Ямар ч бялуунаас илүү амттай болох 12 төрлийн жимсний салат хийх жор

3

Бие галбиртаа санаа тавьдаг хүмүүст тохирох амттай десертний жоруудыг танд танилцуулахаар бэлдлээ.

1. Ванилийн пудингтэй жимсний салат

Орц:

  • 300 г лаазалсан эсвэл шинэхэн хан боргоцой
  • 300 г лаазалсан эсвэл шинэхэн тоор
  • 300 г лаазалсан эсвэл шинэхэн мандарин
  • 3 гадил
  • 2 улаан алим
  • 1 стакан хүйтэн сүү
  • 1 стакан зөөхий
  • 1/3 стакан жүржийн цэвэр шүүс
  • 1 уут ванилийн пудинг

Бэлдэх арга:

Хан боргоцой, тоор, мандарин, гадил болон алимаа жижиглэн хэрчээд жижгэвтэр саванд хийнэ.

Сүү, зөөхий, шүүс болон пудингээ сайтар холино. Соусанд бүхэл зүйл байх ёсгүй.

Жимсэн дээрээ хийгээд хөргөгчинд 2 цаг байлгана.

 

2. Усан үзмээр хийсэн өнгийн салат

Орц:

  • 200 г цөцгийтэй бяслаг
  • 1 стакан зөөхий
  • 3 х.х ванилийн сахар
  • 1 багц ногоон усан үзэм
  • 1 багц улаан усан үзэм
  • 1 х.х жижиглэсэн самар (хушга, ангаахай, газрын зэрэг)

Бэлдэх арга:

Бяслаг, зөөхийгөө холино. Сахараа хийгээд дахин хутгаарай. Усан үзэм дээр соусаа асгаад нэг цаг хөргөгчинд хийнэ. Таваглахаасаа өмнө жижиглэсэн самар цацна.

 

3. Ванилаар амталсан жүрж, хан боргоцойн салат

Орц:

  • 2 жүрж
  • 1 грейпфрут
  • 250 г шинэхэн эсвэл лаазалсан хан боргоцой
  • 2 х.х лаймын шүүс
  • ¼ стакан ванилийн сахар
  • 200 г элгэн тараг
  • ½ ц.х лаймын хальс

Бэлдэх арга:

Жүрж, грейпфрут, хан боргоцойгоо хэрчээд дээрээс нь шүүс, сахараа хийж 20 минут хөргөгчинд байлгана. Зочдоо дайлахаас өмнө таргаа асгаад үрж жижиглэсэн лаймын хальсаа цацна.

 

4. Зөгийн балаар амталсан алимны салат

Орц:

  • 4 жүрж
  • 2 лийр
  • 3 гадил
  • 4 киви
  • 2 шар алим
  • 1 ногоон алим
  • 3 тоор
  • 2 х.х зөгийн бал

Бэлдэх арга:

Жүрж, лийр, гадил болон кивиг хальсалж бэлдэнэ. Алим, тоороо хальслаад бусад жимстэй нийлүүлж  том хэмжээтэй хэрчинэ.

Хоёр жүржийнхээ шүүсийг шахаад зөгийн балтайгаа холино. 20 минут хөргөгчинд хийнэ.

 

5. Алимтай салат

Орц:

  • 2 ногоон алим
  • 2 улаан алим
  • ¼ стакан үзэм
  • 1 х.х шинэхэн шахсан жүржийн шүүс
  • 200 г элгэн тараг
  • ¼ ц.х цинамон
  • ¼ ц.х задь
  • 2 х.х жижиглэсэн самар
  • 2 х.х далдуу модны самрын цагаан зөөлөн эд

Бэлдэх арга:

Алимаа дөрвөлжин хэрчээд үзэм, жүржийн шүүсээ нэмнэ. Задь, цинамоноор амталсан таргаа жимсэн дээрээ асгаад хөргөгчинд 30 минут байлгана.

 

6. Хан боргоцой, жүрж, усан үзэм болон маршмеллоутай салат

Орц:

  • 400 г шинэхэн эсвэл лаазалсан хан боргоцой
  • 2 жүрж
  • 2 стакан ногоон усан үзэм
  • 1 гадил
  • 1 стакан маршмеллоу
  • 3 х.х далдуу модны самрын цагаан зөөлөн эд
  • 2 х.х хэрчсэн бүйлсэн самар
  • 200 г цэвэр тараг

Бэлдэх арга:

Хан боргоцой, жүрж, усан үзэм болон гадилаа хэрчинэ. Зефир, далдуу модны самрын зөөлөн эд, бүйлсэн самраа холиод тарагтайгаа хутгана. Таргаа жимсэн дээр хийж 15-20 минут хөргөгчинд байлгана.

 

7. Өтгөрүүлсэн сүү/сгущёнка, хан боргоцой, маршмеллоу болон самартай салат

Орц:

  • 200 г зөөлөн бяслаг
  • ½ – 1 лааз өтгөрүүлсэн сүү
  • 2 х.х нимбэгийн шүүс
  • 600 г шинэхэн эсвэл лаазалсан хан боргоцой
  • 1 стакан маршмеллоу
  • ½ стакан жижиглэсэн самар

Бэлдэх арга:

Бяслаг, сүү болон нимбэгийн шүүсээ холино. Дээрээс нь хан боргоцой, маршмеллоу болон самраа нэмж хутгана. Идэхээсээ өмнө хөргөгчинд хөргөнө.

 

8. Таатай тарвасны салат

Орц:

  • 1 стакан ус
  • 1 боодол шинэхэн гааны навч
  • ½ стакан сахар
  • ½ тарвас
  • 500 г интоор

Бэлдэх арга:

Усаа буцалгаад гааг 15-20 секунд хийнэ. Дээрээс нь сахараа хийж бүрэн уусгана. Гааг хэрчээд сахартай усандаа хийнэ. Хөргөж шүүгээд хөргөгчинд 3-4 цаг байлгана, хонуулбал бүр л сайн.

Тарвасаа дунд зэргийн хэмжээтэй хэрчээд ясгүй тал интоороо хийгээрэй. Гаатай сиропоо амтлаад дахин хэдэн цаг хөргөгчинд хийнэ.

 

9. Гүзээлзгэнэ, интоортой улаан салат

Орц:

  • 500 г интоор
  • 500 г гүзээлзгэнэ
  • 1 ц.х кориандрын үр
  • 2-3 х.х бор сахар
  • 1 ц.х нимбэгийн шүүс

Бэлдэх арга:

Интоороо дундуур нь хувааж хэрчээд талласан гүзээлзгэнэтэйгээ нийлүүлнэ. Кориандраа хайруулын тавганд хатаагаад нунтаглаж нүдээрэй. Сахараа хийгээд хутгана. Нимбэгийн шүүсээ асгаад хөргөгчинд 10-15 минут байлгана.

 

10. Бөөрөлзгөнөөр амталсан тоор, хар чавга, самартай салат

Орц:

  • 3-4 хар чавга
  • 3 тоор
  • ½ стакан хушга
  • 3 х.х бөөрөлзгөнийн чанамал
  • 2 ц.х дарсны уксус
  • 1 ц.х ургамлын тос

Бэлдэх арга:

Хар чавга болон тоороо жижиглэн хэрчээд саванд хий. Дээрээс нь шарсан бага зэргийн самраа цацна. Чанамал, уксус, тостой соусаа дээрээс нь асгана.

 

11. Амтат хулуу болон гүзээлзгэнэ, интоортой салат

Орц:

  • ¼ дунд зэргийн хэмжээтэй амтат хулуу
  • 1 стакан гүзээлзгэнэ
  • ½ стакан интоор
  • ½ стакан усан үзэм
  • 1 лайм
  • 2 х.х ликёр
  • 2-3 навч гаа

Бэлдэх арга:

Амтат хулуу, гүзээлзгэнэ, интоор болон усан үзмээ хэрчинэ. Лаймын шүүс болон ликёртойгоо холино. Хэрчсэн гааны навчаа хийгээд дахин сайтар хутгаарай. Хөргөгчинд 3-4 цаг байлгана.

 

12. Усан үзэм, хар чавга болон нэрстэй ягаан салат

Орц:

  • 2-3 хар чавга
  • 2 стакан усан үзэм
  • 2 стакан нэрс
  • 2 х.х хэрчсэн базилик
  • 1 уут тараг
  • ½ лайм

Бэлдэх арга:

Жимснүүдээ хэрчээд жимсгэнэтэй холино. Базиликээ хийгээд тараг, лаймын шүүсээр амтална.

14
ХөөрхөнХөөрхөн
11
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
4
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *