Хүн бүр гал тогоо, угаалгын өрөө эсвэл 00-ын хоолой бөглөрөх асуудалтай нүүр тулгардаг билээ. Нэгэнт хоолой бөглөрсөн үед бид ихэвчлэн хэн нэгнийг үүнд буруутгадаг. Ихэнх нөхцөлд өөх тостой хоолны үлдэгдэл болон бусад гэрийн хог хаягдлаас болж бохирын шугам хоолой бөглөрдөг.
Хэрэв та зарим нэг шалтгаанаар эсвэл зүгээр л слесарь дуудахыг хүсэхгүй байгаа бол гар доорх дараах эд зүйлсийн тусламжтай энэ асуудлыг өөрөө шийдэх боломжтой.
Бөглөрсөн угаалтуурыг цэвэрлэж, хэвийн ажиллагаанд оруулахад туслах энгийн бөгөөд үр дүнтэй 5 аргыг хүргэж байна.
1. Нимбэгийн хүчил
1-2 савлагаа бүхий нимбэгийн хүчлийг усанд хийж буцалгана. Хэрэв танайх металл хоолойтой бол буцалсан нимбэгийн хүчлийг сайтар хутгасны дараа угаалтуурын нүх рүү хийх хэрэгтэй. Харин хуванцар хоолойтой бол бага зэрэг хөргөсний дараа хийнэ. Хүчил хоолойн хананд тээглэсэн элдэв зүйл болон бөглөөсийг 10-20 минутын дотор цэвэрлэнэ. Хэрэв шаардлагатай гэж үзвэл энэ аргыг дахин хэрэглэж болно.
2. Бүлүүр
Гал тогооны угаалтуурын бөглөөсийг гаргахад бүлүүр ашиглах нь илүү тохиромжтой. Угаалтуурын нүхэнд тааруулж дээрээс нь дарна. Ингэхдээ угаалтуурыг халуун усаар дүүргээрэй, энэ үед бүлүүрийн аяга далд орох ёстой болохыг анхаарна уу. Хэд хэдэн удаа сайтар дарсны дараа нүхнээс бүлүүрийг сугалж авна. Угаалтуурын бөглөөс гарах хүртэл энэ мэтчилэн бүлүүрийг ашиглана.
3. Давс болон сод
Өөх тос бол бохирын хоолой бөглөрөхөд хүргэдэг хамгийн том хүчин зүйл юм. Гэвч үүнийг давс болон содын тусламжтай цэвэрлэж болно. 1:2 хэмжээтэйгээр дээрх орцуудыг хольж, бэлэн болсон шингэнийг устай стаканд хийж, сайтар хутгасны дараа угаалтуур руу хийнэ. 10 минутын дараа бүлүүр ашиглаж, бөглөөсийг гаргана. Дараа нь угаалтуур эсвэл хоолой руу халуун ус хийж, 3 минут хүлээсний дараа бөглөөс гарах болно.
4. Шарталтын эсрэг эм
Хэрэв танай гэрт хүнсний сод байхгүй бол хоолойг шарталтын эсрэг эмээр цэвэрлэх боломжтой. 1 ширхэг эмийг алимны цагаан цуутай сайтар хольж хутгаад угаалтуурын нүх рүү хийх бөгөөд гадуур нь даавуугаар сайн орооно. 10 минут хүлээгээд дээрээс нь хангалттай хэмжээний ус гоожуулна.
5. Тоос сорогч
Та тоос сорогчийг бас ашиглах боломжтой. Тоос сорогчийн хоолойнд чийгтэй даавуу ороож, угаалтуур эсвэл хоолойн нүхэнд тааруулж сайн дарна. Тоос сорогчийг 3-5 минутын турш ажиллуулсны дараа дээрээс нь хангалттай хэмжээний ус гоожуулна.
Хойшдоо хоолой бөглөрөхөөс сэргийлэхийн тулд дараах зөвлөгөөг дагаарай:
- Угаалтуур болон хоолой руу бохир аяга, таваг хийхийн өмнө хоолны үлдэгдлийг сайтар цэвэрлэх
- Угаалтуур болон хоолойд хоол хийхдээ ашигласан тосоо хийхгүй байх
- Хоол хүнс болон бусад зүйлс хоолойд орохоос сэргийлж, хоолой болон угаалтуурт тор хийх эсвэл тусгай шүүлтүүр тавих
- Шүршүүрт орохын өмнө үсээ самнаж байх
- 7 хоногт нэг удаа 3 минутын турш металл хоолой руу халуун буцалсан ус хийж цэвэрлэж байх
Таны харж байгаачлан ихэнх нөхцөлд та өөрөө энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой – сантехникч дуудах ямар ч шаардлагагүй. Хэдий тийм боловч та өөрөө асуудлыг шийдэж чадахгүй үед сантехникчийг дуудаж, бөглөөсийг гаргуулах хэрэгтэй.
Та угаалтуурын бөглөөсийг хэрхэн гаргадаг вэ? Бидэнд өөрийн мэддэг аргаасаа хэлж өгөөрэй. Бас энэ хэрэгтэй мэдээг найз нөхөддөө дуулгаарай.