
Өнөөдрийн байдлаар манай улсад албан ёсоор коронавирусын халдвар бүртгэгдээгүй байна. Төр засгийн авч хэрэгжүүлж буй бодлого, ард иргэдийн хувийн ариун цэврээ сайтар сахиж, хууль дүрмээ даган биелүүлж байгаад талархах хэрэгтэй болов уу.

Коронавирусын халдвар дэлхий даяар хурдацтай тархаж байгаа энэ цаг үед интернет хэрэглэгчид хэрхэвч зорчиж болохгүй, халдвар авах хамгийн өндөр эрсдэлтэй 4 улсыг олон нийтэд танилцуулжээ. Эдгээр 4 улсад Өмнөд Солонгос, Япон, Итали болон Иран (вирусын голомт болох Хятад улсаас гадна гэж ойлгох хэрэгтэй) улсууд багтаж байгаа юм.

Эдгээр улсууд руу зорчиж явах нь таны эрүүл мэнд, амь насанд аюултай бөгөөд эргээд эх орондоо ирэх үед 14 хоногийн хугацаанд тусгаарлагдана гэдгийг интернет орчинд олон нийтэд анхааруулж байна. Манай улсын хувьд хорио цээр хэдийнээ тогтоогоод байгаа бөгөөд тодорхой хугацаагаар Хятад, Өмнөд Солонгос болон Япон зэрэг улсууд руу явахыг хориглоод байгаа билээ.

Та бүхэн өөрийн орчин тойрныхоо хүмүүсийн эрүүл мэнд, амь насыг харгалзан үзэж, хувийн ариун цэврээ сайтар сахиж, улсаас гаргасан хууль дүрмийг биелүүлнэ үү. Танд эрүүл энхийг хүсье!








Bolorzaya Buyanjargal
2020/03/02 at 22:23
нааш цааш явахгүй монголдоо байгаач