Цаг хугацаа өнгөрөх тусам хүүхдүүдийн ээжтэйгээ харилцах харилцаа хэрхэн өөрчлөгддөг вэ?

0

Ээж хүн бүх хүний оронд өөрийгөө тавьж боддог бол эх хүний дотоод ертөнцийг ээж болж үзээгүй хэн ч ойлгохгүй гэдэгтээ хүн бүр санал нийлэх биз. Гэхдээ хэрэв та цаг хугацаа өнгөрөх тусам ээжтэйгээ улам адилхан болж байгаа бол яах вэ? Сүүлийн жилүүдэд хүүхдүүд болон тэдний ээжтэйгээ харилцаж буй харилцаа маш их өөрчлөгдөж байна. Ээжүүд нас ахих тусам хүүхдүүд нь том болж үүрэг хариуцлага нь хоорондоо солигдож эхэлжээ. Жишээ нь гэхэд л ээжийнхээ үргэлж хэлдэг байсан зүйлсийг эргэн нэг санаад үзээрэй. Харин яг одоо анзаарвал ээжийн тань танд хэлдэг байсан ихэнх үгнүүдийг та одоо эргээд түүнд хэлдэг болсон байж магадгүй. Ингээд бид цаг хугацаа өнгөрөх тусам ээж болон хүүхэд хоорондын харилцаа хэрхэн өөрчлөгдөж байгааг өмнө болон одоогийн байдалтай харьцуулан гаргасан зураглалыг хүргэж байна.

1. Өмнө нь ээж нар хүүхдийнхээ дулаан байгаа эсэхт санаа зовдог байсан бол харин одоо ээжийгээ ханиад хүргэхгүй байлгах нь чухал болжээ.

 

2. Ээж нар бяцхан үрсдээ анх харандаа хэрхэн барихыг зааж өгч байжээ. Харин одоо бол хүүхдүүд нь ээждээ утас хэрхэн хэрэглэхийг зааж өгч байна.

 

3. Өсвөр насны хүүхдүүдийн ээжтэйгээ харилцах харилцаа яг л хуй салхи мэт байдаг байлаа. Харин одоо тэд хамгийн сайн найзууд болсон.

 

4. Ээжүүд хүүхдээ эмнэлэгт аваачиж үзүүлдэг байсан бол харин одоо хүүхдүүд нь ээжийгээ асрах ээлж иржээ.

 

5. Ээж нар хүүхдээ дагуулаад хувцасны дэлгүүр орж хувцас авч өгдөг байв. Харин одоо хүүхдүүд нь ээж, аавдаа юу өмсөх талаар зөвлөгөө өгөх ээлж ирсэн байна.

 

 

6. Ээжүүд алга болсон түлхүүр, янз бүрийн эд зүйлсийг олж өгдөг байсан бол одоо хүүхдүүд нь ээжийнхээ алга болгосон зүйлсийг олж өгөх үүрэгтэй болжээ.

 

7. Өмнө нь ээж нар хүүхдүүд рүү гээ залгаж гэртээ хэзээ ирэхийг нь асуудаг байсан бол одоо хүүхдүүд нь ээжийгээ гэртээ урих ээлж.

 

8. Өмнө нь ээж нар охидынхоо үсийг самнаж өгдөг байжээ. Харин одоо охид ээжийнхээ үсийг самнах ээлж.

 

9. Өмнө нь ээж нар хүүхдүүддээ жимс идүүлэх гэж гуйдаг байсан бол одоо бид тэднийг эрүүл хооллохыг уриалдаг болж.

 

Бонус: Өмнө нь ээжүүд хүүхдийнхээ юу бодож, юу мэдэрч байгааг мэддэг байсан. Гайхалтай нь одоо ч тийм хэвээр.

Та одоо ээждээ юу хийж өгч байгаагаа тэдний танд зориулдаг байсан сэтгэлтэй харьцуулаад нэг үзээрэй. Эцэг, эхийнхээ таны төлөө хийсэн бүхэнд талархаж байгаарай.

88
БахархмаарБахархмаар
19
ГоёГоё
7
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Otgonbayar Mi

    2020/06/28 at 10:03

    88888i

  2. Khishigsuren Ish

    2020/06/28 at 20:06

    Tsag hugatsaa ergene gej unen yum daa

  3. Pinky Sıe

    2020/06/29 at 13:44

    Отгонтуяа ‘Х❤

  4. Kh Zulaa

    2020/06/30 at 13:34

    Natsagdorj Natsagaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *