Хүзүү эсвэл чихний ард гарсан гүвдрүү яг юунаас болж гардаг вэ? Үүнийг хэрхэн арилгах вэ?

0

Юуны түрүүнд тайвшрах хэрэгтэй, энэ төрлийн ургацаг ихэнх тохиолдолд хоргүй байх бөгөөд байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр арилгаж болдог.

Чихний тань ард гэнэт л гүвдрүү гараад ирсэн үү? Энэ нь тосны булчирхайн орчинд үүсдэг эпидермоидын киста юм. Уг киста эмчилгээ шаардахгүй, гоо үзэмж гутаана эсвэл үрэвсэл үүсгэнэ гэдэг утгаар нь хүмүүс арилгахыг хичээдэг.

Ийм төрлийн кистанаас салах амархан, танд байгалийн гаралтай энгийн бүтээгдэхүүн байхад л хангалттай юм.

 

Алимны цуу

Алимны цуу олон төрлийн өвчин анагаах чадалтай. Хортой нян зэргээс бидний бие махбодыг хамгаална. Бага зэргийн цууг киста дээрээ шууд түрхээд хамгаалах лент наагаарай. Өдөр болгон долоо хоногийн турш түрхэнэ. Хэсэг хугацааны дараа киста хатуураад ирдэг. Хатсан хэсгийг хуулж аваад дахин алимын цуугаа түрхэнэ. Ойролцоогоор нэг долоо хоног түрхэх болов уу.

 

Эпсомын давс

Халуун устай ваннд англи давсаа нэмж хийнэ. Энэ нь өвчин намдааж хаван бууруулах үйлчилгээтэй.

 

Зуун наст

Зуун настаар кистагаа үрж арчина. Маш богино хугацаанд арилдаг.

 

Сүү

Дүрдэг цайг сүүнд дүрээд киста дээрээ тавьж хонуулна. Сүү нь киста унах үйл явцыг хурдлуулдаг байна.

 

Зөгийн бал

Зөгийн бал, гадил, буудай нь аливаа ургацгийг арилгах үйлчилгээ үзүүлнэ. Зуурмагийг киста дээрээ тавьж бинтээр боох эсвэл шархны лент нааж хонуулна.

 

Кастровын тос

Кастровын тосыг шууд киста дээрээ түрхээд дээр нь бүлээн алчуур тавина. Үр дүн гартал энэ эмчилгээг хийгээрэй.

Үр дүнд хүрэхийн тулд эдгээр аргуудын аль нэгийг тогтмол тууштай хэрэглэж үзэх хэрэгтэй. Хэсэг хугацааны дараа киста хэмжээгээр багасаж байгааг та мэдэрнэ, энэ бол тун удахгүй үр дүнд хүрэх шинж тэмдэг юм шүү.

3
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Namjil Guai

    Namjil Guai

    2020/11/26 at 11:11

    Арилгах амархан юунаас болдгийг мэдэхгүй.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *