Хоолны дэглэмийн талаар дурдаад ч хэрэггүй! Хэрхэн жин хасах талаар мэргэжилтнүүд гэрийн нөхцөлд хийх боломжтой, үнэ цэнэтэй зөвлөгөөнүүдийг өгч байна

0

Та бүхэндээ зориулж өөх шатаах йогийн дасгалуудыг танилцуулахаар бэлдлээ. Мөн эдгээр дасгалууд нь биеийн уян налархай байдлыг сэргээж, гуалиг болоход тусална.

Йог анхлан суралцагчдад зориулсан асанууд нь гэдэс татдаг, өгзөг, хөлийн булчинг чангална, эрч хүчээр сэлбэнэ, мөн сэтгэл санаа сэргээж өөртөө итгэлтэй болоход нөлөөлдөг.

Турахад зориулсан гэртээ хийдэг йог

Цогц дасгалыг хийхээс өмнө эхлээд биеэ халаах хэрэгтэй, амьсгалын дасгал хийгээд дараах асануудыг үргэлжлүүлэн хийнэ. Ингэснээр болзошгүй бэртэл гэмтлээс өөрийгөө хамгаалж дасгалыг үр дүнтэй болгох ажээ. Дасгалын байрлал болгонд 1 минут зарцуулна.

1. Урдхва-уттанасана

Энэ дасгал нурууг тэгшилнэ, нурууны булчинг сунгадаг, мөн тэнцвэрээ барихад тусалдаг. Бэлхүүсээ хэтэрхий хотойлгож болохгүйг анхаараарай.

 

2. Уттанасана (эрчимтэй сунгалтын байрлал)

Нурууны сунгалтын дасгалыг үргэлжлүүлье! Энэ байрлал нь тархины цусан хангамжийг сайжруулна, гэдэс болон өгзөгний булчинг чангална, хөл, нуруу болон мөрний булчингийн ачааллыг багасгана.

Ахар сүүлээ дээш нь татахыг хичээ, энэ үед гэдсээ татна. Гараараа хөлийн араас бариарай.

 

3. Уткатасана (сандлын байрлал)

Өлмий дээрээ хагас суугаа байрлал, гараа дээш өргөнө. Энэ нь өгзөг, гуяны булчинг чангалах шалгарсан дасгал. Мөн тэнцвэрээ авч сурахад ч сайн нөлөөлдөг, зүрхний үйл ажиллагааг дэмжинэ, нурууны цэх байдлыг дэмжинэ.

Нуруу бөгтийх ёсгүй, хөлөө зэрэгцүүлэн тавина. Гараа аль болох дээш өргөөрэй.

 

4. Вирабхадрасана I

Энэхүү дасгал нь цээжийг нээж өгдөг, мөн гуяны булчинг чангална. Доош суугаад нэг хөлөө нугалах ба нөгөөг нь хойш тавьж шулуунаар байрлуулна, гараа дээш өргөөрэй. Нугалсан болон шулуун тавьсан хөлийн ул нэг шулуунд байх ёстойг анхаар.

 

5. Вирабхадрасана II

Өмнөх асанаас аажим дараах байрлалд шилжинэ – их биеэ эргүүлээд гараа шулуун болго. Энэхүү байрлал нь хөл, гарын булчинг чангална, нуруу, мөн гэдэсний булчинг чангалж биеийг эрч хүчээр сэлбэдэг.

 

6. Вирабхадрасана III

Дасгалыг хүндрүүлье! Нугалсан хөлийг аажим тэгшилнэ, энэ үед нөгөө хөлөө аажим өргөөрэй. Гараа биеийн урдаа авч өргөсөн хөлтэй нэг шулуунд барина. Бодисын солилцоог идэвхжүүлж, олон төрлийн булчинг чангалдаг.

Анхны оролдлогоор зураг дээрх шиг хийж чадахгүй байвал санаагаар унах хэрэггүй. Бага зэрэг туршлага суугаад ирэхээр уян хатан байдалд хязгаар үгүйг мэдрэх болно.

 

7. Шулуун гартай Чатуранга Дандасана

Бидний танилцуулж байгаа дасгалууд бие галбирт эерэгээр нөлөөлнө. Хөлдөө таазны хэмжээний зайтай авна, гарын алгаа мөрний хэмжээтэй байрлуулна. Нурууг бөгтийлгөхгүй, өгзгийг хэт өргөхгүй.

 

8. Нугалсан гартай Чатуранга Дандасана

Асанагийн үр дүнг нэмэгдүүлэхийн тулд гараа нугална. Нэг л дасгалаар бүх биед нөлөөлөх юм.

 

9. Бхуджангасана (могойн байрлал)

Эрч хүчээр сэлбэнэ, залуужуулахын зэрэгцээ гэдэсний булчингуудыг чангалдаг. Уг дасгал нь гэдэс ходоодны үйл ажиллагааг сайжруулдаг ажээ.

 

10. Адхо Мукха Шванасана (хошуугаа унжуулсан нохой)

Турахыг хүсэж буй хүмүүсийн дунд маш их алдаршиж байгаа асана. Хүмүүс зүгээр ч нэг хошуураагүй юм шүү. Гэдсийг үнэхээр үр дүнтэй татна, хөлийг нарийхан болгоно, гар болон цээжний булчинг чангална, нурууг тэгшилдэг.

Биеийн жинг хөлийн ул, алганд төвлөрүүлнэ. Хүзүүгээ татна, өгзгийг дээш татахыг хичээ.

 

11. Шавасана

Энэ тайвшруулах дасгалыг бэлтгэлийн төгсгөл болгонд хийнэ. Нуруугаараа дээш харж хэвтээд хөл, гараа биедээ хүргэхгүйгээр салгаж тавина. Нүдээ аниад энэ байрлалдаа 10-15 минут хэвтээрэй.

Йог – эрүүл бас хүчтэй биетэй болох үр дүнтэй зам. Бие гуалиг болж хөнгөрнө.

Найз нөхөддөө энэхүү нийтлэлийг хуваалцаарай.

20
ХөөрхөнХөөрхөн
5
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Дашдулам Б.

    Дашдулам Б.

    2020/08/05 at 17:01

    2ekqqxjxxfdiekfidnox22r1234567890qqqwertyuiopasdf;bhkklZxcvbnpZ🙆😇😇😇😃😇💕❤😃😅❤😰🙆😰

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *