Оймсоо тайлсны дараа хөлөн дээр үүссэн ором таны эрүүл мэндийн талаар юу хэлж байдаг вэ?

0

Заримдаа та хөл дээрээ оймсны улаан ором гарсан байхыг анзаарч байсан уу. Хэрэв ийм тохиолдол нэг бус удаа гарч байсан бол энэ бол оймсны резин чанга байгааг илэрхийлэхээс гадна таны эрүүл мэндийн талаар дохио өгч байна гэсэн үг. Ингээд бид таны эрүүл мэндэд зориулан оймсны үлдээж буй мөр таны биеийн байдлын талаар юу хэлж болох талаар мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Нийтлэлийг уншиж дуусаад хөл дээрээ оймсны мөр гарсан эсэхийг шалгахаа битгий мартаарай.

1. Цусны даралт ихсэх

© Depositphotos.com, © Depositphotos.com

Танд хөл хавагнах эвгүй мэдрэмж төрдөг бол энэ нь хөлийн доод хэсэгт хуралдсан шингэнтэй холбоотой юм. Хавагнах үед өвдөлт мэдрэгдэхгүй боловч оймс өмсөхөд маш тухгүй байх болно. Цусны даралт ихсэх нь шингэний хуримтлалаас үүдэлтэй бөгөөд зүрхний бие рүү цус шахах явцыг хүндрүүлж байдаг.  Тиймээс бие тэрхүү хуримтлагдсан шингэнийг биеийн хамгийн доод хэсэг буюу хөл рүү юүлж улмаар хаван үүсдэг байна.

 

2. Варикозын судаснууд

© Shutterstock.com, © Shutterstock.com

Хөлийн судаснууд суларснаар биеийн доод хэсгээс эргээд зүрх рүү хурдтай цус дамжих боломжгүй болдог. Тиймээс хөлийн судаснуудад бага зэргийн бөглөрөө үүсэж өвдөлт мэдрэгдэж эхэлдэг. Энэ нөхцөл байдал нь варикозын судасны эмгэгийг үүсгэдэг хүчин зүйлүүдийн нэг юм. Тиймээс таны хөл дээр оймсны хэв үлдээд байгаа бол энэ нь таны хөлийн судсан дахь цусны эргэлт удааширсан байгааг илтгэж байна гэсэн үг.

 

3. Шингэн алдалт

© Depositphotos.com, © Loupmoon / Reddit

Хэрэв бие хангалттай шингэн авч чадахгүй бол цусны судас хамгийн ихээр гэмтэх болно. Гэмтсэн судасны эргэн тойронд жижиг жижиг эдийн бөөгнөрөл үүсэх аюултай. Энэ үзэгдэл шагай болон хөлийн эргэн тойронд илүүтэйгээр ажиглагддаг. Тиймээс шагайн ойр орчимд оймсны хээ гарах нь биед шингэн дутагдсанаас үүдэн асуудал гарсны илрэл юм.

 

4. Эмийн гаж нөлөө

© clayduda / Reddit, © Christine Sandu / Unsplash

Зарим эм доод хөлийн хавдар үүсгэдэг гаж нөлөөтэй байх боломжтой. Зарим төрлийн антидепрессант, цусны даралтын эсрэг эмүүд хөл хавагнах таагүй мэдрэмжийг өдөөж болно. Жирэмслэхээс хамгаалах зарим хэлбэрүүд (ялангуяа эстроген агуулсан төрөлтийг хянах эм) эмэгтэй хүний дааврын түвшинг өөрчилж, ус хадгалах, хөл хавагнах шалтгаан болдог.

 

Бонус: Оймсны ором үлдээд байдаг бол хэрхэн шийдэх вэ?

© Apostolos Vamvouras / Unsplash, © Apostolos Vamvouras / Unsplash

Хэрэв хөл дээр оймсны ором байнга гардаг бол эмчид хандах хэрэгтэй. Гэхдээ та зарим энгийн зөвлөмжийг даган хөл хавагнах таагүй мэдрэмжийг арилгаж болно.

  • Хоолны давсаа хас
  • Эрүүл жингээ хадгалах
  • Хэт чанга резинтэй оймс өмсөхгүй байх
  • Удаан хугацаагаар нэг байрандаа суух болон зогсохоос зайлсхийх
  • Хөлд эвтэйхэн намхан өсгийтэй гутал өмсөх
5
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *