Бидний хувцсыг улам илүү догь болгодог 15+ нэмэлт онцлогууд

1

Хувцас үйлдвэрлэгчдэд өөрсдийн гэсэн арга барил бий – дизайнерууд нь өөр хоорондоо байнга өрсөлдөх ажээ: нууц халаас оёхын зэрэгцээ хөгжилтэй илгээмжтэй шошго хүртэл хадна. Энэ бүгдийг бүр гарамгай гэгч нь далдлах тул хувцасны зарим нэг эзэд энэ тухай гадарлах ч үгүй. Тухайн хувцсыг худалдан авч хэсэг өмссөний дараа л санамсаргүй байдлаар тэдгээрийг олж илрүүлдэг байна. Өөрийн өмсөж байгаа хувцаснаас ийм л зүйлс олсон хүмүүсийн гэрэл зургуудыг танд сонирхуулахаар бэлдлээ.

Миний хүрэмний ханцуйнд цагаа харж болдог нүх бий

© rexorhun / Reddit

 

Миний хүрэмд нэмэлт товч дагалджээ

© ConsumingASchoolDesk / Reddit

Халаасан дээрх бичиг: “Нэмэлт товч”

 

Үүргэвчний түгжээнд шүгэл байгааг сая л анзаарч харлаа

© Mrpalomo / Reddit

 

Энэ зангианы дотор талд гар утасны дэлгэц арчих микрофибр алчуур барьж оёжээ

© squeebie23 / Reddit

 

Өөрөөсөө шилтэй хүрэм

© but-why-tho / Reddit

 

Салхи нэвтрүүлдэггүй миний хүрэмний ханцуйнд жижигхэн халаас байдаг юм. Халаасны дотроос ийм бээлий гарч ирнэ

© metropolis702 / Reddit

 

Богино өмдний нууц цахилгааныг би урьд нь огт анзаараагүй юм байна

© MalkyTheKid / Reddit

 

Цамцанд шил арчих зориулалттай микрофибр даавуу оёжээ

© unknown author / Reddit

 

Миний хүрэмний суганд агааржуулагч нүх байдаг

© kevbosearle / Reddit

 

Мотоциклийн хүрэмд аялагчдыг ивээгч гэгээн Кристофорын зүүлтийг оёжээ

© deafness / Reddit

 

Хүрэмний цахилгааныг хоёр талаас нь татаж болно

© raffeteng / Reddit

 

Миний хүрмэнд 2 утас хийхэд зориулсан халаастай

© Sad_Foundation5240 / Reddit

 

Энэ хүрэмний цахилгаанд луужин зүүжээ

© Few-Swimmer-7013 / Reddit

 

Хүүхдийн маань хүрэмний шошго дээр гурван эзний нэр бичиж болно

© sixpackremux / Reddit

 

Бүсний түгжээг ундаа онгойлгогч болгон ашиглах боломжтой

© MotorPsychMike / Reddit

 

Миний оймс “баруун”, “зүүн” гэсэн тэмдэглэгээтэй

© Samenstein / Reddit

 

Аавын цамцны шошго дээр нэг танилцуулга бий: тухайн хувцсыг сайн болон муу арчилбал ямар үр дагаварт хүрч болох вэ гэдгийг бичжээ

© Sk8rToon / Reddit

“Танилцуулга дээр: “Зөв арчлахын тулд: хүйтэн усанд угаалгын машинаар угаана, болгоомжтой хатаана, индүүдэх шаардлагагүй. Буруу арчлахын тулд: машины өмнө тогтсон тогтоол усанд дүрж норгоод машины багажинд хатаах”.

Та үйлдвэрлэгчийн нуусан ямар нэгэн “нууц” илгээмжийг санамсаргүй байдлаар олдог уу эсвэл худалдаж авсан хувцсаа нэгд нэгэнгүй судалж нууц цахилгаан, халаас зэргийг нь шууд олж илрүүлдэг үү?

38
ГоёГоё
8
Ха ХаХа Ха
5
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *