Дөнгөж амьтай голтой төдийхөн, тураалдаа орсон өвчтэй нохой нэгэн сайхан сэтгэлтэй эмэгтэйтэй таарчээ. 4 сарын дараа тэр танигдахын аргагүй сайхан нохой болсон юм

0

Сайн үйлс ялж, үүний дээр хүний хайр, халамж ид шидийг бүтээсэн түүх юм. Түүх 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр эхэлжээ. Кайлина Тёрнер тэр өдөр Каротой учирсан юм. Каро – хайр татам немц овчарк гэдэг нь ойлгомжтой боллоо, гэхдээ тухайн үед тийм гэж тодорхойлохын аргагүй, дөнгөж амьтай төдий л амьтан байсан юм гэж Кайлина The Dodo-д өгсөн ярилцлагадаа дурджээ. Эмэгтэйг очоод харахад чих нь хөдөлж байсан болохоор ямартай ч амьд юм гэж ойлгосон байна. Нохойд тусламж хэрэгтэй байгааг эмэгтэй шууд л ойлгожээ.

10 дугаар сард Кайлина Тёрнер тусламж хэрэгтэй байгаа нэгэн нохойтой таарчээ

 

Нохой орны төмөрт гацчихсан гарч чадахгүй хэвтэж байв

 

Эмэгтэй хөөрхий амьтныг суллахад тэрээр ганц ч гийнаж дуугараагүй гэнэ

 

Кайлинагийн үгэнд ямар ч эсэргүүцэлгүй орж, гарынх нь аясаар л дагаад байгаад эмэгтэй ихэд гайхжээ

 

Нохойг мал эмнэлэгт хүргэж үзүүлэхэд 6 сартай гэдгийг нь мэджээ. Байх ёстой 23 кг жингийн оронд дөнгөж л 8 кг татаж байжээ

Нохой шингэний болон тэжээлийн дутагдалтай, наранд түлэгдсэн, ялаа шумуул, бөөсөндөө баригдсан нь үзлэгийн үеэр тодорхой болов. Эмнэлгийнхэн нохойг Каро гэж нэрлэх болжээ, тэндээ долоо хоног үлдэж эмчлүүлэхээр шийдэв. Энэ хугацаанд Кайлина нохойг өдөр болгон эргэж ирнэ. Бүсгүй нохойг эрүүл саруул хөл дээрээ бат зогсож чаддаг болтол нь асарч хамгаалахаар шийдсэн юм. Харин дараа нь Карогоос салж чадахгүйгээ ухаарчээ.

 

Долоо хоногийн эмчилгээний дараа ийм байдалтай болов

 

Ойролцоогоор 450 гр нэмсэн шүү!

 

Кайлинагийн гэрт бас нэгэн нохой болох Кейси амьдардаг байлаа

 

Кейси гэр бүлийн шинэ гишүүнийг тийм ч баяр хөөртэй угтаж аваагүй ч гэлээ удалгүй тэд сайн найзууд болцгоосон юм

 

Кайлина нохойгоо арчилсаар л… Тусгай усанд оруулна, өдөрт 4 удаа бага багаар хооллоно

 

Энд Каро 10,5 кг орчим жинтэй болжээ

 

3 долоо хоногийн ялгаа

 

Харин энэ бол 4 долоо хоногийн ялгаа. Жин – 14,5 кг

 

Карогийн үс нь ч ургаж эхэлж

 

Нөхөрсөг зантай үнэхээр сайхан нохой шүү

 

Тэр их эелдэг

 

Бас тоглох дуртай

 

Каро зөвхөн нохойтой ч найзлахгүй

 

Каро хүмүүст хайртай, гэхдээ хүүхдэд бүр ч илүү хайртай

 

Тэр хэзээ ч хуцдаггүй

 

Одоо нохойг танихааргүй болжээ

 

Сайхан эр дээ

 

Тэр бүр өөрийн Инстаграм хуудастай ч болж амжсан

 

9 сар хүрлээ, бараг л 23 кг жинтэй болсон шүү

 

Түүнийг тэврээд унтана

 

Эзэд нь одоо Карогүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй болсон

 

Хэн нь хэндээ аз жаргал авчраад байгаа нь тодорхойгүй л юм

Карогийн хар дарсан амьдрал ард хоцорсон. Одоо зөвхөн гэрэл гэгээтэй ирээдүй л түүнийг хүлээж байна.

139
ГоёГоё
24
ХөөрхөнХөөрхөн
10
БахархмаарБахархмаар
5
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

19 Сэтгэгдэл

  1. Erdenechimeg Nyamdorj

    Erdenechimeg Nyamdorj

    2020/11/27 at 00:40

    Uneheer mundag umaa

  2. Sant Tek

    Sant Tek

    2020/11/27 at 10:31

    Бүр нүднийнх нь гал цог нь сэргэчихсэн байна ш дээ

  3. Том нохой болсон бна

  4. Badamhand Gongor

    Badamhand Gongor

    2020/11/27 at 15:37

    mundag shan setgeltei hvn bna

  5. Krasivii Krasivii

    Krasivii Krasivii

    2020/11/27 at 18:09

    ямар сайхан хүмүүс вэ азтай нохой юм баярлалаа.

  6. Өррдяоллррбххзробстодб

  7. Жрөлбдхобох

  8. Baldan Urantsetseg

    Baldan Urantsetseg

    2020/11/27 at 20:01

    Буян хийж

  9. Budka Budka

    Budka Budka

    2020/11/27 at 20:20

    Нүд нь өрөвдмөөр бсан харин одоо нохой болжээ

  10. Цэвэлмаа Цээмаа

    Цэвэлмаа Цээмаа

    2020/11/27 at 20:32

    Mundag yumaa shn setgeltei

  11. Bilegmaa Batbileg

    Bilegmaa Batbileg

    2020/11/27 at 21:17

    Б. Ангираа

  12. ymar saihan humus ve.

  13. Nymka Namuun

    Nymka Namuun

    2020/11/28 at 01:03

    Yasn sxn setgl we vnexerin goy noxoi bljee uxaan

  14. Munkhtsatsral Naidangombo

    Munkhtsatsral Naidangombo

    2020/11/28 at 04:10

    👏👏 👏💖💖💖🔥🔥🔥💜💜💜

  15. Э. Дөлгөөн

    Э. Дөлгөөн

    2020/11/28 at 04:40

    iim sxn hvmvvs bdgt talarhaj bna

  16. Erdenetuya Erka

    Erdenetuya Erka

    2020/11/28 at 09:50

    Good

  17. Gal Baatar Galaa

    Gal Baatar Galaa

    2020/11/28 at 12:21

    Nadad daan ch tiim goe nz alga dandaa ungu mungu hardag hvmvvs bga

  18. Идэрээ Амгалан

    Идэрээ Амгалан

    2020/11/29 at 12:06

    nice

  19. Цэндмаа Туяа

    Цэндмаа Туяа

    2020/11/29 at 13:52

    Сайхан сэтгэлтэй хүн байна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *