Угаалгын машинд угааж БОЛОХ ба БОЛОХГҮЙ 10 төрлийн эд зүйл

3

Угаалгын машинд юм угаахаар шидэх нь ганц минутын ажил. Цагийн дараа гэмтэж, хэрэггүй болсон зүйл гаргаж авах ч бас мөн амархан. Заримдаа өд нь цухуйх хүрэм, будаг бүхий цагаан алчуур, хээ, тор болсон ороолтоо гараар юм уу хими цэвэрлэгээнд өгч байх нь амар, зөв байдаг билээ.

Энэ удаа ямар зүйлийг угаалгын машинд угааж болох, ямрыг нь онцгой нөхцөлөөр угаах (температур, хатаах, угаалгын нунтаг зэрэг), яагаад үүнд анхаарах шаардлагатай тухай танилцуулъя.

1. Спорт гутал

Болно: хамгийн хямдхан чанаргүй кетнээс бусдыг нь болно.

Угаахдаа:

  • Халуун (40 хэм) болон хүйтэн усанд: хэт халуун усанд болохгүй
  • Бага зэрэг угаалгын нунтаг нэм: угаалгын машин тодорхой хэмжээний угаалгын нунтаг хэрэглэхээр хийгдсэн байдаг ба илүүдэл нь угааж буй зүйлд шингэнэ.
  • Хэрэггүй болсон богино цамц зэрэг зүйлтэй цуг угааж эргэлтийг нь зөөлрүүлнэ.

Болохгүй: пүүзийг угааж болохгүй ба угаалгын үед үүсэх даралт, хавчилт, халуун ус чанарыг нь алдагдуулна.

Пүүзийг гараар угааж агаарт хатаахыг Nike зөвлөдөг бол Asics шүдний сойз хэрэглэн халаагуурын ойролцоо тавихгүй байхыг анхааруулдаг. Энэ нь амархан боловч үрд дүнтэй зүйл юм шүү.

 

2. Дотуур хувцас

Болно: хуванцар хэлбэржүүлэгчтэй болон хэлбэржүүлэгчгүйгээр. Угаалгын тусгай уутанд хийж, 40 хэм хүртэлх халуун болон хүйтэн усанд угааж бага эргэлтээр сэгсрэн агаарт хатаана. (нар болон халаагуураар биш)

Болохгүй: металл тогтоогч, хэлбэржүүлэгч бүхий хөхний даруулга нь хатаах булд тогтон тээглэж угаалгын машиныг эвдэж болно. Мөн тэрхүү тогтоогч нь ч эвдэрч, хэлбэрээ алдах билээ.

Анхаарах:

  • Халуун усанд угааж, өндөр эргэлтээр сэгсэрч, машинаар болон наранд хатаах нь уян синтетик болох нейлон, полиамид спандекс зэргээр хийсэн зүйлүүдэд болохгүй зүйл юм.
  • Хөвөн даавуун цагаан хэрэглэлийг өөр өнгөтэй ямар ч зүйлтэй цуг угааж болохгүй: өөр өнгөөр будагдах эрсдэл үргэлж байх болно

 

3. Аливаа зүйлийн гэр, бүтээлэг

Болно: усанд тунадас үүсгэхгүй, хэлбэрээ алдахгүй гэр болон бүтээлгийг угааж болно.

Болохгүй:

  • Угаалгын машинд арай ядан багтах бүтээлгийг угааж болохгүй ба энэ нь олигтой угаагдахгүй, зайлагдах нь бүр ч муу байх болно.
  • Гэрийн амьтны үс бүрхсэн бүтээлэг нь машин эвдэж болзошгүй
  • Тодорхой зүйлд тааруулан хийсэн гэр нь хэлбэрээ алдан дараа нь уг зүйлдээ таарахгүй байж болно
  • Будаг бүхий зүйл. Усанд норгосон хөвөнгөөр тухай зүйлээ арчиж үзээд будаг болсон эсэхийг нь шалгана. Хэрвээ будаг болсон байвал угаалгын дараа өнгө муудах, жигд биш болж болно.

 

4. Спорт хувцас

Болно: спортын хувцсыг бусад хувцаснаас тусад нь угаана. Бэлтгэл дууссаны дараа шууд угаах хэрэгтэй ба элдэв саванд удаан байлгаж хэрэггүй. Угаахдаа хүйтэн усанд, зөөлөн эргэлтээр угаах ба хатаахдаа мөн адил.

Болохгүй: спортын хувцсыг бусад хувцастай цуг угааж болохгүй.

Зайлсхийх зүйл:

  • Ангижруулагч нэмэх, энэ нь хөлс шингээх шинж чанарыг нь алдагдуулж болох юм.
  • Хэт халуун усанд угаах нь спорт шинж чанарыг нь алдагдуулна.
  • Өндөр эргэлтээр сэгсрэх нь утас, бэлдэцийг нь сунгаж эдэлгээний хугацааг багасгаж болох юм.

 

5. Хээ хуар болон торон эд зүйл

Болно:

  • Утас болон туузан эд зүйлийг зөөлөн эргэлтээр, цайруулагч хэрэглэхгүйгээр аль болох хүйтэн усанд угаана. Будаг гарч байгаа эсэхийг угаахын өмнө заавал шалгана.
  • Нийлэг эдлэлийг хүйтэн усанд зөөлөн эргэлтээр угааж хатаана.

Болохгүй: шилэн, модон, хуванцар гоёл бүхий эд зүйлийг. Хуванцар гялалзсан чанараа алдах бол мод муудаж, наасан гоёл чимэглэл салж унах магадлалтай. Угаах тутам ийм эдлэл гоё сайхан байдлаа алдах билээ.

Зайлсхийх: цахилгаан, кноп, товч бүхий торон эд зүйлийг угаахаас зайлсхийх нь зөв.

 

6. Цүнх болон үүргэвч

Болно:

  • Нэг давхарга бүхий хөвөн даавуун цүнх, спортын болон гутлын цүнх
  • Усны хамгаалалтгүй, цаасан хэлбэр оруулагчгүй, нийлэг болон байгалийн холимог биш цүнх
  • Бүлээн усанд ойролцоо бүтэц, өнгө бүхий хувцастай цуг угаана.

Болохгүй: үйлдвэрлэгч угааж болохгүй гэсэн бол үүргэвчийг угааж болохгүй ба цавуу нь салж, угаалгын машин гэмтээж, бусад эд зүйлийг будаж, үрэлтэндээ өөрөө муудаж болно.

 

7. Гадуур хувцас

Болно:

  • Тусгай гадаргүй хөвөн даавуун болон нийлэг эд зүйл
  • Арьс орлуулах зүйлгүй эд. Арьс орлуулагч нь гэмтэж болно
  • Цахилгааныг нь гүйцэд татсан эд зүйлс. Гүйцэд татаагүй бол угаалгын үед цахилгааныг болон угаалгын машин гэмтэж болно.

Болохгүй: олон янзын материалаар хийсэн эд зүйл. Арьс орлуулагч нь өнгөө алдаж, сэв зураастай болно. Авч болохгүй даавуун эдлэл нь (жишээ нь цамц хүрэмний малгай) будагдаж болно. Жинхэнэ үслэг эдлэлийг угааж болохгүй ба үс нь унаж өнгөө алдан дахин сэргээх боломжгүй.

Зайлсхийх: ус үл нэвтрүүлэх гадарга бүхий эдлэлийг халуун усанд угааж өндөр эргэлтээр сэгсрэх. Үрэлт сэгсрэлт нь эдлэлийг гэмтээж муутгана. Ангижруулагч, цайруулагч, толбо арилгагч зэргийг дээрх эд зүйлийг угаах үедээ хэрэглэхээс зайлсхий.

 

8. Хөвсгөр дотор бүхий эд зүйлс

Болно: нийлэг эдлэл болох синтепон, полиэфир, полистер зэрэг хөвсгөр дотор бүхий эд зүйл. Эдгээр нь амархан эргэж хэвэндээ орох ба эвгүй үнэрийг удаан барихгүй, хэлбэрээ алдаггүй. Хэрвээ таны дэр ийм бол энэ нь дотроо нийлэг дотортой байж таарах болов уу.

Болохгүй. Тахианы өд бүхий дотортой эд зүйл. Ийм өд нь хоорондоо орооцолдож, хөгцөрч, муухай үнэртэй болж магадгүй бөгөөд учир нь түүний өд усны шувуудын өд шиг шиг чанаргүй билээ. Хэрвээ таны дэр хэлбэрээ муу барьдаг бол дотор нь ийм өд байгаа болов уу.

Зайлсхийх:

  • Memory foam дотортой дэр: угаалга нь эдлэлийн бүтцийг эвдэнэ.
  • Нугас, галуу, хунгийн өд бүхий эд зүйлийг зөвхөн үйлдвэрлэгч зөвшөөрсөн нөхцөлд угаана. Угаахын өмнө ямар нэг газар цоорсон, дэр болон хөнжил энэ тэндээ цоорхойтой эсэхийг хянаж угаасны дараа 2-3 удаа сайн зайлах хэрэгтэй.

 

9. Дулаан хувцас

Болно: акрил болон нийлэг эдлэл. Акрил нь арьс, үстэй адил боловч илүү тод, хэлбэр байдлыг амархан өөрчилж болдог эд. Акрил эдийг угаахдаа:

  • Зөөлөн эргэлтээр угаах
  • Хүйтэн эсвэл 40 хэм хүртэлх бүлээн усанд
  • Бусад эд зүйлтэй цуг угаах нь сунахаас сэргийлж байгаа хэрэг юм.

Болохгүй: Үслэг эдлэл. Хайртай ноосон цамцаа гэмтээхгүйн тулд бүлээн усанд, зөөлнөөр, угаах нунтаг хэрэглэн угаана. Үслэг эдлэл нь сэгсрэх зэрэг үйлдэлд тун эмзэг учир усыг нь зайлуулахын тулд сэгсэрч, мушгиж болохгүй. Иймэрхүү угаалга нь 10 минут болох бөгөөд машинд ийм эдлэл угааж туршаад бүтсэнгүй гэдэг туршлага суухаас сэргийлнэ.

 

10. Хөшиг

Болно: хэрвээ хөшиг нь угаалгын машинд чөлөөтэй багтаж байвал болно. Даавуун болон нийлэг эдлэлийн заавар дээр хэрхэн угаалгын машинд угаах заалт байдаг ч аль болох зөөлөн угааж, бүлээн ус хэрэглэн хэд хэдэн удаа зайлж зөөлөн сэгсрэх хэрэгтэй.

Болохгүй:

  • Хүнд хөшиг: угаах явцад ус шингэн илүү хүнд болох учир угаалгын машиныг эвдэж болзошгүй.
  • Метал гогцоо бүхий хөшиг, ялангуяа хөшгийг угаалгүй удсан, металл гогцоо зэвэрсэн шинжтэй бол.
  • Олон янзын материалаар хийгдсэн эд зүйл. Зарим нэг нь угаалга даах бол зарим нь даахгүй хэлбэр, хэмжээгээ алдаж болно
  • Хатуу тогтсон хэлбэр загвартай оёсон, индүүдсэн хэлбэртэй бол
  • Хөнгөн, нимгэн торон хөшиг нь урагдаж цоорч болно
18
ГоёГоё
12
БахархмаарБахархмаар
12
ТэнэглэлТэнэглэл
11
ГайхмаарГайхмаар
11
Ха ХаХа Ха
7
ХөөрхөнХөөрхөн
6
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *