Нэгэн эрдэмтэй оточ сармисан дээр шархны лент тавиад үзэхийг надад зөвлөсөн юм. Махан ургацаг маш хурдан унасан даа…

1

Сармис гэрийн нөхцөлд олон өвчнийг анагаах чадалтай. Сармисанд 400 гаруй нэр төрлийн идэвхтэй бодис агуулагддаг бөгөөд олон өвчнийг анагаана. Амин дэм, эрдэс бодис, хүнсний ширхэглэг, амино хүчил, эфирийн тос болон Ургамлын гаралтай тосны эх сурвалж ажээ.

Сармисыг зөвхөн ханиад томууг эмчлэхэд хэрэглэхгүй, махан ургацаг болон мөөгөнцөртэй тэмцэхэд ч гэсэн өргөн хэрэглэдэг байна. Арьсны гажигтэй хэрхэн тэмцэхийг танд танилцуулахаар бэлдлээ.

 

Махан ургацагтай тэмцэх нь

Папилломын вирусээс хэн ч хамгаалагдаагүй тул биеийн аль ч хэсэгт гарч болно. Гэхдээ түгээмэл гарах гурван төрөл бий: энгийн, хөлийн улны болон хавтгай ургацаг. Эдгээ ургацаг ихэвчлэн эмэгтэйчүүдэд гарах хандлагатай. Нэгэнт гарсан ургацаг унасан ч гэсэн дахин тэр газраа гарах магадлал өндөртэй. Тийм учраас вирусыг ул мөргүй устгахаас өөр аргагүй.

Сармисны тусламжтайгаар махан ургацгийг арилгахад танд сармис болон шархны лент хэрэгтэй болно. Сармисаа хэрчинэ, боломжтой бол үрээрэй. Шархны лент дээрээ тавиад ургац дээр наана. Сармис хатах үед дахин шинээр солино.

Хоёр долоо хоногийн турш буюу махан ургацаг бүрэн унатал сармистай шархны лентээ байнга солино. Сармис наасан тэр хэсгийн ургацаг урьд өмнө нь байгаагүй юм шиг л арилдаг байна. Энэ аргын ганц дутагдалтай тал – үнэр, гэхдээ үр дүнг нь бодох хэрэгтэй л дээ.

Зөвлөгөө

Бидний танилцуулсан уг арга арьсны гадна хэсэгт гарсан ургацгийг эмчлэхэд л тохиромжтой. Хэрвээ махан ургацаг нүд зэрэг эмзэг арьсан дээр гарсан бол сармистай шархны лент нааж огт болохгүйг анхаараарай! Таныг эмчид яаралтай үзүүлэхийг зөвлөх байна.

Арьсны асуудлыг арилгах энгийн энэ аргыг найз нөхөдтэйгөө заавал хуваалцаарай. Хэрвээ танд өөрийн гэсэн арга байгаа бол коммент хэсэгт бичихийг хүсэж байна.

14
ГоёГоё
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
5
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Tsendeekhuu Tserenbaljir

  2. Suvd Narhan

    Suvd Narhan

    2019/02/03 at 01:14

  3. Byambagarav Choisurenjav

    Byambagarav Choisurenjav

    2019/02/03 at 16:44

    Ав

  4. Зочин

    2020/05/13 at 17:30

    хятад сармис өөрөө хөгцөрчихдөг юм билээ. зарим удсан сармис дээр хөгц байдаг шүү дээ.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *