Өөрийнхөө оюун ухааныг сорьж үзэхийг хүсвэл дараах 5 асуултанд хариулаарай!

2

Cognitive Reflection Test-ийг Йелийн их сургуулийн профессор Шейн Фредерик  (Shein Frederick) зохиожээ. Дэлхий дээр байгаа IQ шалгах хамгийн богино тест гэж үзэхийн зэрэгцээ хүний сэтгэл зүйг ч тодорхойлох боломжтой гэдгийг нь хүлээн зөвшөөрчээ.

Тестийн анхны хувилбар 3-хан богино асуултаас бүрдэж байсан бол дараа нь бусад эрдэмтэд өөрийн судалгаан дээр суурилан асуултуудыг баяжуулж нэмсэн байна. Бид энэ удаад олон эрдэмтдийн зохиосон хамгийн сонирхолтой 5 бодлогыг сонгон авлаа.

Өөрийгөө шалгахад бэлэн үү? 5 бодлого ар араасаа цувраад байрласан: хариултыг нь дотроо санаад эсвэл бичиж тэмдэглээрэй. Тэгээд нийтлэлийн төгсгөлд үр дүнгүүдээ шалгацгаая. Амжилт!

1. Фермер 60 доллараар морь худалдаж аваад 70 доллараар заржээ. Дараа нь тэр морио 80 доллараар буцааж худалдаж аваад эргүүлээд 90 долараар зарсан. Фермерийн энэ худалдаанаас олсон нийт орлого хэд вэ?

© Dreamer: Inspired by a True Story / DreamWorks SKG

 

2. Байшинд 2 дөрвөлжин өрөө бий: зочны болон ажлын өрөө. Зочны өрөөний талбай ажлын өрөөнөөс 4 дахин том. Хэрвээ ажлын өрөөний ханын өндөр 3 метр бол зочны өрөөний ханын өндөр хэд вэ?

© Depositphotos

 

3. Улаан болон хар машин нийлээд 190,000 доллар. Улаан нь хар машинаасаа 100,000 доллараар илүү үнэтэй. Хар нь ямар үнэтэй вэ?

© Need for Speed / Wallpaper

 

4. Мэлхий 30 метрийн гүн нүхэнд унажээ. Өдөр болгон 3 метр дээшилсэн ч шөнө 2 метр доошилдог байв. Нүхнээс гарахын тулд мэлхийд хэдэн өдөр шаардлагатай вэ?

© The Princess and the Frog / Walt Disney Animation Studios

 

5. Жон торхтой усыг 6 өдөрт ууж дуусгана. Мэри яг тийм торхтой усыг 12 өдөрт ууна. Энэ торхтой усыг цугтаа хэдэн өдөрт ууж дуусгах вэ?

© Depositphotos

Хариултууд бэлэн үү? Сайн бодсон биз? За тэгвэл доош гүйлгэж хараарай

1.

Та өөрийн мэдэлгүй/өөрийн мэдрэмжээрээ л 30, 10, тэр ч бүү хэл 0 доллар гэж хариулсан байх магадлалтай. Гэхдээ нэг зүйлийг анхаараарай, зөв хариулт – нийт орлого 20 доллар. Томьёолол нь маш энгийн:

—60 + 70 — 80 + 90 = 20

Энэ бодлогыг илүү сайн ойлгохыг хүсвэл зоосоор бодоод үзээрэй.

2.

Бид өрөө дөрвөлжин гэдгийг ойлгосон, ямартай ч бид ажлын өрөөний ханын өндрийг мэдэж байгаа, тэгэхээр ажлын өрөөний нийт талбай 9 кв.м гэдгийг амархан гаргачихна. Зочны өрөөний талбай 4 дахин илүү, тийм учраас 9-ийг 4-т үржүүлээд 36 м.кв гаргана. Зөв хариулт: зочны өрөөний ханын өндөр 6 метр.

3.

Хэрвээ та 90,000 доллар гэж хариулсан бол буруу боджээ. Зөв бодолт нь: хар машин 45,000 доллар, харин улаан нь 145,000 доллар. Үнийн ялгаа нь 100,000 доллар байгаа биз?

4.

Бүх зүйл ойлгомжтой мэт харагдана: 30 хоногт. Үнэндээ 28 дахь хоног дээрээ гарч ирнэ шүү. Яагаад гэвэл өдөр нь 3 метр дээшилнэ, тэгэхээр 28 дахь хоног дээрээ 2-хон метр дээшлэх л зай үлдчихсэн байна.

5.

Нэг их зүдрэлгүйгээр та “9” гээд хариулт гаргасан байгаа болов уу? Гэхдээ бодлогыг анхааралтай харахыг хүсэж байна: бодлогын нөхцлөөс харахад Жон өдөрт 1/6 торх ууж, харин Мэри 1/12 торх ус ууж байна. Торх усыг цугтаа ууж дуусгах өдөр нь Х гэж тэмдэглээд томьёо гаргаж ирцгээе:

1/6 + 1/12 = 1/x

3/12 = 1/x

1/4 = 1/x

Зөв хариулт нь х= 4, тэд цугтаа 4 хоногт ууж дуусгах нь ээ.

Хөрвүүлэх нь

Сэтгэл зүйн төрлөөс хамаарч хүмүүс дээрх бодлогуудыг хоёр аргаар бодож хариулт гаргана: өөрийн мэдрэмжээрээ болон зөв бодолт. Өөрийн мэдрэмжээрээ бодлогыг бодсон хүмүүс огцом үйлдэл хийх, шийдвэр гаргах хандлагатай байдаг гэж сэтгэл судлаачид дүгнэж байна.

Фредерик өөрийн судалгаан дээр суурилан туршилтад орж байгаа хүмүүст нэмэлт нэгэн асуулт тавьж байжээ: “Та одоо 3400 доллар авахыг хүсэж байна уу эсвэл сарын дараа 3800 доллар авахыг хүсэж байна уу?”. Аливаа асуудалд өнгөц хандаж байгаа хүмүүсийн ихэнх нь 3400 долларыг сонгосон байна. Харин аливаа асуудалд нухацтай, буурь суурьтай ханддаг хүмүүс 1 сар тэвчээртэй хүлээгээд илүү их мөнгө авахыг сонгожээ.

Та хэдэн бодлогыг зөв бодож чадав? Та сэтгэл судлаачдын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна уу?

7
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

18 Сэтгэгдэл

  1. Amar San

    Amar San

    2019/02/02 at 20:37

    45000, 145000

  2. John M Richard

    John M Richard

    2019/02/02 at 20:45

    45000, 145000

  3. Bolormaa Baasansvren

    Bolormaa Baasansvren

    2019/02/02 at 20:53

    45000. 145000

  4. Gombo Amarjargal

    Gombo Amarjargal

    2019/02/02 at 21:18

    45000$

  5. Chimed Duger

    Chimed Duger

    2019/02/02 at 22:07

    har 145000 ulaan 45000

  6. Chimed Duger

    Chimed Duger

    2019/02/02 at 22:08

    ulaan 145000 har 45000

  7. Puffer Super

    Puffer Super

    2019/02/02 at 23:03

    Talbaid hannii undur yamar hamaatai yum adilhan 3 m undur hanatai l bna sh d

  8. Lhaagaa Yondon

    Lhaagaa Yondon

    2019/02/02 at 23:55

    Har mashin 45$ unetei

  9. Altanzul Tulip

    Altanzul Tulip

    2019/02/02 at 23:55

    145000 45000

  10. Otgontugs Myagmarjaw

    Otgontugs Myagmarjaw

    2019/02/03 at 01:21

    45000

  11. Amar A Amar

    Amar A Amar

    2019/02/03 at 02:41

    Х+(Х+100000)=190000

  12. Bataa Badarch

    Bataa Badarch

    2019/02/03 at 13:06

  13. Tserenchimed Lkhaijav

    Tserenchimed Lkhaijav

    2019/02/03 at 13:39

    45000

  14. Budee Pujee

    Budee Pujee

    2019/02/04 at 10:43

    u145. x45

  15. Dalaitseren Batbaatar

    Dalaitseren Batbaatar

    2019/02/04 at 19:39

    2-р асуултыг буруу орчуулжээ дээ.

  16. Mankhaa Tsetsgee

    Mankhaa Tsetsgee

    2019/02/05 at 14:19

    Хэхэ бүгдээрээ зөв боджээ Мундаг тоочид бна

  17. Scendee Stankova

    Scendee Stankova

    2019/02/05 at 23:02

    ulaan 145 000$, har 45 000$

  18. Зочин

    2020/05/14 at 19:33

    Хоёрдугаар асуултандаа өрөөг шоо дөрвөлжин гэж оруулах хэрэгтэй, эзэлхүүн ярьж байхад дөрвөлжин гэж хавтгайн ойлголт ярих нь асуултыг буруу ойлгуулж байна.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *