Бүх цаг үеийн хамгийн шилдэг загвартай 20 пүүз

1

Түүхэн дэх хамгийн шилдэг загвартай пүүзнүүдийг танд танилцуулж байна.

Биеийн тамирын пүүз, гүйлтийн пүүз, кет гэх мэтээр олон төрөлд хуваагдах боловч, пүүз бүр давтагдашгүй өнгө үзэмж, дизайнтай байдаг. Лого, өнгө, стиль нь пүүзний чанар чансааг илтгэнэ.

Түүхийн он цаг хугацаанд пүүз шинэ эрин үе, соёлын хамгийн том илэрхийлэл байсаар иржээ. Зарим пүүзнүүдийн дизайн, загвар нь одоог хүртэл хуучраагүй байдаг нь гайхалтай ба бүх насныхан өмсөж болдгоороо онцлогтой.

Жорданы загваруудаас авахуулаад Адидас брэндийн пүүзнүүд өнгө үзэмж, загвар хийцийн хувьд хэрэглэгчдийн анхаарлыг зүй ёсоор татсаар ирсэн нь нууц биш.

Олон мянган загвар, дизайн бүхий пүүзнүүдээс бид зөвхөн хамгийн шилдэг гэсэн 20 пүүзийг хүргэж байна.

1. Nike Air Max 1

Nike Air Max 1 пүүзний хувьд Найк компанийн хамгийн анхны хийсэн пүүз гэвэл биш. Энэхүү пүүз нь Тэйлвинд загвартай илүү төстэй бөгөөд анх 1982 онд үйлдвэрлэгдсэн Эйр Эйс хамгийн эхний загвар нь юм.

Хэдий тийм ч 1987 онд үйлдвэрлэгдсэн Эйр Макс 1 нь агааржуулалтын системийг шийдэж өгснөөрөө онцлог болсон. Мөн олон өнгийг нэг дор шингээж өгсөн нь одоог хүртэл энэ пүүзийг худалдаж авах хүмүүсийн тоо их байх үндэс болсон гэж үзэж болно.

 

2. Converse All Star

Алдартай, дээрээс нь классик дизайнтайгаар барахгүй, ямар ч хувцсанд зохицно.

1916 оноос хойш загварын хувьд өөрчлөлт хийгээгүй бөгөөд оюутнууд, скейт сонирхогчид, хүүхдүүд гээд залуу насныхан өмсөхөд хамгийн тохиромжтой.

 

3. Adidas Trimm Trab

1970-аад оны үед энэ пүүз Германд ид моодонд орж байв. Тэр ч бүү хэл 1980-аад оны үед Их Британичууд хөл бөмбөг тоглохдоо энэ пүүзийг өмсдөг байжээ.

Цаг хугацааны эрхээр пүүзний өнгө, хийц загвар өөрчлөгдсөн ба хамгийн анхны загвар нь дахин хийгдээгүй юм.

 

4. Nike Air Jordan 1

Анх 1985 онд хийгдсэн энэ пүүзийг хийц загвар, дизайнаараа гүйцэх пүүз тун ховор.

Хар болон улаан өнгийг шингээж өгсөн энэ загвар NBA-ийн зүгээс бандуулсан бөгөөд тухайн үед тоглогчдын өмсөж болох пүүзний өнгөнд харшилж байв. Удалгүй хүмүүсийн чөлөөт цагаараа өмсдөг, гангараа болсон гэж ойлгож болно.

Сонирхуулахад энэхүү пүүз нь Жордан цувралын бусад пүүзнүүдээс Найк компанийн логог байршуулсан цорын ганц загвар гэдгээрээ онцлог юм.

 

5. Onitsuka Tiger Corsair

1940-өөд оны үед Японы Оницүка Тайгер гэх пүүз энэ салбарт өнгө үзэмж, дизайны хувьд цоо шинэ технологи ашигласан гэдэг утгаараа тэсрэлт хийсэн.

Фил Найт болон Билл Боуэрмэн нар уг пүүзний загварыг гаргах ажилд туслацгаасан нь уг пүүзийг Найкийн Кортез загвартай андуурмаар адилхан болоход хүргэжээ.

Уг пүүзний хажуу талын судлууд нь гол чимэг нь юм. Эдгээр судлууд нь хурд, хүчийг билэгшээсэн утгатай аж.

 

6. Puma State

Уг пүүзний хувьд олон удаа загвар дизайнаа өөрчилсөөр ирсэн.

Томми Смит гэх эрхэм 1968 оны Олимпод зориулан уг пүүзийг хийсэн бөгөөд тухайн цаг үеийн сагсан бөмбөгийн оддын нэг Никсийн домог Клайд Фрэйзерт ихээхэн таалагдаж байв. Хип хоп хөгжмийн одууд, скейт сонирхогчдын бүлгэмүүд болон чөлөөт загвараар хувцасладаг хүмүүс энэ пүүзээр одоо ч гэсэн гангардаг байна.

 

7. Adidas Superstar

Хуучин загвартай ч одоог хүртэл нэр хүндээ алдаагүй байгаа ховор пүүзнүүдийн нэг. Богино түрүүтэй хийсэн нь энэ пүүзний гол чимэг ба тэр ч үүднээсээ хөгжмийн салбарын одууд болон урлаг соёлынхон энэ пүүзээр гангардаг.

1969 онд сагсан бөмбөгийн тамирчид, 1980-аад онд хип хоп хөгжмийн томоохон төлөөлөл болсон одууд уг пүүзээр гангардаг байсан бол, харин энэ цаг үед реппэр DMC уг пүүзийг сонгон өмсөж байна.

 

8. Adidas Stan Smith

АНУ-ын теннисийн тамирчин Стэн Смитэд зориулан 1965 онд хийсэн уг пүүз Адидасын нэр хүндийг улам өндөрт өргөсөн гэж хэлж болно. 2014 онд шинэ загвар нь худалдаанд гарсан.

Арьсан материалаар хийгдсэн ба хажуу хоёр талаар нь Адидасын гурван зураас бүхий логог илтгэсэн агаар оруулах зориулалттай нүхнүүдийг хийж өгсөн нь энэ пүүзийг илүү загварлаг болгосон.

 

9. Etnies Fader

Энэ пүүз уг жагсаалтанд хамгийн дэгжин загвартай гэдгээрээ орж байгаа юм.

Тод цэнхэр өнгийг уланд нь шингээж өгснөөр илүү өнгөлөг загвартай пүүз болсон. Одоо ч гэсэн өмсөхөд ямар ч хүний хөлийг чимэх нь гарцаагүй.

 

10. Adidas Samba

Адидас компанийн бүх цаг үеийн түүхэнд хамгийн их хувь зарагдсан пүүз. 1950 онд хамгийн анх худалдаалагдаж эхэлсэн.

1980-аад онд америк хөл бөмбөгчид болон олны танил эрхмүүдийн гол гангараа байсан уг пүүзийг тухайн үед өмссөн хүн нэр хүндтэй байдаг байсан цаг саяхан.

 

11. Nike Air Force 1

1982 онд худалдаанд гарсан уг пүүз тухайн үед агааржуулалтын системийг төгс шийдсэн гэдэг утгаараа сагсан бөмбөгийн тамирчдын сонголт байв. Нэг ёсондоо Эйр Жордан, Эйр Макс гарч ирэхээс өмнөх хамгийн алдартай пүүз байсан гэж хэлэхэд төдийлөн буруудахгүй болов уу.

 

12. Nike Air Jordan 11

Хамгийн богино хугацаанд олон хувь борлогдсон пүүз бөгөөд загварлаг, олон хүнээс сайшаал магтаалын үг сонссон пүүз гэж хэлж болно.

Найзуудтайгаа гадуур зугаалах эсвэл болзоонд өмссөн ч болно. Пүүзээр гангарах дуртай хүмүүсийн хувьд заавал ч үгүй худалдаж авах ёстой пүүз билээ.

 

13. Adidas TRX Comp

Гүйлтийн тамирчдад зориулан анх 1970-аад оны үед Адидас компани хийсэн бөгөөд цаг хугацааны явцад загвар дизайнаа өөрчилсөөр ирсэн. Хоёр талаараа цагаан судлуудтайгаас гадна, ул нь хөрөөний ир шиг загвартай.

Алдарт дуучин Боб Марли энэ пүүзийг өмсөх дуртай байсан гэдэг.

 

14. Nike Air Max 95

Найк компани хэдийнээ Air Max 1-3 гэсэн загварын пүүзнүүдээрээ асар их хэмжээний орлого олсон. Тэгвэл эдгээр пүүзнүүдийн хамгийн эхний загвар нь 1990-ээд оны үед Эйр Макс 95 гэсэн нэртэйгээр худалдаалагдаж байжээ.

Өндөр чанартай, ул нь хатуулаг материалтай бөгөөд аяллын зориулалттайгаар анх худалдаалагдаж байв.

 

15. Adidas Gazelle

Бэлтгэлийн пүүз болох Газелле нь анх 1968 онд худалдаалагдаж эхэлсэн бөгөөд өнгөний хувьд олон сонголттойгоор дизайнаа өөрчилсөөр ирсэн. Хөлд эвтэйхэн уг пүүзэнд хүмүүс их дуртай байдаг.

 

16. Nike Air Jordan III

1998 онд худалдаалагдаж эхэлсэн уг пүүз Жордан брэндийг илүү алдартай болгосон гэж хэлэхэд хилсдэхгүй. Алдарт Майкль Жорданы лого пүүзэн дээр байршсан нь илүү өвөрмөц болсон.

Өнөөдөр энэ пүүзийг реппэр Жэй-Зи тэргүүтэй олны танил эрхмүүд гангараандаа өмсөж байна.

 

17. Adidas Kegler Super

Адидасын пүүзнүүдээс хамгийн хөлд эвтэйхэн, тав тухтай мэдрэмжийг төрүүлдэг нь уг пүүз юм. Хоёр хажуу талаараа цэнхэр болон улаан өнгийн адидасын лого бүхий судлыг шингээсэн.

1980-аад оны залуусын хувьд жинхэнэ утгаараа трэнд болж байсан пүүзийг нэрлэ гэвэл уг пүүзийг дуу нэгтэйгээр хэлэх хүн олон байгаа гэдэгт итгэлтэй байна.

 

18. Nike Bruin

1972 онд богино түрийтэй загвартайгаар анх худалдаалагдсан бөгөөд үдээс нь ихээхэн өвөрмөц стандартаар хийгдсэн. Пүүзний салбарт шинэ дэвшил, өнгө хийцийг илэрхийлсэн гэж үздэг.

 

19. Nike Cortez

Арвин түүхтэй пүүзнүүдийн нэг. Анх 1972 онд худалдаалагдаж эхэлсэн. Найкийн Оницүка Тайгер Кортез пүүзийг шинэчлэн, дизайныг нь цоо шинээр хийсэн пүүз юм. Материал нь арьс бөгөөд хажуу талууддаа улаан өнгийн Найкийн логог байршуулсан.

Хожим олон өнгийн сонголттойгоор худалдаалагдах болсон билээ.

 

20. Vans Era Checkerboard

Скейт сонирхогчдын хувьд хамгийн анх энэхүү пүүзийг өмсдөг байсан.

1995 оны үед моодонд орж эхэлсэн уг пүүзнээс үүдэж тухайн цаг үеийг Vans-ийн эрин гэж нэрлэдэг байв. Пүүзний их бие хэсэг нь хар цагаан жижиг хэмжээтэй шоонуудтай бөгөөд панк стилийнх гэж хэлж болно. Хүүхдүүд болон залуучуудад тохиромжтой.

Танд эдгээр пүүзнүүдийн аль нь хамгийн их таалагдаж байна вэ? Танд аль пүүз нь байдаг вэ? Сэтгэгдэл хэсэгт бичээрэй.

36
ТэнэглэлТэнэглэл
16
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
4
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Баатар Отгонцэцэг

    Баатар Отгонцэцэг

    2018/07/13 at 21:02

    Мөнхжаргал

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *