АНУ-ын Флоридадад амьдардаг нэгэн ээж хөхнийхөө сүүг онлайнаар зарж 20,000 доллар халааслаж чаджээ

1

32 настай Julie Dennis гэх энэ эмэгтэй Флоридад амьдардаг бөгөөд онлайнаар танихгүй хүмүүст өөрийн хөхнийхөө сүүг зарж, 20,000 долларыг халаасалжээ. Түүний хэлж буйгаар анх энэ санааг ээж болсныхоо дараа бодож олсон гэнэ. Нярай 6 сартай болох үед түүний хөх сүү ихтэй байсан бөгөөд цаашид хэрэг болохгүй гэж үзээд зарахаар шийджээ.

“Гол зорилго нь мөнгө олох биш боловч, хөхнийхөө сүүг зарж байгаа нь миний гэр бүл болон надад чухал зүйл юм.” хэмээн 2 хүүхдийн ээж Julie хэлжээ.

Хөхнийхөө сүүг саах нь хүмүүсийн бодож байгаа шиг амар зүйл биш!

Тэрээр хөхнийхөө сүүг саахын тулд өдөрт 1 цагийг зарцуулдаг байжээ. Үүнд дан ганц хөхний сүүг саах ажил орохгүй бөгөөд цэвэрлэх, ариутгах болон боох зэрэг ажлууд багтдаг байна.

Тэрээр энэ талаар ярихдаа:

“Би дэлгүүрт ороод хөхнийхөө сүүг зарж чадахгүй шүү дээ. Тиймээс онлайнаар зарах нь зөв шийдэл байсан. 29 мл сүүг 1 доллароор зарна гэж үзэхэд миний хувьд хангалтгүй байсан. Учир нь би хөхнийхөө сүүг саах гэж багагүй хугацааг зарцуулдаг. Тасралтгүй 6-8 долоо хоног энэ мэтчилэн сүүгээ сааж, дараа нь баглаж, мэдээж сүүлд нь ариутгаж буй эдгээр процессыг бодсон ч, багаар үнэлсэн. Гэхдээ яахав, бусдад хайр түгээж байна гэж бодсон.”

Тэрээр 29 мл-ийг нь 90 центээр үнэлж, 2 нярайд бүтэн жилийнх нь сүүний нөөцийг хангаж өгчээ.

Сарын хугацаанд тэр ойролцоогоор 443 литр сүүг худалдан авагчдад заржээ. Заримыг нь бүр тусгайлан мөстэй хамт хийж, усан онгоцоор тээвэрлэн хүргүүлсэн байна.

Зарим тохиолдолд, тэр дундаа эрэгтэй худалдан авагчид түүнтэй холбогдож, сүүгээ сааж буй зураг болон бичлэгээ явуулахыг хүсдэг байсан бөгөөд энэ нь үнэхээр түүний сүү мөн эсэх эргэлзээг тайлна гэж үзжээ.

 

“Би дээрх хүсэлтийг надад тавьдаг байсан хүмүүсийг шууд блоколдог байсан. Найзууд болох хүсэлтийг нь ч авдаггүй байлаа.” хэмээн Julie хэлсэн байна.

5
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Batsuuri Suvdaa

    Batsuuri Suvdaa

    2020/12/12 at 12:17

    manaid bolohgyi geh gazargyi sh tee.hiimel syynees hamaagyi dr.muu heleed balairaad unah biz😇😰

  2. Delgermaa Khunbish

    Delgermaa Khunbish

    2020/12/12 at 12:29

    Manaid bas ingej bolmoor doo…Hiimel svv uusnaas deer

  3. Dg Gi

    Dg Gi

    2020/12/12 at 15:19

    unen gjuu? udurt 10litrees iluh suu saasan bnshd.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *