Ихэнх сурагчид сургуульдаа явахдаа үнэтэй, чамин хичээлийн хэрэгслийг эцэг эхээрээ авахуулдаг. Харамсалтай нь зарим хүүхдүүд тэдэн шиг тийм ч азтай биш. Нэгэн хөвгүүн ядуу тарчиг гэр бүл амьдардаг байна. Хичээлдээ шамдан суралцах хүсэлтэй боловч, гэрийнхэн нь түүнд дэвтэр худалдаж авч өгөх боломжгүй ажээ. Оронд нь тэр гайхалтай шийдэл олж, гадилны навчин дээр хичээлээ бичиж тэмдэглэдэг болсон байна.
Түүнийг Erlande Monter гэдэг бөгөөд Филиппиний Lianga Үндэсний Бүрэн Дунд Сургуульд боловсрол эзэмшихээр суралцдаг. Гэрийнхэн нь түүнд хичээл хийх дэвтэр худалдаж авч өгч чадахгүй ч гэлээ, тэр хичээл зүтгэл гаргавал болохгүй зүйл гэж байдаггүй болохыг өөрийн биеэр баталж харуулсан юм. Ухаалаг хөвгүүн хэсэг гадилны навч авч, түүн дээрээ хичээлээ бичиж, тэмдэглэж авдаг байна. Энэ хүүгийн түүхийг сургуулийнх нь Arcilyn Azarcon гэх багш нь Фэйсбүүкт постолжээ.
Багшийнх нь хэлж буйгаар тэр хүүхдүүдэд самбар бичсэнийг дэвтэртээ хуулж бичээрэй гэж хэлээд эргэн тойрноо харах үед Monter-ийг гадилны навчин дээр бичиж байгааг олж харсан байна. Хүү багшийгаа харсныг мэдээд огтхон ч ичилгүй цааш үргэлжлүүлэн хичээлээ бичсээр байжээ. Багш нь бичиж, тэмдэглэж авсан зүйлийг нь шалгахад бүгдийг нь бичсэн байв.
Энэ багшийн Фэйсбүүкт оруулсан пост олон нийтийн анхаарлын төвд орсон бөгөөд хүмүүс Monter хүүгийн мэргэн санааг сайшаан магтацгаажээ. Гайхалтай нь энэ хүү том болоод цэрэг болох хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн бөгөөд тийм ч учраас эхлээд боловсрол эзэмших хэрэгтэй гэж бодсон гэнэ. Хэдийгээр түүний гэр бүл ядуу тарчиг амьдралтай ч гэлээ, хүү ирээдүйд өөрийн гараар амьдралаа босгоно гэдэгтээ бүрэн итгэлтэй байдаг ажээ.
Тэр мөн гадилны навчин дээр өхөөрдөм дүрснүүд зурдаг байна
Энэ хүүгийн түүх ядуу тарчиг амьдралаар амьдрах нь хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжийг үгүй хийдэг гэж буруу боддог олон хүнд урам зориг, итгэл үнэмшил өгсөн явдал болжээ. Олон олон хүүхэд түүн шиг сурах, мэдэх чин хүсэл эрмэлзэлтэй байгаасай.
Ariunsanaa Khenmedekh
2020/03/03 at 16:11
Эко шийдэл