. Уорлд Мотогийн удирдах зөвлөлийн гишүүн Паул Жилес өөрийн технологийг дэлхийн ямар ч дугуйг бүрэн өнгөт дэлгэц болгон хувиргах боломжтой хэмээн танилцуулжээ. Wheelies хэмээн нэрлэгдэж буй энэхүү технологи нь одоогоор нэг удаад 30 секундын видео тоглуулж байгаа ч судлаачид бүрэн хэмжээний бичлэг тоглуулах боломжийг судалж байгаа аж. Wheelies-ийн 8 хигээс дээр суурилсан 424 ЛЕД гэрлийг компьютер дугуйны хурд болон хөдөлгөөний үеэр хигээс тус бүрийн байрлалд тохируулан хянадаг. Sign Asia Expo дээр танилцуулагдсан тус төхөөрөмжийн үнэ 1000 орчим доллар гэж үнэлэгдэж байгаа юм байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2014/02/03 at 21:01

    танай сайт хог болжээ хуучны xopom гоё байждээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *