Өдөр тутмын эдгээр дадал зуршлууд танил санагдаж байна уу? Тэгвэл үүнээс яаралтай салах хэрэгтэй!

2

Та өглөө халуун амттай кофе уух дуртай юу? Кино үзэхдээ попкорн иддэг үү? Энэ мэт олон зуршил бидний амьдралд хэвийн зүйл болжээ. Шинэ дадал зуршлыг 21 хоногт өөрийн болгож болно гэсэн яриа байдаг. Гэвч Лондоны их сургуулийн коллежийн Филлипп Лалли өөрийн хэсэг нөхдийн хамт хийсэн судалгаагаар хүн дунджаар 66 хоногийн дараа аливаа үйлдлийг автоматаар хийж эхэлдэг гэдгийг баталсан байна. Магадгүй тогтсон дадал зуршлаасаа салахад үүнээс урт хугацаа шаардагдаж болох юм. Гэхдээ ямар ч байсан салах хэрэгтэй. Ялангуяа доор дурдах зуршлуудаас заавал салах ёстой.

Ингээд өөрийнхөө өдөр тутмын амьдралд хийж болохгүй зарим үйлдлүүдийг танилцуулъя.

1. Автомашины урд хэсэгт хөлөө бүү тавь

Олон хүн машин дотроо өвөрмөцөөр суух дуртай байдаг. Маш олон кинонд баатрууд нь машины хянах самбар дээр хөлөө тавиад явж байгаа дүрс гардаг билээ.

Гэвч энэ нь маш аюултай юм. Ямар нэг ослын тухай ярьж байгаа хэрэг биш бөгөөд зөвхөн огцом тоормослох тухай юм шүү. Хөлөө нүүрний өндөрт байлгаж байгаа нь өвдгөөрөө эрүүгээ цохиход хүргэнэ. Энэ нь ясны хугаралтад хүргэж болох ба эмчилгээ нь удаа хугацаа шаарддаг билээ.

Тиймээс энэ тэнэг зуршлаас салж, аюулгүйн бүсээ хийж явж байгаарай.

 

2. Нойтон алчуур өлгүүрт өлгөж болохгүй ба шүршүүрт орсны дараа хөшгөө хумьж болохгүй

Бид нойтон алчуураа дэгээ өлгүүрт өлгөж орхих нь элбэг. Энэ нь ариун цэвэрт тохирохгүй юм. Чийгтэй орчинд бактери ихээр үрждэг байна. Харин шүршүүрийн нойтон хөшгийг хумих нь мөөгөнцөр үүсэх нөхцөл болно.

Тиймээс алчуураа дэлгэж хатаах хэрэгтэй ба шүршүүрийн хөшгийг ч гэсэн хурдан хатаахын тулд дэлгэх хэрэгтэй.

 

3. Өлөн элгэн дээрээ кофе ууж болохгүй

Бидний дундаас олон хүн өлөн элгэн дээрээ кофе ууж өдрөө эхлүүлдэг. Кофе хэдийгээр ашигтай зүйл боловч бас хортой тал бий. Үүний нэг нь өлөн элгэн дээрээ кофе ууж болохгүй явдал юм. Энэ нь ходоод түлэх болон хоол боловсруулах үйл ажиллагааг хямруулж болзошгүй.

Мөн хоол бодох үед ходоодны шүүс ялгардаг. Кофе уух үед мөн ялгарах боловч хатуу хүнс ходоодонд орж ирэхгүй билээ. Ийм байдлаар бий болсон ихээхэн хэмжээний ходоодны шүүс нь ходоодны ханыг гэмтээж болзошгүй юм.

Мэргэжилтнүүд кофег сайн хооллосны дараа юм уу өдрийн цагаар уухыг зөвлөж байна.

 

4. Попкорн бүү ид

Кинотеатрт попкорн идэх нь бараг заншил болсон зүйл боловч кино үзэж суухад хажуугийн хүн үүнийг дуугарган идэх нь нэг их таатай зүйл биш билээ. Гэхдээ үүнээс илүү попкорноос татгалзах үндэслэлтэй шалтгаан бий.

Шүдний эмч нар попкорныг таны шүдний бас нэг дайсан гэж үзэж байна. Жижиг хэсгүүд нь шүдний завсар үлдэх ба бид хичнээн сайн шүдээ угаасан ч үлдэх нь их байдаг байна. Мөн кинотеатрт зарж байгаа попкорн нь их тостой, хэт их калори агуулдаг учир эрүүл мэндэд хортой юм.

 

5. Машиндаа устай сав үлдээж болохгүй

Та машинтай бол хүссэн үедээ уух савтай ус байнга шахам авч явдаг байж таарна. Энэ нь аюултай юм. Ялангуяа зуны цагт.

Учир нь савтай ус нарны тусгалыг яг л томруулдаг шил шиг хүлээн авна. Тэр тусмаа хар, бор гадаргуу дээр байвал бүр ч их нарны тусгал татдаг. Үр дүнд нь гал гарч болох юм.

Савтай уснаас болж гал гарах магадлал бага боловч бий. Тиймээс үүнийг машиндаа орхих хэрэггүй билээ.

 

6. Батгаа бүү шах

Энэ энгийн үнэнийг мэдэхгүй хүн гэж байхгүй болов уу. Батга шахах нь үнэхээр аюултай юм.

Арьсний нүх сүв арьсны тосоор дүүрч битүүрэхэд батга бий болдог. Үрэвсэх явц эхэлж байгаа нь тэр билээ. Эрүүл бие организмын дархлааны систем лейкоцит хэмээх хортой бактеритай тэмцдэг бодисыг батга руу шахдаг байна. Үүнээс болж батга гарсан хэсэг улайдаг.

Та батгаа шахах үед арьсны нүх сүв гэмтэнэ. Үр дүнд нь бактерид улам бүр мэдрэг болдог. Мөн батга шахах үедээ гар тань бохир бол элдэв халдвар оруулах магадлалтай билээ.

Хэрвээ таны арьсны байдал сэтгэл зовоож байвал эмчид үзүүлэх хэрэгтэй. Харин батга гарах нь ховор бол тэр хэдхэн хоногийг тэсэж өнгөрөөгөөрэй.

 

7. Утсаараа юм болгоны зургийг бүү ав

Орчин үед ийм зөвлөгөө нь хачин санагдаж болох ба одоо хүүхдүүд хүртэл ухаалаг утас ашиглан сайн зураг авч чадаж байна. Гэвч Фэрфильдийн Их Сургуулийн Линда Хенкелийн хийсэн судалгаагаар утсаараа зураг авах гэж оролдох үедээ олон зүйлийг анзааралгүй өнгөрөөдөг гэдгийг тогтоожээ.

Та зураг авах үедээ зургандаа гол анхаарал хандуулах болохоос үйл явдлыг сайн анзаардаггүй байна. Ингээд танд сайхан зураг үлдэх боловч та олон чухал жижиг сажиг зүйлийг анзаарахгүй өнгөрөөж, дараа нь юу болсныг сайн санахгүй.

Туршилтын үеэр нэг хэсэг хүмүүсийг музейгээр аялуулж, үзмэрийг үзэж байсан бол нөгөө хэсгийг зураг авахыг дэмжиж байжээ. Дараа нь энэ музейн тухай асуулга бүхий анкет бөглүүлэхэд хоёрдугаар хэсгийнхэн илүү муу хариулт өгсөн байна.

 

8. Биологийн идэвхит нэмэгдэл болон витаминаар өвчнөө бүү эмчил

Олон хүн Витамин С-гийн хүчээр ханиад хүрэхгүй, биологийн идэвхит нэмэгдлээр (БИН) бараг бүх л эмийг орлож чадна гэж үздэг. Үнэндээ тийм биш юм.

Хэрвээ та зөв, тэнцвэртэй хооллодог бол витамин уух нь ач холбогдол багатай зүйл бөгөөд учир нь та хоол хүнсээрээ түүнийг хангалттай авдаг билээ. Витамины дутагдалтай хүн л витамин хэрэглэнэ.

Биологийн идэвхит нэмэгдэл нь хүнсний болон биологийн янз бүрийн дутагдлын үед хэрэглэх нэмэлт эх үүсвэр юм. Мэдээж ямар нэг дутагдаж байгаа зүйлээ олж авах нь биед сайн боловч БИН бол эм биш. Үүнийг мартаж болохгүй билээ.

 

9. Утсаа цэнэглэж байх үедээ дэрэн доогуураа бүү шургуул

Энэ нь гал түймэр гаргаж болзошгүй юм. Учир нь утас цэнэг авах үедээ халдаг билээ. Орчин үеийн загварууд энэ тал дээр сайжирсан ч батерей нь халдаг ухаалаг утас олон хэвээр байна. Үүнээс болж утас юмуу, залгуурын утас шатаж болно. Энэ үед утас тань таны дэр нь дор байсан бол та ихээхэн гэмтэж болох нь ойлгомжтой билээ.

Энэ тухай Нью-Хэмширийн гал түймрийн алба мэдээллэсэн байдаг. Энэ албаны ажилтан нар таныг хэрвээ өөрийнхөө аюулгүй байдалд санаа тавьдаг бол утсаа цэнэглэж байх үедээ дэрэн доогуураа утсаа хэзээ ч бүү шургуулаарай гэж сануулж байна.

Энэ жагсаалт дээр өөр ямар аюултай, буруу зуршил нэмэх хэрэгтэй гэж та бодож байна?

16
ТэнэглэлТэнэглэл
14
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Б.Бурмаа

    2018/02/25 at 20:30

    Зөв зөв

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *