
Хумсаа мэрэх зуршил нь ерөнхийдөө балчир наснаас эхэлдэг. Олон хүмүүс хүүхэд байх үеэсээ ийм зуршилтай болдог бөгөөд нас биед хүрсэн ч, энэ зуршлаа хаяж чаддаггүй – энэ зуршлаас салахад тийм ч амар биш. Бидний ихэнх нь хумсаа мэрэх зуршлыг хор хөнөөлтэй гэж боддог учраас нэн даруй болих хэрэгтэй гэж үздэг. Гэхдээ энэхүү ойр ойрхон давтагддаг зуршил таны талаар сонирхолтой зүйлсийг хэлж өгөх боломжтой. Энэ нь зөвхөн стрессийн түвшинтэй холбоотой зүйл биш юм.
Хүмүүс чухам яагаад хумсаа мэрдэг шалтгааны талаар зарим нэг судалгааг хийлээ. Үр дүнг нь та бүхэнтэй хуваалцъя.
1. Та төгс төгөлдрийг эрхэмлэгч байх магадлалтай
Ихэнх хумсаа мэрдэг хүмүүс ажилч хичээнгүй байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Судлаачид хумсаа мэрдэг зуршилтай болон огтхон ч хумсаа мэрдэггүй хүмүүсийг судалгаанд хамруулсан байна. Ингэхэд хумсаа мэрдэг хүмүүс А-төрлийн буюу хэт их ажиллах хандлагатай нь батлагджээ.

2. Та бодож байгаагаасаа ч илүү ухаалаг
Хумсаа мэрдэг хүмүүс ихэнхдээ зорилго нь тодорхой, биеэ даасан хүмүүс байдаг бөгөөд гүйцэтгэл нь нэгэн хэвийн хурдтай биш. Олон хүмүүс асуудлаас гарах шийдэл олох зорилгоор анхаарлаа төвлөрүүлэх үедээ хумсаа мэрэх хандлагатай байдаг байна.

3. Та тэвчээргүй байх магадлалтай
Залхах болон бухимдах нь хумсаа мэрэхэд хүргэдэг чухал хүчин зүйл байх талтай. Нэгэнт энэ үйлдэл зуршил болсон бол, та уйтгарлах эсвэл ямар нэгэн зүйл хүлээх үедээ өөрийн мэдэлгүй хумсаа мэрж эхэлнэ.

4. Та өөртөө сэтгэл хангалуун байдаггүй байх магадлалтай
Хумсаа хазах нь мэдрэлд нөлөөлдөг зуршил байх боломжтой бөгөөд тодорхой хугацаанд хүмүүсийн сэтгэл санааг дээрдүүлдэг байж мэдэх юм. Хумсаа мэрэгчид ихэнхдээ өөрсдөөсөө өндөр хүлээлт хүсдэг, ажилч хичээнгүй хүмүүс байдаг. Тэд зорьсон зорилгодоо хүрч чадаагүй үедээ ихэнхдээ сэтгэл санаагаар унаж, урам хугардаг.

5. Сэтгэл санааны асуудалтай холбоотой байх магадлалтай
Хумсаа мэрэх нь хэт-албадлагын эмгэгтэй холбоотой байж болно – хүмүүс ямар нэгэн зүйлийг яарч, хугацаанд нь амжиж хийх шаардлагатай тулгарахдаа хумсаа мэрдэг байхыг үгүйсгэхгүй. Гэсэн хэдий ч хүн бүрийн хувьд хумсаа мэрдэг байлаа гээд оюун санааны ямар нэгэн асуудалтай гэсэн үг биш. Харин энэ зуршил удаан үргэлжлэх тусам, дараа нь ангижрахад улам төвөгтэй болдог.

Та хүүхэд байхдаа хумсаа мэрдэг байсан уу? Танд одоо ч гэсэн энэ зуршил чинь хэвээрээ бий юу?








Usukhuu Bat
2020/12/30 at 03:55
О. Түшиг
Ānuka Beinn
2020/12/31 at 15:31
Solongo Soko
Hayna Hayna
2020/12/31 at 16:28
yg bn
Munkh Chuluun
2020/12/31 at 22:38
Buh zuil yug taarch bn
Хүслээ Э.
2021/01/01 at 00:15
Э. Энхчимэг
Э. Энхчимэг
2021/01/01 at 00:49
Хүслээ Э. Chi ym bishvv
Uugan Tsetseg
2021/01/01 at 02:09
Б. Төгөлдөр gaihltai bapimt edp 😂
Anu Ujin
2021/01/01 at 02:17
Ихэрцэцэг Ихэрээ
О. Цогоо
2021/01/01 at 10:07
О. Галбадрах namaig oilgo kss 😂
С' Одко
2021/01/01 at 10:26
La Flame
Б. Төгөлдөр
2021/01/01 at 10:44
Uugan Tsetseg goy shd hahah
Чингүн Энхсайханы
2021/01/01 at 13:25
Oyungerel Dorjgotov
Б. Дөлгөөн
2021/01/01 at 16:13
Hongorzul Ochirbat
Tsatsral Nasan
2021/01/01 at 17:34
Н. Ану
Odnoo Odnood
2021/01/01 at 17:42
tiim l bh..uuriin medelgv hiij bdag
Temka Tiffany
2021/01/01 at 18:26
bagadaa humsaa merdeg iddeg gej zaginuuldag bsan.gehdee humsaa idsen tohioldol bhgvi sh d odoo nasand hvrsen blohoor olon niitiin gazar ali boloh humsaa merehgvi bhiig hicheedeg bas humsaa aimar goe buduulsan vedee hairlaad merehgvi bdag erno zurshilaasaa salahiig hicheej bgaa.