00-ийн суултуурыг хялбархан аргаар цэвэрлэх байгалийн гаралтай ухаалаг 5 арга

2

00-ын суултуурыг байнга цэвэрлэх ёстой ч, хэн ч үүнийг хүсдэггүй. Учир нь цэвэрлэхэд төвөгтэй байдаг. Бид ихэвчлэн эрүүл мэндэд хортой химийн бүтээгдэхүүн ашиглан 00-ын суултуурыг цэвэрлэдэг. Харамсалтай нь үр дүнд нь гэрээс таагүй үнэр гарах нь бий.

Байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдээр суултуураа цэвэрлэх нь илүү ач тустай. Та үүнд итгэхгүй байна уу? Бидний хүргэж буй мэдээтэй танилцаж, хэрхэн, юугаар цэвэрлэж болохыг мэдэж аваарай.

1. Цагаан цуу

Цагаан цууг гэрийн цэвэрлэгээнд олон янзаар хэрэглэж болдог. Тэр тусмаа 00-ын суултуурыг цэвэрлэхэд хэрэглэж болох бөгөөд найрлаганд нь агуулагдах хүчиллэг нь эвгүй үнэрийг арилгаад зогсохгүй, 00-ын суултуурыг шинэ мэт цэвэрхэн болгоно.

2. Тунсаа

Тунсаа болон борын хүчил хоёрт их ялгаа бий. Тунсаа нь бодис бөгөөд давс эсвэл хүнсний содтой илүү төстэй. Тунсааг суултуур цэвэрлэхдээ ашигласнаар илүү цайруулж, үлдсэн толбыг арилгаж, эвгүй үнэр гарахыг болиулах ач тустай.

3. Энгийн аяга тавагны саван

Энгийн аяга тавагны саванг ч гэсэн суултуур цэвэрлэхдээ ашиглаж болно. Үлдсэн толбо болон бактерийг устгана. Байгалийн гаралтай, био бэлдмэл бүхий саванд ямар нэгэн хор хөнөөлтэй бодис агуулагдаагүй учраас эрүүл мэндэд хор хөнөөл багатай гэж ойлгож болно.

4. Нимбэгний хүчил

Нимбэгний шүүс эсвэл нимбэгний хүчил суултуурт үлдсэн элдэв янзын толбыг арилгана. Найрлаганд нь агуулагдах эрдэс бодисууд суултуурыг цоо шинэ мэт болтол цэвэрлэхэд туслахаас гадна онцгүй үнэрийг арилгах ач тустай.

5. Эфирийн тос

Суултуур руугаа эфирийн тос хийвэл анхилуун сайхан үнэр гарах болно. Эфирийн тосоос гадна бактери болон мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй цайны мод, лавандын навч, нимбэг, цагаан гаа, розмарин болон эквалитын тоснуудыг хэрэглэж болно.

Эдгээр аргууд бүгдээрээ үр дүнтэй бөгөөд танд хэрэглэхэд илүү хялбар байх үүднээс цэвэрлэгээний бодисуудыг хэрхэн бэлтгэхийг хүргэж байна.

Цагааруулахын тулд:

  • ½ аяга хүнсний сод
  • ½ аяга нимбэгний хүчил
  • 3-5 дусал эфирийн тос

Халдваргүйжүүлэхийн тулд:

  • ½ аяга цагаан цуу
  • 1 аяга тунсаа
  • 3-5 дусал эфирийн тос

Халдваргүйжүүлэх болон цагааруулахын тулд:

  • ½ аяга цагаан цуу
  • 1 аяга хүнсний сод
  • 3-5 дусал эфирийн тос

Та энэхүү мэдээг сошиал сувгуудаар найз нөхөдтэйгөө хуваалцаарай.

9
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *