Гэртээ хийж бэлдээд ажилдаа ч авч явж болох амттай сэндвичний 8 жор

0

Сэндвич хаана ч явсан идэхэд амар хоол. Өглөө, оройны хоол болоод зогсохгүй бүр ажилдаа өдрийн хоол болгоод авч явах ч боломжтой.

Цаг алдалгүй хийж үзэх ёстой хэд хэдэн жоруудыг танд танилцуулахаар бэлдлээ.

Хатаасан улаан лооль болон фета бяслагтай сэндвич

Танд хэрэг болох зүйл:

  • 2 зүсэм хар талх
  • Фета бяслаг
  • 4 хатаасан улаан лооль
  • 6 ясгүй ногоон олив
  • Рукола (эсвэл өөр ногоон навчит ногоо)
  • Овоолон хушны самар
  • Давс

Хийх харга:

Хушны самрыг хайруулын тавганд бор шаргал өнгөтэй болтол нь хэдэн минут шарна. Хатаасан улаан лоолийг цаасан дээр тавьж илүүдэл тосыг шингээж аваад нарийхан уртаар нь хэрчинэ. Ясгүй оливыг цагиргаар нь хэрч. Шарсан талхан дээр фета бяслаг тавиад дээрээс нь улаан лооль, олив, рукола, самраа цацна. Бас нэг шарсан талх дээрээс нь тавиад сэндвич бэлэн.

 

Хумус, хүрэн манжинтай сэндвич

Танд хэрэг болох зүйл:

  • 2 зүсэм бүхэл үрийн талх
  • ¼ авокадо
  • ½ цайны халбага гүнжид
  • 3 хоолны халбага хумус
  • 5 навч яншуй
  • 2 редиск
  • 100 г үрж жижиглэсэн лууван
  • 100 г үрж жижиглэсэн хүрэн манжин
  • 5 навч бууцай
  • ¼ өргөст хэмх
  • Давс, перец өөрийн амтанд тохируулна

Хийх арга:

Талхаа тостер эсвэл хайруулын тавганд шарна. Авокадог сэрээгээр нухаад нэг шарсан талхан дээрээ түрхээрэй, дээрээс нь гүнждийн үр цацна. Авокадо дээр хумус түрхэнэ. Редискийг нимгэн уртаар, яншуйны навчийг гараар тасдаад хумус дээр тавина. Лууван, хүрэн манжин, жижиглэж хэрсэн өргөст хэмх, бууцайгаа мөн тавиарай. Хамгийн дээр тавих талхандаа мөн хумус түрхэнэ, хавчуургатай талх бэлэн.

 

Калифорни маягаар бэлдсэн тахианы махтай сэндвич

Танд хэрэгтэй зүйл:

  • 3,5 аяга чанаж хэрчсэн тахианы мах (ойролцоогоор 1 кг тахианы цээж мах, гэхдээ яс, хальсыг нь аваарай)
  • Дөрвөлжин хэрчсэн цоохор майлз (ойролцоогоор 3 иш) – 1 аяга
  • 2/3 нунтагласан пекан самар
  • ½ хатааж хэрчсэн цангис
  • 2 х.х үрж жижиглэсэн пармезан бяслаг
  • Хэрчсэн талх

Амтлагч:

  • 2/3 аяга майонез
  • ¼ аяга алимны шүүс
  • 2 х.х зөгийн бал
  • 1 ц.х алимны цуу
  • 1 ц.х гич
  • 1 ц.х намуу цэцгийн үр
  • Давс, хар перц

Хийх арга:

Том аяганд тахиа, самар, цоохор майлз, цангис, пармезанаа сайтар холиод түр хойш тавина. Өөр нэг аяганд амтлагчийн бүх орцуудыг хийгээд тахиатай аяганд хийж сайтар хутгаарай. Амталсан тахиаг талх эсвэл круассан дээр тавьж иднэ, бас лавашинд ороосон ч болох ажээ.

 

Лууван, бууцайтай сэндвич

Танд хэрэгтэй зүйл:

  • 1 бүхэл үрийн талх
  • ½ лууван
  • 1,5 х.х цөцгийтэй бяслаг
  • 1 х.х үзэм
  • Бууцай – өөрийн амтанд тохируулна

Хийх арга:

Талхаа зүсээд цөцгийн тос түрхэнэ. Лууванг үрүүлээр үрээд талыг нь талхан дээр тавиарай, дээрээс нь угаасан үзэм, бууцайны навчаа тавьж зүсэм талх тавиад сэндвич бэлэн болно.

 

Тахиа, ногоотой ороомог

Танд хэрэг болох зүйл:

  • 4 ш дунд зэрэг хэмжээтэй нимгэн шарвин
  • 1 дунд зэргийн лууван
  • 2 дунд зэргийн өргөст хэмх
  • 6-7 тахианы гуя
  • Давс, перц өөрийн хүслээр
  • ½ ц.х нунтаг амтат чинжүү
  • 1 дунд зэргийн амтат чинжүү
  • 100 г салат
  • 3 х.х зөөхий эсвэл майонез

Хийх арга:

Луувангаа үрүүлээр үрж жижиглэх эсвэл нарийхан урт хэрчинэ. Өргөст хэмхээ нарийхан урт хэрчээрэй. Тахианы гуяыг яс, хальснаас нь салгана. Давс, перц мөн нунтаг амтат чинжүүгээр амтална. Тахианы махаа хоёр талаас нь бүрэн болтол шараарай, ойорлцоогоор 5-7 минут орчим хоёр талыг шараад тавган дээр гаргана.

Тахиа шарсан хайруулын тавганд нарийхан хэрчсэн амтат чинжүүг зөөлөртөл нь шарах юм. Тахианы махаа жижгэвтэр хэрчинэ. Шарвиндаа зөөхий эсвэл майонез түрхээд салат зэрэг бусад бүх орцуудаа тавина. Шарвингийн доод хэсэгт хэдэн сантиметр хоосон үлдээгээрэй. Орцуудыг тавьж дуусаад шарвинг орооно.

 

Тахиа, беконтой сэндвич

Танд хэрэгтэй зүйл:

  • 4 зүсэм тостерийн талх
  • 1 тахианы цул мах, ойролцоогоор 250 г
  • 1 дунд зэргийн улаан лооль
  • 4 навч салат
  • 4-6 зүсэм бекон
  • 2 ц.х майонез
  • Давс, нунтаг хар перц – өөрийн амтанд тохируулна

Хийх арга:

Хайруулын тавгаа дунд зэргийн гал дээр халаана. Талхаа хоёр талаас нь тус бүр 30 секунд шараад тавган дээр гаргана. Хайруулын тавганд беконоо хийж мөн тал тус бүрээр нь 2 минут шарна. Хайруулын тавагнаас гаргана.

Тахианы махыг 2 нимгэн котлет шиг хэрчинэ. Давс, перецээр амтлаарай. Бекон шарж байсан хайруулын тавган дээр тал тус бүрийг 3-4 минут буюу болтол нь шарна.

Тахианы мах шарагдаж байх үеэр улаан лоолио нимгэн хэрчинэ. 2 зүсэм талхан дээр майонез түрхээд салатны навч, шарсан бекон, зүсэм улаан лоолио тавина. Шарсан тахианы махыг тавиад нөгөө талхаар битүүлнэ.

 

Тахиа, гуакамолтой сэндвич

Танд хэрэгтэй зүйл:

  • 8 зүсэм бүхэл үрийн талх
  • 1 чанасан тахианы цээж мах
  • 2 дунд зэргийн өргөст хэмх
  • 6 х.х гуакамоле эсвэл авокадогийн нухаш
  • 4 ц.х гич
  • Шинэхэн салат

Хийх арга:

Чанасан тахианы махыг ширхгийн дагуу цуулна. Талхаа шарах шүүгээний торон дээр тавьж, халаасан шарах шүүгээнд чийгийг нь бага зэрэг гаргана. Нэг хүний сэндвич хийхэд бидэнд 2 зүсэм талх хэрэгтэй. 1 талхан дээр гич (1 цайны халбага) түрхэнэ. Дээрээс нь тахианы мах, хэд хэдэн хэрчим өргөст хэмхээ тавиарай. Гуакамоле эсвэл авокадогийн нухшийг ахиухан түрхэнэ. Авокадо дээр дахиад хэд хэдэн өргөст хэмх тавиад үлдсэн талхаар таглана.

 

Бяслаг, өргөст хэмх, утсан яргай загастай сэндвич

Танд хэрэгтэй зүйл:

  • 8 зүсэм тостерийн талх
  • 8 нимгэн зүссэн утсан яргай загас
  • 6 х.х цөцгийтэй бяслаг
  • 1 дунд зэргийн өргөст хэмх
  • 1 боодол зэрлэг сонгино (ногоон сонгино эсвэл ногоон навчит ногоо байсан ч болно)
  • 1 нимбэг

Хийх арга:

Зэрлэг сонгиноо жижиглэж татна. Нимбэгийн хальсыг жижиг ширхэгтэй үрүүлээр үрээрэй. Цөцгийтэй бяслаг, 1 х.х сонгино, нимбэгийн хальс, 1 х.х нимбэгийн шүүсийг сайтар хутгаж холино.

Талхны захыг нь аваарай. Бяслагтай түрхлэгийг 8 хэсэг хуваагаад талхан дээрээ жигд түрхэнэ. Утсан яргай загасаа тавина. Өргөст хэмхийг маш нимгэн цагираг хэлбэрээр хэрчинэ. Талхан дээрээ 4 ширхгээр тавиарай.

Үлдсэн талхаа загасан дээр тавина. Сэндвичийг 4 хуваагаад үлдэгдэл сонгиноо дээрээс нь цацаж чимэглээрэй.

2
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *