“Өө үгүй ээ, би хавдартай болчихсон юм шиг байна!” Канцерофобия буюу хорт хавдраар өвчилсөн гэх хий айдастай болсныг илтгэх 8 шинж тэмдэг

0

Өөрийн болон ойр дотнын хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарал тавьж санаа зовох хэрэгтэй бөгөөд ёстой. Гэхдээ аливаа зүйл хил хязгаартай байвал зохилтой, ганц найтаах болгонд өөрийгөө хүнд өвчин тусчихлаа гэж сэтгэл санаагаар унаж, тайван байдлаа алдагдуулаад байж болохгүй. Ялангуяа, хорт хавдраар өвдөх айдаст өөрийгөө автуулахаас болгоомжил. Энэ төрлийн айдас өөрийн гэсэн нэр томьёотой аж. Үүнийг канцерофоби эсвэл карцинофоби гэнэ.

GIPHY

 

Хорт хавдрын айдас илрэх шинж тэмдэг, түүний шалтгаан

Хорт хавдрын айдас нь ойр дотнын хүн эсвэл танилуудаас хэн нэг нь хорт хавдраар нас барвал өөрт тохиолдох мэт санагдана. Мөн энэ сэдвээр гарсан нэвтрүүлэг, сонин сэтгүүл дээр нийтлэгдсэн нийтлэлийг уншсаны дараа айдас төрж эхэлдэг. Үүнд мөн удамшил, ген ч нөлөөлж болзошгүй.

fizkes / Shutterstock.com

Хорт хавдраар өвчилнө гэх айдас нь сэтгэл зүйн, сэтгэл санааны болон бие махбодын түвшинд илэрдэг. Илрэх үдсэн шинж тэмдгүүдээс дурдвал:

  • Ямар ч өвчин хорт хавдар болж хүндэрнэ гэх бодол
  • Өөрийнхөө эрүүл мэндэд байнга хяналт тавьж биеэ чагнах
  • Өөрийнхөө биеийн байдлын тухай эмчээс хэрэггүй асуултууд асуух
  • Ямар нэгэн халдварт өвчин тусахаас айх
  • Хүн олноороо цугларсан газраас байнга зайлсхийх
  • Цочролын хэмжээнд хүргэх айдас
  • Айдсын мэдрэмжээ хянах чадвараа алдах
  • Толгой эргэх, зүрх цохилох, чичрэх

 

 

Энэ мэт айдастай бие даан тэмцэж чадах уу?

Daisy Daisy / Shutterstock.com

Хэрвээ 6 сарын туршид танаас аймшигтай өвчний бодол салахгүй байгаа мэргэжлийн эмчид үзүүлээрэй. Энэ тохиолдолд ихэвчлэн сэтгэл зүйн эмчилгээ эхлүүлдэг, яагаад гэвэл айдас нь сэтгэл зүйг гэмтээж болзошгүй. Дараах бодитой алхмуудыг хийх шаардлагатай:

  • Өвчний сэдэвтэй кино үзэх, нийтлэл уншихгүй байх
  • Хорт хавдраар өвдөх магадлалыг бодитоор үнэлэх
  • Бясалгалаар хичээллэх. Өөрийгөө сэтгэл зүйн болон махбодын хувьд нөхөн сэргээх дотоод эрч хүч ялгарч эхэлдэг
  • Өөрийн дотоод дуу хоолойг сонсохыг хичээ
  • Өөрийнхөө тав тухын бүсээс гарч байгаарай, гадаад ертөнцтэй илүү харилц
  • Сэтгэл зүйн хувьд тогтвортой, эрүүл хүмүүстэй харилцахыг аль болох хичээ
  • Сэтгэл санаагаа зоригжуул, сайн сайханд итгэ
Jack Frog / Shutterstock.com

Канцерофоби-гоос саллаа гэдэг нь өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавихаа болих цаг боллоо гэсэн үг биш юм. Шалтгаангүйгээр жин хасагдах, удаан хугацаагаар халуурах, бие ядрах, биеийн хаа нэгтээ таагүй өвчин мэдрэх, арьсны өнгө өөрчлөгдөх зэрэг шинж тэмдгүүд илэрч байгаа бол заавал мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай.

VGstockstudio / Shutterstock.com

Эрүүл мэнддээ анхаарал тавих нь хувь хүний үүрэг, гэхдээ өөрийгөө айдаст хүргэх шаардлагагүй. Танд эрүүл энхийг хүсье.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Урангоо Урангоо

    Урангоо Урангоо

    2020/06/30 at 16:26

    Icecream Icecream

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *