Хэрвээ та одооноос эхлэн орой бүр орондоо орохын өмнө зөгийн бал идэж эхэлбэл таны биед ямар эерэг өөрчлөлтүүд гарах вэ?

2

Бидний ихэнх нь зөгийн балыг ханиад томуу болон арьсыг чийгшүүлэх зорилгоор хэрэглэдэг гэдгийг сайн мэднэ, харин эрдэмтэд зөгийн балыг супер хүнс гэж нэрлэж байгаа бөгөөд яагаад гэвэл уг бүтээгдэхүүний найрлаганд олон гайхалтай эрдэс бодис агуулагддаг байна. Хоол хүнсэнд зөгийн бал хэрэглэвэл амттай бас эрүүл болдог, тэгвэл та орой бүр орондоо орохын өмнө нэг халбага зөгийн бал идвэл таны биед тэр дорхноо шингэж, шөнө сайн унтаж амрахаас гадна маргааш өглөө таны бие эрч хүчээр дүүрэн байх болно.

Бид танд энэхүү супер хүнсийг бие организмд үзүүлэх, заавал “мэдэж байх ёстой” гайхалтай ач тусыг хүргэхээр бэлтгэлээ.

1. Шөнө сайн унтана

© Shutterstock.com

Зөгийн бал найрлагандаа триптофан гэх эрдэс бодис агуулдаг, энэ гормон таны биеийг амрааж “унтах цаг болсон” гэдгийг мэдэгдэнэ. Биед амино хүчил хэрэгтэй болоход уг гормон ялгардаггүй бөгөөд зөгийн бал болон бусад хоол хүнснээс авах боломжтой байдаг.

Заримдаа бид шөнө дунд сэрдэг. Яагаад ингэдэг гэхээр, унтаж байхад бидний тархинд гликоген гэх бодис хэрэгтэй болдог бөгөөд энэ нь бөөрөн дэх булчирхай адреналин болон кортизолыг задлахад хүргэж, улмаар нойр хүрэхгүй байхад нөлөөлдөг байна. Аз болоход зөгийн бал найрлагандаа гликоген агуулдаг тул унтахын өмнө энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэснээр адреналин ялгарахаас сэргийлж, шөнө сайн унтаж амрахад тусална.

 

2. Цусны даралтыг бууруулна

© Pixabay.com

Цусны даралт өндөр байх нь зүрхний ямар нэгэн өвчин тусах эрсдэлийг нэмдэг тул зөгийн бал хэрэглэж, цусны даралтыг бууруулах боломжтой. Зөгийн бал найрлагандаа антиоксидант агуулдаг бөгөөд энэ нь цусны даралтыг бууруулахад сайнаар нөлөөлнө. Иймд орой бүр нэг халбага зөгийн бал идэж хэвшээрэй.

 

3. Триглицеридийг багасгана

© Depositphotos.com

Триглицерид бол цусан дахь нэг төрлийн тос юм. Триглицеридийн хэмжээ их байх нь зүрхний өвчин болон чихрийн шижин тусах эрсдэлийг нэмдэг. Гайхалтай нь зөгийн бал таны бие дэх триглицеридийн хэмжээг багасгана. Өөрөөр хэлбэл цусан дахь шаардлагагүй тосыг цэвэрлэх болно.

 

4. Дархлааны системийг дэмжинэ

© Depositphotos.com

Зөгийн бал нь антиоксидант болон антибактерийг найрлагандаа агуулдаг учир дархлааны системийг дэмжиж, бактери, мөөгөнцөр болон бусад олон төрлийн вирус болох микро бичил биетээс болж үүсэх үрэвслээс таны биеийг хамгаална. Нэмж хэлэхэд, орой бүр зөгийн бал хэрэглэвэл, бие организмын эрүүл байдлыг хангаж, шархаар дамжин бактери биед халдварлахаас сэргийлнэ.

 

5. Бие организм өөхийг богино хугацаанд шатаана

© Depositphotos.com

Зөгийн бал хэрэглэх үед таны бодисын солилцоо термогенийн нөлөөллийг биед үүсгэх болно. Энэ нь биеийн хэмийг бага зэрэг нэмдэг эргэлтийг сайжруулж, илүүдэл өөхийг шатаахад туслах юм.

 

6. Ханиадыг эмчилнэ

Зөгийн бал бол байгалийн гаралтай үрэвслээс хамгаалагч. Орой бүр халуун усанд нэг халбага зөгийн бал хийж уувал, хоолойн дахь цочролыг намдааж, ханиадыг эмчилнэ. Мөн зөгийн бал бол сайн антибиотик учир хоолойн дахь бүх төрлийн бактерийг устгана.

 

7. Хөгшрөлтийг удаашруулна

© Depositphotos.com

Хөгшрөлтийг удаашруулах байгалийн гаралтай арга бол антиоксидант хэрэглэх явдал бөгөөд зөгийн бал энэ бодисоор баялаг. Арьсаа үргэлж чийгшүүлж, шаардлагатай ийлдэсээр хангах нь зөв боловч, орой бүр унтахын өмнө зөгийн бал хэрэглэх нь хөгшрөлтийг удаашруулах хүчтэй нөлөө үзүүлнэ.

 

8. Депрессээс сэргийлнэ

© Depositphotos.com

Зөгийн бал найрлагандаа полифенол агуулдаг, энэхүү органик химийн элемент депрессээс ангижрахад туслах бөгөөд тархины эсийн исэлдэлтээс үүсэх стрессээс сэрргийлэх ач тустай. Хэрэв та сэтгэл санааны хувьд хэвийн, эрч хүчээр дүүрэн сэрэхийг хүсвэл, орой бүр зөгийн бал хэрэглээрэй.

Та зөгийн балыг хэр их хэрэглэдэг вэ? Та зөгийн балны өөр бусад ач тусыг мэдэх үү? Хэрэв тийм бол мэдлэгээсээ бидэнтэй хуваалцаарай.

11
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Додио Золоо

    Додио Золоо

    2019/02/02 at 22:35

    Ashgvi dee bayrlalaa noirondoo muu bolood bsan yum bayrlalaa

  2. Д

    Д' Номинжин

    2019/02/03 at 21:36

    Hulduuj idhimu

  3. Chin Zuka

    Chin Zuka

    2019/02/05 at 23:31

    Yuu?! Hunii nasiig esgerne hiigel xD

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *