Голын усанд хуримаа хийсэн хосууд

0

Голын усанд хуримаа хийсэн хосуудХурим бол хүний амьдралын хамгийн дурсамжтай, гэгээн, дахин давтагдашгүй мөчүүдийн нэг. Олон хосууд хуримаа хийхийн тулд багагүй хэмжээний мөнгө, цаг заваа зарцуулдаг. Хүний амьдралын хамгийн онцгой үеүдийн нэг болсон хуримаа маш өвөрмөц байдлаар хийсэн Аляскийн шинэхэн хосуудын тухай мэдээллийг бид энд хүргэж байна. Аляскийн Кодиак хотын энэ хосууд Баскин голд загасчилж байгаад танилцжээ. Загасчлах гэдэг зүйлгүйгээр амьдралаа төсөөлж чаддаггүй тэдний адилхан хүсэл сонирхол нь хайр сэтгэлээр холбогдоход хүргэсэн төдийгүй хуримынхаа үйл явдлыг голын усан дотор хийхээр шийдэхэд хүргэсэн байна. Кэди, Дейк хоёр хуримын зочдоо Баскин голын усанд хүрэлцэн ирэхийг урьсан ба хуримлагч хосууд, хуримын зочид, хуримыг адисласан ламтан бүгд голын ус хүйтэн байсныг ч үл анзааран энэхүү баярт үйл явдлыг тэмдэглэжээ. Өвдөгнөөс дээгүүр татсан голын усанд хуримын үйл явдлыг тэмдэглэсэн хүмүүс бүгд дараа нь голын усанд загасчилж эхэлсэн байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *