Ургамлын тосны уур хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ?

1

Ургамлын тосны тухай сүүлийн үед сайн, муугаар их ярих болжээ. Бид ургамлын тосоор л хоолоо хийдэг тул сүүлийн үед хийсэн судалгааны үр дүнг танд танилцуулахаар зорилоо.

Ингээд ургамлын тос үнэхээр хортой эсэх, уг тосоор хоолоо хийх хэрэгтэй эсэхийг мэдэцгээе.

Юу нь хортой вэ?

Ургамлын тосонд ханаагүй тосны хэмжээ их байх тусам хиншүү үнэртэж хорт бодис ихээр ялгаруулдаг. Энэ нь зүрх судасны өвчлөл болон хавдрын эх үүсвэр болох магадлалтай ажээ.

Тосны хүчил нь аажимдаа задардаг бол халуун хэмд халаахад энэ процесс маш хурдан явагддаг байна. Тиймээс шарах зориулалтаар ургамлын тос авч байгаа бол ханаагүй тосны хэмжээ багатайг сонгож аваарай.

 

Ургамлын тос

  • 11%-ийн ханасан тосны хүчил
  • 20%-ийн моно ханасан тосны хүчил
  • 69%-ийн ханаагүй тосны хүчил

Үүнээс харахад наранцэцгийн тосонд хоол хайрах тийм ч зөв сонголт бишийг илтгэж байна. Өөр хувилбар нь амьтны гаралтай тосоор хоолоо хуурах боломжтой.

Ургамлын тос нь салат амтлахад ямар ч гаж нөлөөгүй. Савлагаатай тосыг сэрүүн, харанхуй, хуурай газар хадгална.

 

Гүнждийн тос

  • 14%-ийн ханасан тосны хүчил
  • 40%-ийн моно ханасан тосны хүчил
  • 41%-ийн ханаагүй тосны хүчил

Ханаагүй тосны хэмжээ өндөр тул гүнждийн тосоор хоол хуурахад тохиромжгүй.

 

Эрдэнэ шишийн тос

  • 12%-ийн ханасан тосны хүчил
  • 27%-ийн моно ханасан тосны хүчил
  • 54%-ийн ханаагүй тосны хүчил

Эрдэнэ шишийн тос бусдаас дээрдээд байх зүйл алга. Энэ тосны оронд малын гаралтай тос сонгохыг зөвлөж байна.

 

Рапсын тос

  • 7%-ийн ханасан тосны хүчил
  • 63%-ийн моно ханасан тосны хүчил
  • 28%-ийн ханаагүй тосны хүчил

Рапсын тосоор маш болгоомжтой хоолоо хуурч болно, хамгийн гол нь халаах хэмээ сайтар ажиглаарай.

 

Оливийн тос

  • 14%-ийн ханасан тосны хүчил
  • 73%-ийн моно ханасан тосны хүчил
  • 11%-ийн ханаагүй тосны хүчил

Оливийн тосоор хоол хуурахад аюулгүй тосны жагсаалтанд багтдаг. Энэ нь ханаагүй тосны агууламж бага байгаатай холбоотой юм. Гэхдээ хэрэглэхдээ болгоомжтой хандана, хэт их ууршуулахгүй байхыг хичээгээрэй.

 

Кокосын тос

  • 88,5%-ийн ханасан тосны хүчил
  • 6,5%-ийн моно ханасан тосны хүчил
  • 5%-ийн ханаагүй тосны хүчил

Кокосын тосоор хоол хуурах нь хамгийн аюулгүй гэж үзнэ. Гэрийн зуухны халах хэмээс дээш хэмд хорт бодис ууршиж эхлэхээс гадна ханаагүй тосны агууламж маш бага. Тиймээс хорт бодис бараг ялгаруулахгүй ажээ.

 

Тайлбар

Ургамлын тос нь өндөр хэмд халахад л хортой гэдгийг анхаарна уу. Хүйтэн байдлаар нь буюу салат амтлахад ямар нэгэн гаж нөлөө байхгүй.

Бидний нийтлэл аюулгүй хүнс сонгох нэг алхамд ойртуулсан гэж найдаж байна. Энэхүү нийтлэлийн найз нөхөдтэйгөө хуваалцахаа мартаж болохгүй шүү.

27
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
5
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Eegii Mangal

    Eegii Mangal

    2017/06/08 at 10:31

    Gan Tumur

  2. Munkhtuya Rentsendorj

    Munkhtuya Rentsendorj

    2017/06/08 at 12:28

    Үнэн үнэн, манай ээж бол ааааль эрт энэ тосноос татгалзсан. 9ийн тосноос ккк

  3. Ichinkhorloo Ganbaatar

    Ichinkhorloo Ganbaatar

    2017/06/08 at 15:00

    Esregeer ni bichtsiin muu bi anduuraad bnuu kkk

  4. Oyunbileg Togoohuu

    Oyunbileg Togoohuu

    2017/06/08 at 17:25

    Тэгвэл хонины сүүлээр хоолоо хуурах нь зөв болж дээ

  5. Borkhuu Lkhagvasuren

    Borkhuu Lkhagvasuren

    2017/06/08 at 18:07

    энэ ёстой бүлт үлээчихлээ

  6. Dulamsuren Dugerdorj

    Dulamsuren Dugerdorj

    2017/06/08 at 18:20

    Maliin maani shees ni baas ni (bilcheeriin) hurtel tejeel em geed oilgochihvol buruudah yumgui shuu huuhduud mini humuus mini…

  7. Gan Bold

    Gan Bold

    2017/06/08 at 19:27

    Gekhdee l boortsog khairdag tos chukhal onoodor ondor khogjeltei geed bgaa ornii erdemted argagui khuleen zovshoorch bna, tsuivan, khuushuuraa, 2 khooloo ene tosooroo khiigeerei, suul bol orgl shu. Tokhiruulakh l keregtei

  8. Ss hiiged ogooch

  9. Зочин

    2017/06/09 at 01:11

    энэ уг нь үнэн талтай. гэхдээ шинжлэх ухааны үндэслэлийг нь сайн гаргаж бичээгүй тул хүмүүс толгой нь эргээд байна. ханаагүй тос нь халаахад хүчилтөрөгчөөр амархан исэлддэг тул муу. Харин түүхийгээр салат энэ тэрт хэрэглэвэл ханаагүй тосны хүчил ихтэй нь сайн гэдэг.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *