Эдгээр 7 жимсийг дараах хүнстэй хэзээ ч хамтад нь хэрэглэж болохгүй!

2

Ногоо болон жимсийг өдөр тутмын хүнсэндээ хэрэглэх нь бидний эрүүл мэндэд маш чухал юм. Гэвч хэзээ ч туршиж үзэж болохгүй зүйл гэж бий. Жишээ нь жимс эсвэл ногоог хамтад нь хэрэглэх. Хоёр төрлийн жимс эсвэл ногоог хамтад нь хэрэглэх чухал ач холбогдолгүй мэт санагдавч үхэлд хүргэж болдог гэдгийг анхаараарай. Доорх жагсаалтад хэзээ ч хооронд нь хольж болохгүй хүнсүүдийг жагсаалаа:

Лууван ба апельсин

Лууван болон апельсиний шүүс хоорондоо хослох нь түгээмэл боловч энэ нь цээж хорсох мөн улаан хоолойн сөргөө үүсгэдэг гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Зарим тохиолдолд энэ нь бүр бөөрийг гэмтээх нь ч бий.

Сүү ба хан боргоцой

Хан боргоцой нь бромелайнаар баялаг тийм учраас хэзээ ч сүүтэй хамт хэрэглэж болохгүй. Энэ хослол нь толгойн өвдөлт, гэдэсний өвдөлт, дотор муухайрах, халдвар, суулгалт зэрэг хүүхдэд маш аюултай олон асуудлуудыг үүсгэдэг.

Нимбэг ба папаяа

Энэ жимснүүдийг хамтад нь хэрэглэвэл цус багадалт болон гемоглобины түвшинтэй холбоотой асуудлууд үүснэ.

Гадил ба гуава

Гадилыг гуаватай хослуулан хэрэглэвэл хүчилшиж гэдэс дүүрнэ. Үр дүнд нь дотор муухайрч толгой өвдөнө.

Сүү ба апельсин

Хэрэв та овьёос дээрээ апельсины шүүс нэмдэг бол яг одооноос үүнийгээ боль! Энэ нь ходоодны үр тарианы цардуул боловсруулах чадварыг бууруулдаг. Харин сүүтэй холилдсоноор шингэхдээ удааширч эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болно.

Жимс ба ногоо

Жимс, ногоог хамтад нь хэзээ ч бүү хэрэглэж байгаарай. Жимс нь элсэн чихрээр баялаг байдаг бөгөөд задрахдаа удаан учир ходоодонд илүү их цагаар хуримтлагддаг. Тэд задарч хор ялгаруулах ба толгойн өвдөлт, суулгалт, халдвар, гэдэсний өвдөлтийг үүсгэдэг.

Та жимсийг зөвхөн жимстэй л хольж болно. Танд дараах хэд хэдэн зөвлөгөөг хүргэж байна:

Чихэрлэг – гадил, алим, чавга, амтат гуа, тарвас зэрэг хүчилгүй жимснүүдийг хооронд нь хольж болно.

Хүчиллэг – эдгээр жимс лимоны хүчлээр баялаг бөгөөд дараах жимснүүдийг хамтад нь хэрэглэж болно: нимбэг, апельсин, нэрс, усан үзэм, киви, грейпфрут.

Хагас хүчиллэг – хүчил багтай жимснүүд. Та эдгээр жимсийг хооронд нь хольж хэрэглэж болно. Жишээ нь, бөөрөлзгөнө, манго, алим, гүзээлзгэнэ.

Саармаг – илүү их амин дэм, тос, давс, уурагтай жимснүүд: авокадо, буйлс, газрын самар, хушга, кокос.

95
ГайхмаарГайхмаар
17
БахархмаарБахархмаар
16
БурууБуруу
15
ХөөрхөнХөөрхөн
13
ГоёГоё
10
ТэнэглэлТэнэглэл
7
Ха ХаХа Ха
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2017/02/06 at 10:42

    Баярлалаа. Амжилт хүсье

  2. Munkhbat Munkhuu

    Munkhbat Munkhuu

    2017/02/06 at 10:45

    fuckkkkkkkk

  3. Цацрал Лувсанжамц

    Цацрал Лувсанжамц

    2017/02/06 at 12:32

    Баярлалаа амжилт

  4. Бэсүд Саруул

    Бэсүд Саруул

    2017/02/07 at 00:16

    Su Sainaa

  5. Batsukh Dampil

    Batsukh Dampil

    2017/02/07 at 11:58

    C

  6. Collette Nouri

    2017/02/08 at 22:00

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *