Байгаль эх ямар гайхамшигтай юм бэ!

2

Бид бүгд эх дэлхийн хүүхдүүд, байгаль эхийн бүтээлүүд. Гэхдээ бид заримдаа үүнийгээ мартчихдаг. Эхийгээ мартсан үр хүүхдүүддээ байгаль эх өөрийгөө сануулах гэхдээ хилэгнэн догширдог биз. Гэвч энэ удаад бид байгаль эхийн уур хилэнгийн тухай өгүүлэх гэсэнгүй. Зөвхөн байгаль эх хичнээн гайхамшигтай, ямар ер бусын болохыг батлан харуулсан гэрэл зурагнуудыг та бүхэнтэйгээ хуваалцахыг хүссэн юм. Таныг ч бас эх дэлхийн гайхамшгуудаас сонирхож, нүдээ хужирлан мэдлэгээ тэлэхээс татгалзахгүй гэж бодож байна.

Exocoetidae /Нисдэг загас/

Нисдэг загас урт, далавч адил сэрвээгээ ашиглан усны гадаргуу дээгүүр нилээдгүй хол зайд үсэрч чаддаг. Энэ ер бусын чадвар нь түүнийг дайснуудаасаа зугтахад нь тусалдаг байна.

Бөгтөр албино халим

Migaloo бол Австралийн зүүн эргийн дагуу дээш доош сэлж явдаг бөгтөр албино халим бөгөөд ер бусын ховор цав цагаан зүсээрээ тус нутагт алдартай. Migaloo нь одоогоор мэдэгдээд байгаа цорын ганц дан цагаан халим юм.

Висмутын талст /Bismuth Crystal/

Висмут нь Bi үсгээр тэмдэглэгддэг, 83 атомын дугаартай химийн элемент юм. Таван валенттай муу чанарын металл болох висмут нь химийн шинж чанараараа хүнцэл болон сурьматай төстэй. Байгаль дээр үндсэн байдлаараа олдож болох ч сульфид болон исэл хэлбэр нь арилжааны хүдрийн чухал хэлбэр юм. 86%-ийн чөлөөт элемент нь хар тугалганы нягттай адил. Дөнгөж боловсруулсан үедээ мөнгөлөн цагаан өнгөтэй, хугарамтай шинж чанартай ч голдуу гадаргуу нь исэлдэлтээс болж ягаан өнгөтэй харагддаг.

Тасманы аварга хавч /Pseudocarcinus Gigas/

Гүн усны аварга хавч гэгддэг энэ хавч дэлхийн хамгийн том хавчнуудын нэг бөгөөд 38 см-ийн хясаатайгаа 13 кг жин татах нь бий.

Koroit Opal /нэг зүйл гэрэлтчимэд чулуу/

Энэ чулуу Австралийн Квинслэндийн баруун өмнөд хэсэгт олддог.

Уутан дотроо байгаа имжний зулзага

Эмэгчин имж үр төлийнхөө хүйсийг тодорхойлж чаддаг. Түүгээр ч үл барам зулзаганых нь амьд үлдэх боломжийг бууруулах хүрээлэн буй орчны хүчин зүйлсээс хамаарч үр тогтох, өсөж томрох явцыг удаашруулж чаддаг байна.

Хамгийн ер бусын шүд

Хавчаар хооллогч далайн хавны шүд

Үхлийн сахиусан тэнгэр

Олз руугаа дайрч байгаа шар шувуу ийм гайхалтай дүрсийг цасан дээр үлдээдэг байна.

Солирын хэлтэрхий

Аймшигт мөргөлтөөс тэнгэр огторгуйн гоо үзэсгэлэн бий болдог аж. Солирын хэлтэрхийнд оливины хув агуулагджээ.

Матар руу дайрч байгаа цоохор ирвэс

Голын шавартай усанд нуугдан 2,5 м урт хэвлээр явагч руу чимээгүйхэн дөхөх цоохор ирвэс ганцхан харайж, матарны хүзүүнээс зуугаад яг л нохой яс зуун явах шиг чирч одох нь гайхмаар.

Нисдэг гүрвэл /Draco Sumatranus/

Биеийнхээ хажуу талаас сунасан хавирганууд, арьсан дэвүүртэй гүрвэл энэхүү арьсан дэвүүрээ дэлгэн моддын хооронд ниснэ. Модон дээр амьдрагч энэ гүрвэлийн эмэгчин нь өндгөө гаргахаар газарт бууж ирдэг. 9 см орчим урт биетэй, үл ялиг урт сүүлтэй энэ гүрвэл бор судлууд бүхий хар саарал зүстэй аж.

Ер бусын хуягтай дун

Priotrochatella хэмээх энэ дунг Кубын газрын дун ч гэдэг. Давстай болон цэнгэг ус мөн хуурай газарт ч амьдардаг.

Хүний цусны судас

Шанхайн шинжлэх ухаан, технологийн музейд байдаг хүний гар болон хөлийн артери, вен, хялгасан судаснуудын бүтцийг харуулсан загвар

Үзмэн ягаан эрдэнэшиш

Өмнөд Америкийн Андын нурууны бүсэд ургадаг энэ эрдэнэшиш Болив, Эквадор, Перу улсуудад элбэг. Нил ягаан эрдэнэшишийн үрийг Андын нуруунд амьдардаг хүмүүс хоол хүнс, ундаа усанд өнгө оруулахад ашигладаг байснаас өнөөдөр дэлхий даяар тарималжуулах эхлэл тавигдаж байна. Энэ эрдэнэшиш нь хүнсний будаг хэлбэрээр ашиглагдахаас гадна эрүүл мэндийн олон талын үр ашигтай юм.

Эрвээхий загас /Dactylopteridae/

Грекийн Крете арлын зүүн хэсгээр Газар дундын тэнгист нисдэг далайн тахиа /Dactylopterus volitans/ хэмээгддэг энэ загас амьдардаг.

Усан доорх давалгаа

Өмнөд Номхон далайн Күүк Айлэндад гэрэл зурагчин Марк Типпл усан доорх давалгааны энэ гайхалтай зургийг авчээ.

Үхэл доторх амьдрал

Physalis alkekengi буюу Хятад интоор, Япон интоор, өвлийн интоор гэхчилэн нэрлэгддэг энэ жимс өвөл цэцэглээд хавар хатдаг. Нэгэнт хатаж цаас шиг нимгэн бүрхүүлийн судаслаг хэсгүүд үлдэж, бусад хэсгүүд бутран унахад дотроос нь тод улаан өнгөтэй жимс гарч ирэхийг харж болдог.

Үхээрийн цэцэг /Amorphophallus Titanum/

2,27 м өндөртэй болдог энэ цэцэг дэлхийн хамгийн том цэцэг юм. Энэ цэцэг ер бусын хурц, муухай үнэртэй.

Колорадогийн хар салхи

Олонх хар салхи сарниж үгүй болохоосоо өмнө 177 км/цагаас дээш хурдтайгаар 76 метр өндөртэй болон хэдэн км зайд аялдаг.

Япон, Шикоку, гэрэлтэгч ой

Энэ гэрэлтэгч ойн үндсэн шалтгаан нь гэрэл цацруулагч мөөгнүүд юм. Жил бүрийн тодорхой хугацаанд мөөг болон унасан навчис ер бусын гоёмсог гэрэл цацруулдаг байна.

Гэрэлтчимэд чулуу

Ер бусын үзэсгэлэнтэй коройт гэрэлтчимэд чулуу

Бутны хүрэлзгэний авгалдай /Pseudophyllinae, Cymatomerini, Olcinia/

6400 гаруй зүйлийн энэ шавьж урт эвэрт дэвхрэг ч гэгддэг бөгөөд дэвхрэгнээс илүү хүрэлзгэнэтэй илүү ойрын төрөл юм. Энэ төрлийн олонх шавьж нь орчны нөхцөлд тохируулан биеэ нуух онцгой чадвартай байдаг аж.

Луугийн гавал

Лууны дүрс эсвэл Луун цэцэг гэж нэрлэгддэг энэ жижигхэн хачирхалтай ургамлын цэцэг хатахдаа зурагт харуулсан шиг гавлын ясны дүрстэй болдог.

Нисэх онгоцноос харагдах бороо

Борооны дусал 35 км/цагийн хурдтай унадаг. Харин цасны ширхгүүд 3-6 км/цагийн хурдтай унадаг ба бүтэн 1 цаг орчмын дараа газарт унадаг байна.

Ер бусын өнгөт хүнснүүд

Улаан гадил жимс, үзмэн ягаан өнгөт лууван болон эрдэнэшиш

Далайн усан дээр туссан сарны туяа

Сансрын нисгэгч Karen Nyberg 2013 оны 8-р сарын 25-нд олон улсын сансрын станцын хөлгийн бүхээгнээс энэ зургийг авчээ. Зурагт Энэтхэгийн далайд туссан сарны туяа харагдаж байгаа аж.

Туйлын туяа

Канадын Йеллоунайф хот, туйлын туяа

Нисдэг загас /Parexocoetus Brachypterus/

Exocoetidae бол далай тэнгисийн загасны бүл бөгөөд энэ бүл нь нисдэг загас гэдгээрээ алдартай. 7-9 үеэрээ бүлэглэсэн 64 орчим зүйлийн энэ загас нь урт далавч хэлбэрийн сэрвээтэй бөгөөд нь үүнийгээ нисэхэд ашигладаг. Нисэх буюу усны гадаргуу дээгүүр чамгүй хол зайд үсрэх чадвар нь дайснаас биеэ хамгаалах арга нь юм байна.

16
ГоёГоё
7
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. setgegdel

    2014/04/20 at 02:45

    saihan medee baina tanai xopom site goyo bolchijee.urd ni ih sonin boltson baisan

  2. setgegdel

    2014/04/20 at 02:45

    saihan medee baina tanai xopom site goyo bolchijee.urd ni ih sonin boltson baisan

  3. amaraa

    2014/04/22 at 12:54

    saihan sanagdlaa bayrllaa ta bvhend

  4. zochin

    2014/05/20 at 14:25

    Orchlon yortontsiin gaihamshigaar ayallaa. bayarlalaa. Amjilt husie. Oor goyo medeelel olniig olj oruulaarai. Eldeb surug umgui saihan umaa.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *