
Аргентины цагдаа нар өргөж авсан эцэг эх нь 9 жилийн турш гараашид хорьж байсан тураалтай, зодуурын бай болсон 15 настай охиныг олж аварсан байна. Ердөө 22-хон кг жинтэй энэ охин хоригдож байх хугацаандаа зөвхөн талх, усаар хооллож байжээ. Гараашид хоригдож байсан охинд хань болж байсан нөхөд нь сармагчин, нохой хоёр байсан ба хэрвээ охиныг амьтдад шидэж өгсөн хоолыг авахыг оролдвол бүсээр зоддог байсан байна. Охины өргөж авсан эцэг эхийг баривчилж, боолчлол хүчирхийллийн хэргээр ял оноожээ. Аргентины нийслэл Буэнос Айрест болсон энэ хэргийн хохирогч болсон охиныг дүүтэйгээ холбоо тасраад байсан төрсөн эгч дүүсийнх нь нэг олсон байна. 9 жилийн хугацаанд 2-хон удаа гараашнаас гарсан охин одоо эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Охины өргөж авсан эцэг эх нь 7-оос дээш тооны хүүхэдтэй охины төрсөн эцэг эх нь санхүүгийн хувьд боломжгүй байсныг шүүх тогтоосноор 2001 онд охиныг түр асрахаар авсан юм байна. Эхлээд 2 гэр бүл холбоотой байсан ч 2005 оноос хойш юу болсон нь тодорхойгүй болсноор төрсөн эцэг эх нь охинтойгоо холбоо тасарсан байжээ.
Эх сурвалж: BBC NEWS








Hanhohii Obogt
2014/04/18 at 21:56
coriin ganc gechiheed sarmagchin nohoi 2 bjee gene ee iim l too vg ogvvlber hel meddeggvi dagznuud osood bgaa yum daa
al mine erhtenee hoh
2014/04/21 at 11:15
al mine boovoo doloo