Та юуны орд вэ? Танд ямар өнгө аз жаргал авчрахыг хэлж өгье!

3

Орд бүр онцлогтой. Та гайхах байх л даа. Гэхдээ гэр доторх интерьерийн өнгө таны сэтгэл санаа, өртөнцийг хүлээж авах өнцөг зэрэгт илт нөлөөлдөг. Будгийг хариуцлагатайгаар сонгох хэрэгтэй. Танд тусгайлан зориулж төрсөн он сар өдрийн тань дагуу сонгосон өнгөний шийдлийг интерьерт тусгасан байх ёстой.

Хонь – ягаан

Ихэнх хүмүүс ягаан өнгийг хүүхдийн, серьёзны биш өнгө гэж үздэг. Гэвч дэлхийн одууд энэ өнгөнд өөрөөр ханддаг. Тав тухтай байдал, халуун дулаан, гэгээлэг энэ бол ягаан өнгөний тухай л яригдах зүйлс.

Хүмүүстэй харилцаа сайтай, эрч хүчтэй хонинуудын хувьд энэ өнгө халуун дулаан мэдрэмж өгч, дэмжлэг үзүүлэхэд тусалж байдаг. Түүнчлэн хонинуудад улбар шар өнгийн болон алтлаг өнгө бүхий орчинд байх нь таатай байх болно.

 

Үхэр – хар

Үхэрнүүдийн зөрүүд зан бол ярианы дуртай сэдэв шүү. Үнэн хэрэгтээ эдгээр шийдэмгий, зоригтой хүмүүс зүгээр л тодорхой амьдралын үзэл санаатай хүмүүс.

Хар өнгө үхэр оршин суугчийн хувьд төгс өнгө. Ядаж зочны өрөөндөө ийм өнгийн зүйл байлгаж болно. Бор, beige өнгөнүүд үхрийнхний түргэн занг тэрцвэртэй байлгахад тусална.

 

Ихэр – шар

Ихрүүдийн хувьд хананы өнгө интерьерт ихээхэн чухал. Хувирамтгай, сэтгэл татам эдгээр хүмүүс тайван байдаггүй… Эрч хүчтэй, идэвхитэй ихрүүдийн хувьд нарны өнгө төгс өнгө байх болно. Тэнгэрийн цэнхэр өнгө болон бүх төрлийн цэнхэр өнгө бас байж болно. Ийм гэрт амьдрахад тэдэнд тухтай байх болно.

 

Мэлхий – цайвар цэнхэр

Мэлхийнүүдийг гэрийн буг гэж хэлж болно. Тэдэнд цэнхэрийн төрлийн цайвар өнгөнүүд тохирно. Цэнхэр, цайвар нил ягаан, хөх ягаан төрлийн өнгөнүүд мэлхийнхний сэтгэлд яг нийцэх өнгөнүүд юм.

 

Арслан – чернилэн ягаан

Арслан хэнийг ч хамаагүй өдөөж, хэнд ч хамаагүй амьдралыг хайрлах хайр, хатан хааны сэтгэл зүйг халдааж чаддаг. Чернилэн ягаан өнгө гэрт эрхэм дээд орчныг үүсгэж чаддаг. Эрхэмсэг орчин арсланд зайлшгүй чухал.

 

Охин – сүүн, хул өнгө

Сүүн, кремэн, хул өнгөнүүд охиныг өөрийгөө бүх юм ном ёсоороо өрнөдөг өөрийнхөө ертөнцөд, аюулгүйгээр мэдрэхэд тусалдаг. Бүх цайвар өнгөнүүд охиныг эмчилж, түүний сэтгэлд амар амгаланг бэлэглэж, хүч өгдөг.

 

Жинлүүр – ногоон

Ногоон өнгө бол тэнцвэртэй байдлын өнгө. Жинлүүрийхэнд заримдаа энэ төрлийн өнгөнүүд маш чухал хэрэгтэй байдаг. Маргад эрдэнийн өнгө, шинэ ногооны өнгөнүүд гэх мэт. Ийм өнгийн хана, тавилга жинлүүрийнхний амьдралыг сайн тал руу нь өөрчилнө.

 

Хилэнц – улаан

Хилэнцүүд зөн билэг сайтай, мэдрэмтгий, тачаангуй хүмүүс. Улаан болон час улаан төрлийн өнгөнүүд интерьерт нь байвал тэдэнд маш тухтай байдаг. Улбар шар, хар өнгө хилэнцийнхний хувьд таатай орчинг бүрдүүлж өгдөг.

 

Нум – шоколадан бор

Энэ өнгө нумын ордныхныг сэтгэл дундуур үлдээхгүй нь лавтай. Шоколадан бор өнгөнүүд гүн бодолд ордог нумынхны хувьд хамгийн тохиромжтой өнгө байх болно. Түүнчлэн эдгээр зүгээр суудаггүй, хөдөлгөөнтэй мөрөөдөгчдөд цэнхэр, ногоон өнгийн орчин тохирно.

 

Матар – саарал

Саармаг өнгөнүүд матарт хүчтэй, сахилга баттай, төв байхад тусалдаг. Түүнчлэн хөх төрлийн өнгөнүүд бас байж болно. Матарнууд чанартай юманд дуртай болохоор тавилга болон интерьерийн чимэглэлийн жижиг хэрэглэлүүд сонгож байхдаа үүнд анхаарал хандуулах хэрэгтэй.

 

Хумх – улбар шар

Цитрусын өнгө хумхын жинхэнэ мөн чанарыг тодотгож өгөх ба баярын уур амьсгал бүрдүүлнэ. Улбар шар өнгө хөдөлмөрч байдал, бүтээлч чадваруудыг дэмждэг ба стрессээс ангижрахад тусалдаг.

 

Загас – цэнхэр

Эмзэг загаснуудын хувьд хөх, цэнхэр, чернилэн ягаан төрлийн өнгөнүүд хамгийн тохиромжтой сонголт байх болно. Усны болон сансрын өнгөнүүдээр тэдний амьдрах орчинг засаж өгвөл тэдэнд тухтай таатай байх болно. Зураг дээрх шиг засал чимэглэл хийх юм бол тэдэнд таалагдах нь гарцаагүй.

Найзууддаа ямар өнгө тохирохыг нь хэлж өгөөрэй!

93
ГоёГоё
21
БахархмаарБахархмаар
14
ХөөрхөнХөөрхөн
11
БурууБуруу
9
ТэнэглэлТэнэглэл
7
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Navch Navchaa

    Navch Navchaa

    2017/04/17 at 14:42

    үхэр

  2. Enhtuul Erdenemunh

    Enhtuul Erdenemunh

    2017/04/17 at 14:49

    G

  3. Eda Eda

    Eda Eda

    2017/04/17 at 23:54

    EN Da

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *