
Онлайн дуудлага худалдааны eBay сайтаар дамжуулан маш олон хүн худалдаа, худалдан авалт хийдэг. Шинэ хуучин олон төрлийн зүйл худалдагддаг уг сайтын Франц хувилбараар дамжуулан саяхан нэгэн өвөрмөц наймаа хийгдсэн байна. Тэр нь Францын Рона Альпын муж дахь Арбресле хотод байрладаг сүнстэй байшин байжээ. 350 метр хавтгай дөрвөлжин талбай бүхий газартай, 110 метр хавтгай дөрвөлжин энэ байшин ер нь бол туйлын хямдхан буюу ердөө ганцхан евроны үнээр зарагдсан нь байшинг зарсан Maud69620 гэгчийн тухайд байшингаа бараг л зүгээр өгсөн гэсэн үг юм.еВау дээрх тайлбарт өгүүлснээр 1950-аад оны үед уг газарт аймшигт аллага болсны учир зэрлэгээр алагдсан хөөрхий хүмүүсийн сүнснүүд уг байшинд эргэлдэх болсон ба байшин дотор үглэж бувтнах мэт хачин жигтэй дуу чимээ гарч, цонх тогшиж, эд зүйлс хөдлөх гэх мэт хачирхалтай үзэгдлүүд болдог гэнэ. Байшинд болсон аллагын хохирогчид нь тухайн үед уг байшинг эзэмшиж байсан хосууд бөгөөд байшинд үнэт эрдэнэ байгаа гэдэгт итгэсэн бүлэг ажилчид энэ жигшүүрт хэргийг үйлдсэн гэх боловч үнэхээр аллага болсон гэдэг нь батлагдаагүйгээс гадна хохирогчдын цогцос ч олдоогүй байна. Уг байшинг эзэмшигчид зүгээр л ямар ч ул мөргүйгээр алга болсон гэдэг ч еВау дээрх тайлбарт өгүүлснээр тэдний цогцсыг ойролцоох талбайд шатаасан гэжээ.

1

0

0

0

0

0

0

0

McTavish
2013/01/29 at 18:06
мэдсэн бол би очоод 2 еврогоор авчаад үнэтэй зарнаа
mastiphal25
2013/01/29 at 20:28
:) [img]http://tinyurl.com/b522yp5[/img] [img]http://tinyurl.com/a3g5kwt[/img] [img]http://tinyurl.com/axcszfx[/img] [img]http://tinyurl.com/bazwf8l[/img]
MUNHJARGALTUGULDUR
2013/01/29 at 22:28
evgvi baishin bna
Зочин
2013/01/30 at 09:42
medsen bol 50 cent eer avahgyi yaav
jerry-man
2013/01/30 at 13:34
ёооо *** хайран юм бэ 2000 мянган төгрөгөөр зарчдаг
zalhuugar_1126
2013/01/30 at 17:13
ene baishing awsan huniig orowdchihloo
Зочин
2013/01/30 at 18:01
manaihaan ene baishing 2 euro-goor avmaar bna. yadaj shengeniin viza asuudalguishdee :-) :-) :-) :-) 5
Зочин
2013/01/30 at 22:14
энэ чин харин үнэд орох үл хөдлөх байндаа
Зочин
2013/02/01 at 20:24
*** sustei baish bna daa choort
Monkhoo_619
2013/02/23 at 19:53
tiim aimar bolood iim hymdhan zarsiin bkhdaa
Зочин
2014/10/25 at 00:03
Сүнсийг нь зайлуулаад зарна